| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00932/И |
| Дугаар | 103/ШШ2025/01017 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/01017
| 2025 оны ************** сарын 03 өдөр | Дугаар *******03/ШШ2025/0*******0*******7 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь *******85 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******92 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зөвлөлт-Монголын барилга нэгтгэл КПП-2-т нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие *******83-*******85 онд Завхан аймгийн ТМС-ийг нимгэн төмөрчин мэргэжлээр төгсөн.
Багануур дүүргийн Зөвлөлт-Монголын Монгол барилга нэгтгэл КПП-2-ийн хувиар авч *******85 оны 07 дугаар сарын 20-нд ирж ажилласан. *******85 оны 07 дугаар сарын 20-оос *******92 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд *******89 онд хүүхэд гаргаж ******* жилийн чөлөө авсан. *******90 оноос *******92 он хүртэл хугацааны ажилласан талаарх бичиг баримт байхгүй, олдохгүй байна. Ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд *******85 оны 07 дугаар сарын 20-оос *******92 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би *******89 оны 3 сарын 28-нд охин Батболорыг төрүүлсэн, тухайн үед төрөхөөс 45 хоногийн өмнө жирэмсний амралт авдаг байсан. Охиноо 3 сард төрүүлчихээд *******89 оны 7 сард охиноо Завханд ээж, аав дээрээ орхиж ирээд ажилдаа шууд орж байсан. Шүүхэд гаргасан хүсэлт дээрээ байгууллага татан буугдсан огноог *******92 он гэж андуурч бичсэн байна, байгууллага *******9******* оны 07 дугаар сард татан буугдсан. Тэгэхээр одоо би *******85 оны 7 дугаар сарын 20-ниос *******9******* оны 7 сарыг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Нимгэн төмөрчин нь цахилгаан машинд төмөр хэлбэржүүлдэг ажил хийдэг байсан. Хийсэн хэлбэржүүлсэн төмрийг бүх орон сууцны монтаж, агааржуулалтад хэрэглэдэг байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээсэн байсан, гэхдээ тухайн үед бид 4-5 охидууд ажиллаж байгаад ээлжлээд жирэмсэн болоод явцгаасан. Эргэж ирээд бичиг баримтаа авах гэсэн чинь байгууллга татан буугдаад, ямар ч бичиг баримт байгаагүй, тухайн үедээ шатсан гэж хэлж байсан санагдаж байна. Хэрэгт авагдсан 30 дугаар тушаалд намайг *******90.2.*******7-ны өдрөөс *******90.3.28-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгов гэсэн байсан, миний хувьд төрөөд *******89 оны 07 сард ажилдаа ороод тасралтгүй ажилласан , гэхдээ манай хүүхдийн хоолой нь өвдөөд намайг гэрээс ******* удаа дуудаж байсан, тэр чөлөөг хэлж байгаа байх, тухайн үед би яаралтай чөлөө аваад Завхан руу онгоцоор явж байсан юм. Манай ээж эмч байсан болохоор надад ямар ч асуудал гарч байгаагүй ээж чи явж ажлаа хийл гэдэг байсан . Нэрний хувьд тайлбарлахад би уг нь Юмлхазымаа гэдэг нэртэй байсан, сүүлд 2002 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд бичиг баримтаа шинэчлэхэд Улсын бүртгэлийн архив дээр Юмлхазымаа гэж бүртгэл байхгүй байна, Завхан аймгийн Сонгино сумын архивын лавлагаанд таныг ******* гэсэн бүртгэсэн байна гэсэн учраас иргэний үнэмлэхээ ******* гэсэн нэрээр авч байсан. Түүнээс биш өмнө нь дандаа Юмлхазымаа гэдэг нэрээр явж байсан гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Чмедьмолибденстрой Барилгын удирдлагын КПП-2-ийн монгол ажилчдын *******87 оны амралтын хуваарь, Монгол барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарын даргын *******90 оны 02 дугаар сарын *******-ний өдрийн 30 дугаар тушаал, хавсралтын хамт, *******86-*******90 он огноотой хамт олноороо авахуулсан гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-*******, ХААТР-2******* дугаартай маягтын хуулбар, гэрч Д.*******, Д.Цэрмаа нарын мэдүүлгийн нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
3.Хүсэлт гаргагчийн *******85-*******9******* оны хооронд ажиллаж байсан талаарх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн баримтууд байхгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
4.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор тухайн үйл явдал болсон газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.
5. Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
6. Хүсэлт гаргагч нь *******85.7.20-ны өдрөөс *******92.06.20-ны өдрийг дуустал ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх хуралдаанд байгууллага татан буугдсан огноог андуурсан үндэслэлээр *******85.7.20-ны өдрөөс *******9*******.07.30-ны өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
7.Хүсэлт гаргагч Б.******* нь *******85 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******9******* оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зөвлөлт-Монголын барилга нэгтгэл КПП-2-т нимгэн төмөрчнөөр ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
- КПП-2-ийн монгол ажилчдын *******87 оны амралтын хуваарь, уг хуваарийн 7-рт ******* Юмлазиймаа, *******86 оны амралт *******2 р сарын **************, *******87 оны амралт *******2-р сарын *******5, амралтын хугацаа 26 хоног гэж бичигдсэн байв.
- Монгол барилга нэгдэл зөвлөлтийн барилгын медьмолибденстрой удирдах газрын монгол ажилчдын захиргааны харьяа Багануур дахь салбарын даргын *******90 оны 02 дугаар сарын *******-ний өдрийн 30 дугаар тушаал, уг тушаалын 3-рт ...салхивч нимгэн төмөрчин ажилтай Батсүх овогтой Юлазымаад *******90 оны 02 сарын *******7-ны өдрөөс 03 сарын 28-ны өдрийг хүртэл нярай хүүхдээ ой хүртэл асрах цалингүй тэтгэмжгүй чөлөө олгосугай гэсэн байв,
- Гэрч Д.*******н шүүхэд өгсөн: Би барилгын цэргийн 073-р ангид цэргийн албыг *******78-*******8******* онуудад хаагаад *******82 оноос илгээлтээр Багануур дүүргийн Монгол зөвлөлтийн барилгын байгууллагад нимгэн төмөрчнөөр ажиллаж эхэлсэн, *******84 онд бригадын дарга болсон, тэгээд *******9******* оныг хүртэл ажиллаад тус байгууллага татан буугдсан, түүнээс хойш *******96 оныг хүртэл Дэлгэрэх хоршоонд ажиллаж байсан. Б.******* *******85 онд Завхан аймгийн ТМС төгсөөд Багануур дүүргийн Монгол зөвлөлтийн барилгын байгууллагад нимгэн төмөрчнөөр ажиллаж эхэлсэн, *******9******* он хүртэл ажилласан. *******89 онд хүүхэд төрүүлсэн санагдаж байна, гэхдээ удаагүй 7-8 сар орчим болоод эргээд ажилдаа орсон. Би тухайн үед бригадын даргаар нь ажиллаж байсан, манай байгууллага орос болон монгол бригадтай байсан, өмнө нь би ганцаараа байхдаа орос бригадын бүрэлдэхүүнд нимгэн төмөрчнөөр ажилладаг байсан, тэгээд *******84 онд бригадын курст яваад *******85 онд Завхан аймгаас ирсэн 4 хүүхэд, өөр 2 залуу байсан ингээд энэ 6 хүүхдийг ахлаад бригадын дарга болон ажилласан. Б.******* нь *******9******* оны 7 дугаар сард Монгол зөвлөлтийн байгууллага татан буугдах хүртэл ажилласан. Хэрэгт авагдсан зургийг тайлбарлавал баруун гар талын хойд эгнээний хамгийн эхний эрэгтэй би өөрөө байна, дунд нь сууж байгаа дээлтэй эмэгтэй гагнуурчин*******, зүүн эгнээний эхний урд сууж байгаа эмэгтэй ******* өөрөө байна, бид нар Юмаа гэж дууддаг байсан, арын голд зогсож байгаа эрээн цамцны зах гаргаж өмссөн эрэгтэй Энхтайван, *******тай гэр бүл болсон. Баруун эгнээний урд сууж байгаа эмэгтэй Даваасүрэн байна, Даваасүрэн, *******, Нарантуяа гурав Завханаас хамт ирээд хамт нэг бригадад ажиллаж байсан, энэ зураг дээр Нарантуяа нь байхгүй байна. Бид нар Юмлазиймаа гэж дууддаг байсан, үйлдвэрийн бүх ажилчид Юмаа гэж дууддаг байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Д. шүүхэд өгсөн: Би *******85 онд илгээлтээр Багануур дүүргийн Зөвлөлтийн барилгын байгууллага КПП-2-т ирж гагнуурчинаар ажиллаж эхэлсэн.*******9******* онд Зөвлөлтийн байгууллага тарах хүртэл ажилласан. Б.******* нь *******85 оны 8-9 сарын үеэр илгээлтээр Завхан аймгаас илгээлтээр 3 эмэгтэй, ******* эрэгтэй ирж Багануур дүүргийн Монгол зөвлөлтийн барилгын байгууллагад нимгэн төмөрчнөөр ажиллаж эхэлсний нэг нь байгаа юм, *******89 онд хүүхэд төрүүлсэн, удаагүй ажилдаа орсон, *******9******* оны 4 дүгээр сард байгууллага тарах хүртэл ажилласан. Зурагт бригадын дарга ******* байна, даргын урд сууж байгаа нь Завханаас *******тай цуг ирсэн Даваасүрэн, дунд сууж байгаа дээлтэй эмэгтэй гагнуурчин*******, зүүн эгнээний эхний урд сууж байгаа эмэгтэй ******* өөрөө байна, ард зогсож байгаа баруун талаас 3 дахь эрэгтэй Завханаас ирсэн Энхтайван байна. Бид нар Юмлазиймаа гэж дууддаг байсан, үйлдвэрийн бүх ажилчид Юмаа гэж дууддаг байсан. *******85 оноос *******9******* онд үйлдвэр тарах хүртэл тасралтгүй ажилласан, *******89 онд хүүхэд гаргасан боловч их хурдан л ажилдаа орсон гэх мэдүүлэг,
-Зургийн доор *******86-*******90 он гэсэн бичиг бүхий хамт олноороо авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтууд болно.
8.Хүсэлт гаргагчийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй хэдий ч ээлжийн амралт олгох тушаалд *******86 оны амралт бичигдсэн, *******87 оны амралт бичигдсэн, *******89 онд тэтгэмжтэй чөлөө олгосон тушаал бичигдсэн, гэрч нар *******85 оноос *******9******* оны 07 сарыг дуустал буюу байгууллага татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан талаар гэрчилсэн, хамт олны түүхэн гэрэл зураг *******86-*******90 он гэж хүсэлт гаргагчийн ажилласан хугацааг нотолсон, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэрт тэдний ажиллаж байсан талаарх үйл баримт тусгагдсан байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан үйл баримт бүрэн нотлогдож байна гэж үзэж хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.
9. Багануур дүүргийн Зөвлөлт-Монголын Монгол барилга нэгтгэл албан ёсоор хэзээ татан буугдсан талаарх баримтыг гаргуулахаар холбогдох архивын газруудаас шүүгчийн захирамж хүргүүлсэн ч энэ талаарх баримт байхгүй гэсэн албан бичгийг тус тус ирүүлсэн, гэрч нар *******9******* оны 07 сард байгууллага татан буугдсан гэсэн мэдүүлэг өгснийг үндэслэн хүсэлт гаргагчийг *******9******* оны 07 сарыг дуустал ажилласан болохыг тогтоов.
*******0. Зарим тушаалд хүсэлт гаргагчийн нэр зөрүүтэй бичигдсэн байгаа хэдий ч хүсэлт гаргагч нь 2002 оноос өмнө ******* Юмлхазиймаа гэсэн нэртэй байсан, 2002 оноос төрсний бүртгэлийн лавлагаа ******* гэж гарч ирсэн учраас бүх бичиг баримтаа ******* нэрээр авсан талаар тайлбарласан, эцгийн нэр нь Батсүх гэж тохирч байгаа, гэрч нар бүгд хамт ажиллаж байхдаа Юмаа гэж дууддаг байсан талаар гэрчилсэн зэргийг үндэслэн тушаалд бичигдсэн нэр нь хүсэлт гаргагч ******* ******* мөн гэж дүгнэсэн болно.
**************.Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын мэдүүлэг үйл баримттай тохирч байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.
*******2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г нь *******85 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс *******9******* оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Зөвлөлт-Монголын барилга нэгтгэл КПП-2-т төмөрчнөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба ************** дүгээр зүйлийн **************.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА