| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01128/И |
| Дугаар | 103/ШШ2025/01029 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/01029
| 2025 оны 11 сарын 05 өдөр | Дугаар *******3/ШШ2025/0*******29 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажмлчдын гудамж, Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* сахал овогт ******* *******,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, дүүргийн *******-*******60 тоотод оршин суух овогт ,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, дүүргийн *******-*******60 тоотод оршин суух овогт ,
Хариуцагч:Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, дүүргийн *******-*******60 тоотод оршин суух Боржигон овогт
Хариуцагч:Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, дүүргийн *******-*******60 тоотод оршин суух Боржигон овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,509,536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит ХХК нь хариуцагч Ч.*******, Б., З., С., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,509,536 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит ХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Ч.******* нь тус дэмжлэгт хамрагдаж 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЭМААХДХ-2011/06 дугаар зээлийн гэрээний нийт үнэ 5,292,000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 2,******* хувийн хүүтэйгээр буюу 381,02******* төгрөг нийт 5,673,02******* төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЭМААХДХ-2011/2******* дугаар Барьцааны гэрээгээр Б., З., С., С. нарын нэр дээрх Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, *******60 тоотод байрлалтай 265м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанд тавьсан болно. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байгаа тул алданги 2,836,512 төгрөг болж байна. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ЭМААХДХ-2011/2******* тоот зээлийн гэрээний барьцааны гэрээг байгуулсан. Иймд ЭМААХДХ-2011/06 дугаар зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,673,02******* төгрөг, алданги 2,836,512 төгрөг нийт 8,509,536 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эн Ди Жи Партнерс" ХХК нь Ч.*******, Б., З., С., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,509,536 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.******* нь үндсэн төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн тул алдангиас татгалзаж байгаа бөгөөд мөн хариуцагч Б., З., С., С. нараас татгалзаж байгааг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.,З., С., С. нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 5,209,536 төгрөгөөс багасгаж үлдэгдэл 3,300,000 төгрөгийг хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци Төрийн өмчит ХХК-нд төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эн Ди Жи Партнерс ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******эд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 151,*******3 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 67,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 33,875 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА