Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01027

 

 

 

 

 

2025 оны ******* сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01027

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,4*******5,343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,4*******5,343 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Ж.******* нь ******* банктай 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр MN650030003095044195 тоот цахим зээлийн гэрээ байгуулж 12,943,000 төгрөгийн зээлийг жилийн 22.******* хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ж.******* нь зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгчээс ******* банктай байгуулсан MN650030003095044195 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэлд 12,229,231 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,236,034 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,077 төгрөг нийт 13,4*******5,343 төгрөгийг гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 13,4*******5,343 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13,4*******5,343 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,377 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******2,6**************.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******2,6**************.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА