| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01229/И |
| Дугаар | 103/ШШ2025/01013 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/01013
| 2025 оны ******* сарын 31 өдөр | Дугаар *******3/ШШ2025/0*******13 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула Ренбүчи гудамж, *******/******* тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,017,03*******.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХК нь нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.*******тай байгуулсан ЗГ/15*******7012*******0 тоот зээлийн гэрээг "Хай Пэй" ХХК-д байрлах 5*******095*******22**************3 тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/15*******7012*******0 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/15*******7012*******0 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт төлбөрт зээл 3,300,000.00 төгрөг, хүүний төлбөрт 691,377.*******0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,660.72 төгрөг нийт *******,017,03*******.53 төгрөгийг гаргуулж "******* ББСБ" ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр *******,017,03*******.53 төгрөгийг төлж барагдуулах болно. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75******* дугаар зүйлийн 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,017,03*******.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 39,611.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 39,611.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА