| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01048/И |
| Дугаар | 103/ШШ2025/01028 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/01028
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/01028 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,662,660.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж.*******-******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,662,660.30 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Жаргалсайхан овогтой *******-******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* банктай R120011093 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R120011093 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,099,417.******* төгрөг, зээлийн хүү 556,847.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,*******5.67 төгрөг нийт 8,662,660.30 төгрөгийг Ж.*******-*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* банкны Багануур салбар нь хариуцагч Ж.*******-******* холбогдуулан 8,662,660.30 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ******* банкны төлөөлөгч П.Батчулуунтай харилцан тохиролцож дараах байдлаар төлбөрийг төлнө. Төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-нд 1,444,160.3 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,662,660.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.*******-******* нь 2025 оны 11 дүгээр сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-нд 1,443,700 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-нд 1,444,160.3 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 76,776.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 76,776.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА