| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04882/И |
| Дугаар | 191/ШШ2025/09373 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/09373
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 191/ШШ2025/09373 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-д холбогдох,
Хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газарт нэвтрэх зам орц зөрчсөн тул хашааг буулгаж орц гарцыг чөлөөлүүлэхийг шаардаж байна.
Миний бие ******* нь хаягт баярлах 70,3м2 талбай бүхий барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрийн орц гарц нь хойд талын гудамж руу нээгддэг бөгөөд уг гудамжийг 25 жил нийтээрээ чөлөөтэй ашиглаж ирсэн. Гэвч хариуцагч ******* нь өөрийн өмчилсөн 863м2 газартай хамт уг гудамжийг хамруулан өмчилсөн гэж үзэн миний орц гарцыг бүрэн хашаалж автомашин хүн нэвтрэх боломжгүй болгосон. Үүний улмаас миний бие өмчлөх эрх эдийн засгийн үйл ажиллагаа ноцтойгоор хягзгаарлагдаж байна. дүүргийн газрын алба нь энэ асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлэнэ гэж хариу өгсөн тул миний эрхийг сэргээх зорилгоор нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.******* Б.******* нар нь 2023 оны 4 сарын 24-нд ХХК дахь ны эрх хүлээн авагчаас 580,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй газар худалдах худалдан авах дугаартай гэрээ хийж авсан боловч уг хөдлөх хөрөнгө нь эрхийн доголдолтой бөгөөд Үүнд:
1. Банкны төлбөр барагдуулах албанаас барьцаа хөрөнгө зээлийн өр төлбөрт тооцон шүүхийн шийдвэрээр авсан гэх боловч шүүхийн шийдвэрийг дур мэдэн өөрчилж бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, мөн уг хөрөнгө-н төлбөр мөнгийг бид нараар төлүүлсэн.
2. 4 барилгын доогуур 10,000 кватт цахилгааны шугам явуулсан нь цаашид уг газарт өндөр барилга барих ямар ч боломжгүй болох-г нь тодорхойлсон.
3. Мөн иргэн *******, нарын гарц үүдийг хаасан боловч өөрсдөө үгүйсгэдэг. Эдгээрийн асуудлыг шийдтэл орц гарц өгч чадахгүй ээ. Уг асуудлаар иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шалгагдаж б/гаа болно. Бид капитал ны ЭХА-с өгсөн кадастрын зургийн дагуу хашаагаа татсан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй ээ. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Ц.*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын дугаар газрын кадастрын зургийн хуулбар, Ц.*******ын Иргэний үнэмлэхийн хуулбар, зураг/хх-8-9, 33-35/,
Хариуцагч талын баримтаар гаргасан ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 979 дугаар нэхэмжлэл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зурга, Б.*******ийн дугаар дансны хуулга, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар иргэний хэргийг үүсгэх тухай захирамж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн хуулбарыг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц.*******д холбогдуулан хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь кадастрын зургийн дагуу хашаагаа татсан, гарц үүдийг хаасан асуудал байхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 70.3 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөд барилгын материал худалдан борлуулах дэлгүүр ажиллуулдаг талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай 70.3 м.кв талбайтай газартай хил залгаа тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 863 м.кв талбайтай газрыг иргэн Б.*******тэй хамтран өмчилдөг болох нь дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
нэгж талбарын дугаартай 70.3 м.кв талбайтай газар дээрх нэхэмжлэгчийн барилгын материал худалдан борлуулах дэлгүүрийн хаалга нь хариуцагчийн хамтран өмчилдөг газар руу харсан талаар, тус дэлгүүр рүү нэвтрэхэд хариуцагчийн хамтран өмчилдөг газраар дамжин өнгөрөх талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч нь өөрийн хамтран өмчилдөг газарт хашаа барьсан болох нь Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь барилгын материал худалдан борлуулдаг өөрийн дэлгүүр рүү нэвтрэхэд хариуцагчийн хамтран өмчилдөг газраар дамжин өнгөрөх талаар болон нэхэмжлэгч нь тус дэлгүүрийг түрээсэлдэг түрээслэгчид хариуцагч нь хашааг онгойлгох түлхүүрийг хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргахгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нь барилгын материал зардаг дэлгүүр рүү орох гудамжийг хамруулан орц, гарцыг бүрэн хашаалж автомашин, хүн нэвтрэх боломжгүй болгосон гэх үндэслэлээр хашааг буулгаж, орц, гарцыг чөлөөлүүлэхээр шаардаж байна.
Хариуцагч нь хамтран өмчилдөг газрын хил, заагийн дагуу хашаа барьсан болох нь Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургаар тогтоогдож байна.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын материал худалдан боруулах дэлгүүрийн түрээслэгчид хашааны түлхүүрийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож, зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд ... олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр ... захиран зарцуулах ... эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн газрыг захиран зарцуулж, өөрийн хамтран өмчилдөг газрын хил, заагийн хязгаарт хашаа барьж, нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил, заагийг давж зөрчөөгүй болох нь Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн газрыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй ба өөрийн хамтран өмчилдөг газрын хил хязгаарын дотор хашаа барьж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хашааг буулгаж орц, гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргасан Хашааг буулгаж, орц гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ