| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0292/Э |
| Дугаар | 292 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Бгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Бд холбогдох 1805015980287 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын аператор мэргэжилтэй,
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Бгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Түмэн” караокед Л.Д:Д ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд улсын яллагч тодорхой уншиж сонсголоо. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйлгүй” гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Д:Д мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр найз Сөы төрсөн өдөрт эхнэрийн хамт уригдаж гэрт нь очсон. Тэнд Ба эхнэртэйгээ зүс таних Б эхнэрийн хамт байсан. Бид нар хоол идэж архи ууцгаасан. Орой 00 цагийн үед манай найз Б Батэй хэрэлдэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд Б эхнэртэйгээ би эхнэртэйгээ 4-лээ тэднийхээс гараад “Түмэн” караокед бааранд орж архи авч уусан. Б бид хоёр гарч тамхи татчихаад буцаад орохдоо баарны коридорт Б над руу чи Баийг өмөөрлөө гээд дайраад намайг хамар луу 1 удаа цохиод би газар унахад миний дээр суугаад хоолой боосон. Би нэг хэсэг амьсгал авч чадахгүй ухаан балартсан...” гэжээ. /хх 12-13 хуу/
Гэрч П.М.Ц мэдүүлэхдээ: “...найз Сөы төрсөн өдөрт очсон. Би нөхөр Бийн хамт очиход Баа эхнэр хүүхэдтэйгээ, Д эхнэртэйгээ байсан. бид нар идэж ууж юм ярьж сууж байхад Түвшин ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад Д:Д бид нар караоке орсон. Тэгээд Дагвын эхнэр бид 2 дуулж байхад Д манай нөхөр Бтэй ам зөрөөд маргалдах гээд байсан. Д ширээн дээр байсан хундага авч шидээд байсан. Д Бийг хамт гаръя гээд дагуулаад гарсан. Тэр 2 коридорт очоод Бийг зодолдоё гээд татаж чангаагаад байсан. Дагийн эхнэр бид 2 салгаад өрөөндөө ороход тэр хоёр 00-н өрөө ороод 00-ийн өрөөнөөс зууралдаад гараад ирсэн. Бид нар салгах гэж оролдсон. Да хөл алдаж унаад Б дээр нь дарж унасан. ..тэр хоёр зууралдаад ерөөсөө салахгүй байсан. Тэгээд Б салгах гээд Даг цохисон байх” гэжээ. /хав 14-15 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3708 дугаартай дүгнэлт: “1. Л.Д:Дийн биед хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт, хамарт шарх, зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 19 хуу/
Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31, 35/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Бгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Түмэн” караокед Л.Д:Дийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Л.Д:Д /хх 12-13/, гэрч П.М.Ц /хх 14-15/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3708 дугаартай дүгнэлт /хх 19/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31,35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч Л.Д:Д нь гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Д:Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Б-ийн Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Д:Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.