Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/01053

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 10*******/ШШ2025/0105*******

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь хариуцагч Б.*******, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс олгосон зээлийн төлбөрт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн ******* *******, ************** нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 6 дугаар сарын 17ы өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 6,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 17ы өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 17ы өдрийг хүртэл *******6 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 7 дугаар сарын 16ы өдрөөс эхлэн 2025 оны 5 дугаар сарын 16ы өдөр хүртэл сар бүр 167,000 төгрөг төлж, улмаар үлдэх 155,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 16ы өдөр тус тус төлж, нийт зээлсэн 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 6,000,000 төгрөгөөс одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ...Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 6 дугаар сарын 17ы өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.*******, 2 дугаар зүйлийн 2.5, ******* дугаар зүйлийн *******.10, мөн 2022 оны 6 дугаар сарын 17ы өдрийн батлан даалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.*******-т тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зөрчсөн ******* *******, ************** нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 6,000,000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 1002002*******7010 дансанд олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Б.*******, Б.Алтанцэцэг нараас 6,000,000 төгрөг гаргуулах тухай маргаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд манай зүгээс хариуцагч нар нь 6,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн ******* газар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******, Б.Алтанцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлөн шүүхэд гарган, төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Б.Алтанцэцэг нар нь бүрэн төлсөн талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******, Б.Алтанцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 110,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА