Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

                                                                                      

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Ч.Ө.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.овогт Ч. Ө.Бт холбогдох 1805014670316 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол тосгонд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, А.овогт Ч. Ө.Б

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.Ө.Б нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00дугаар байрны 00 тоотод эхнэр Н.Аг гэр бүлийн маргааны улмаас зодож биед нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний дотор гадаргуу, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 6-нд манай найз эмнэлэгт ирж хэвтсэн бөгөөд маргааш нь эргэнэ гэхэд эргүүлэхгүй хэвтүүлж өглөө болоо юм биш үү гээд маргаад би гараад найз нартайгаа нийлж архи уугаад 9-ний шөнө гэртээ ирж хоносон. 10-ны өглөө эхнэр хэрүүл хийхээр нь би халаадны захаас нь бариад цаашаа бай гээд түлхсэн чинь арагшаа хана мөргөөд унасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Агийн: “...манай нөхөр Ө.Бын найз Эрдэнэтээс хотод ирж хэвтсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр найзыгаа эргэнэ гэхээр нь би “чи өчигдөр хэвтсэн хүнийг өнөөдөр эргэх шаардлага байгаа юм уу, хэд хоногоос эргэж болохгүй юм уу” гэхэд Өгөөдэй уурлаад намайг пизда наахуугаар дуудаад харааж загнаж байгаад гэрээсээ гараад явсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гадуур идэж ууж яваад байсан. Тэгтэл 2018 оны 03 дугаар 10-ны өдрийн үүрээр орж ирээд том өрөөнд унтаж байгаад 10 цагийн орчим босож ирсэн. Тэгснээ дахин хэрэгтэй хэрэггүй юм ярьсаар хэрүүл үүсгэж улмаар уг хэрүүл даамжраад намайг барьж аваад өмссөн хувцасны захаар хоолой шахаж боогоод хана руу савсан. Тэгтэл газар унахад би охиныгоо цагдаа дуудаарай гэж орилоход охин цагдаа дуудсан. Цагдаа дуудах үед Ө.Б гар утас булаан аваад сандал доогуур шидсэн. Тэгснээ би унтлагын өрөө рүү ороход араас өрөөнд орж ирээд дахин хоолой багалзуурдаад “чамайг ална” гэчхээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх 11 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3576 дугаартай дүгнэлт: 1. Н.Агийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний дотор гадаргуу, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 12/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 30/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ө.Б нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 22 дугаар байрны 28 тоотод эхнэр Н.Аг гэр бүлийн маргааны улмаас зодож биед нь дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний дотор гадаргуу, зүүн мөр, баруун бугалганы цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Н.Агийн /хх 11/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3576 дугаартай дүгнэлт /хх 12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Ө.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, эхнэр Н.А нь гомдол саналгүй гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ө.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.