| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01293/И |
| Дугаар | 103/ШШ2025/01052 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2025/01052
| 2025 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2025/01052 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* *******д зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,374,081.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХК нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,374,081.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: ******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарь-Эхсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ ХК нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,374,081.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ асуудлаар өмнө нь 2025.10.23-нд тус шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлсэн бөгөөд давхардуулан нэхэмжлэл гаргасан байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарь-Эхсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.*******д холбогдох хэрэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,374,081.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА