Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01033

 

 

 

 

 

2025 оны ************** сарын 05 өдөр

Дугаар *******03/ШШ2025/0*******033

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Хуцаагийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, *******4 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 965,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.*******, Г. нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт" эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2023 оны 6 дугаар сарын 29ий өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 29ий өдөр хүртэл сар бүр 205,000 төгрөг төлж, үлдэх 285,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 29ий өдөр тус тус төлж, нийт зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5,000,000 төгрөгөөс 2025 оны *******0 дугаар сарын *******3-ны өдрийн байдлаар 4,035,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 965,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Г.*******, Г. нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 965,000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстийн төрийн сан банкны *******002002370*******0 дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна. Мөн 200,000 төгрөгийг хариуцагч ******* төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж 765,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* байгууллагын нэхэмжилсэн 965,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 765,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 27,7*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 22,9*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, **************,455 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА