Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2026/0845

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Ганбаатар, шүүгч Д.Одонтуяа *******ын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б*******ийн эрх залгамжлагч Ч.Э*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, өмгөөлөгч Ч.А*******, Ш.У*******,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, М.Б*******,

Хамтран хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* *******ын хоорондын “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 албан бичгээр Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б*******ийн үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд дутуу олгосны хохирол 69,409,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А*******, Ш.У*******, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, Ц.Түмэнжаргал, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Б.Баатарцогт ******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.  Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04/1783 тоот албан бичгээр “... Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалт болон Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу иргэн Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн үед мөрдөгдөж байсан сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ /1,404,000/-г баримтлан тооцсон нь зөв байна” гэсэн хариу өгсөн.

1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б******* миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б******* миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50049550 (тавин сая дөчин есөн мянга таван зуун тавь) төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 албан бичгээр Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б*******ийн үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд дутуу олгосны хохирол 69,409,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж тодруулж, ихэсгэсэн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал авч үзвэл, Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор 1997 оны цалингийн итгэлцүүр болох 31.86-аар нэмэгдүүлсэн, мөн 239 дүгээр тогтоолоор 10 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 2,960,810.14 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл олгогдох учиртай, Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн, Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 42,400,378 төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зөрүү шинээр үүссэн, үүнээс үүссэн мөнгөний ханшийн уналтын эдийн засгийн алдагдал 7,649,172 төгрөг шинээр үүссэн, эдгээрийн нийлбэр нийт хохирлын дүн 50,049,550 төгрөг болсон.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь энэхүү хууль бус захиргааны актаа зөвтгөх үндэслэл болгож дурдсан тайлбартаа, тухайн харилцаанд хамааралгүй өөр хэм хэмжээг үндэслэл болгож дараах байдлаар татгалзсан: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 1997 оноос хойш хугацаанд учирсан хохирол болох тэтгэврийн зөрүү 103,200,639 (нэг зуун гурван сая хоёр зуун мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу танай газар иргэн Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон 1992-1997 оны 5 жилийн цалин хөлсийг 1997 оны 02-06 дугаар сарын хоорондох 5 сарын дундаж цалин хөлсөөр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг нь өөрчлөн тогтоож, тэтгэврийн зөрүү 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард нөхөн олгож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь биелүүлсэн байна. Тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж, Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж тус тус заасан. Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу иргэн Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн үед мөрдөж байсан сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ (1,404,000)-г баримтлан тооцсон нь зөв байна” гэсэн хариуг ирүүлсэн. Энэхүү хариу нь дараах үндэслэлээр эрх зүйн зөрчилтэй, хууль бус байна. Үүнд:

Тухайн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай” гэж заасан

Дээрх Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 3 дахь заалт нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолын 3 дахь заалтаар хүчингүй болсон байна.

Энэхүү 238 дугаар тогтоолын 3 дахь заалтад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр гэж байгаа ч үгүй. ... 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын дуусталх хугацааны хохирол болох 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас шилжүүлж шүүхийн шийдвэр биелсэн боловч сард олгох тэтгэврийг шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөн тогтоогоогүй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй хохирол учруулсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 128/ШШ2025/0906 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 221/MA2026/0107 магадлалаар Б.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Б.Б******* нь 4-р үедээ орсон хорт хавдартай, химийн эмчилгээтэй биеийн байдал нь маш хүнд байгааг харгалзан үзэж тэтгэврийг яаралтай өөрчлөн тогтоож, хохиролгүй болгож, өгөхийг хүсэж 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд холбогдох тооцооллын дагуу нэхэмжлэлээ гарган өгсөн байсан. Б.Б******* нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Нас барахаасаа өмнө хуулийн дагуу өөрийн эхнэр Ч.Э*******т нэхэмжлэхийн эрхээ залгамжлуулсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/XT2026/0049 дугаартай тогтоолын дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрыг хариуцагчаар татаж байгаа. 2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд дутуу олгосон тэтгэврийн хохирол 19,359,540.00 төгрөгийн дүн гараад байна. 2022 оны 11 сараас 2025 оны 6 сар дуусталх хугацаанд тэтгэврийн зөрүүгээс үүссэн 50,049,550.00 төгрөгийн хохирол дээр 2025 оны 7 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд үүссэн хохирол болох 19,359,540.00 төгрөгийг нэмж нийт хохирлын хэмжээ 69,409,290.00 төгрөг болж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б*******ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/400 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд 1997 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал учирсан хохирол болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 128/ШЗ2023/8324 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Гт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04-126/21625 шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04- 126/21737 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус хүргүүлсэн. Мөн 1997 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны хохирол болох 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар шилжүүлж шүүхийн шийдвэр биелсэн боловч сард олгох тэтгэврийг шүүхийн шийдвэрийн зөв тооцооллын дагуу өөрчлөн тогтоогоогүй бөгөөд Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй хохирол учруулсан.

... Б.Б******* 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Нас барахаасаа өмнө хуулийн дагуу өөрийн эхнэр Ч.Э*******т нэхэмжлэхийн эрхээ залгамжлуулсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХД2026/0049 дугаартай тогтоолын дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрыг хариуцагчаар татаж байгаа. 2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу олгосон тэтгэврийн хохирол 19,359,540 төгрөгийн дүн гараад байна.

2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар дуустал хугацаанд тэтгэврийн зөрүүнээс үүссэн 50,049,550 төгрөгийн хохирол дээр 2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд үүссэн хохирол болох 19,359,540 төгрөгийг нэмж нийт хохирлын хэмжээ 69,409,290 төгрөг болж байна. Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б*******ийн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2026 оны 04 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 69,409,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. “А” ХХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн аудиторын дүгнэлт 8 хуудас баримтыг хавсаргасан байгаа. 1997 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал учирсан хохирол болох 103,200,639 төгрөгийг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх хуудас очоод 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Б*******ийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэхдээ зөвтгөсөн тооцооллын дагуу тэтгэврийг өөрчилж тогтоохгүй байсаар байгаад 2026 оны 04 дүгээр сар хүрсэн. 843,086 төгрөгийг хаанаас гаргасан бэ гэдгийг хариуцагч тал худлаа тайлбарладаг. Тодруулбал анх тогтоохдоо 5 жилийн дунджаас 45%-иар тэтгэврийг тогтоосон. 2020 оны 02 дугаар сараас 733,119 төгрөгийн тэтгэвэр авч байгаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн гарын 63 дугаар тогтоолоор тэтгэврийг 15%-иар нэмэгдүүлснээр 843,086 төгрөг болсон байдаг. Энэ нь олгогдсон тэтгэвэр. Анх тогтоосон 5 жилийн дунджаар л явж байгаа. 5 жилийн дунджаар тогтоохдоо дундаж тэтгэвэр нь 36,997 төгрөгөөр тогтоосон. 5 сарын дунджаар тогтоовол Б.Б*******ийн тэтгэвэр 93,870.60 төгрөг гардаг. Энэ тэтгэвэр нь цаашид нэмэгдээд явсан байгаа. Энэ нь “А” ХХК-ийн аудитын дүгнэлтээс маш тодорхой харагдаж байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 9-13 дугаар хуудсанд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “А” ХХК-ийн аудитын дүгнэлт, гуравдугаар хавтаст хэргийн 33-36 дугаар хуудсанд 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “А” ХХК-ийн аудитын дүгнэлт авагдсан байгаа” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч байгууллагатай 103 сая төгрөгийн хохирол гаргуулахаар маргаж байгаад үйл баримт тогтоогдсоны дараа бид ******* нийгмийн даатгалын хэлтэс рүү хандаад шүүхийн шийдвэрийнхээ тогтоосон аргачлалынхаа дагуу зөв тогтоогоод энэ хүний эрүүл мэнд, амьдралын ча*******т энэ тэтгэвэр нь хэрэгтэй гэдгээ хэлээд хандсан. Тухайн үед Монгол улсын шүүхээс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээд аргачлалыг биелүүлээд явчих байх гэсэн хүлээлттэй байсан боловч өмнө нь байсан тооцооллоор буюу буруу гэдэг нь тогтоогдсон тооцооллыг Нийгмийн даатгалын ерөнхий газар Хан-Уул дүүргийн хэлтэс рүү зөв гэсэн байдлаар чиглэл өгсөн. Хан-Уул дүүргийн хэлтсээс ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусах гээд байсан. Хэрэв Нийгмийн даатгалын ерөнхий газрын н.Г даргын хариуг шууд бус нөлөөлтэй акт гэж үзэж маргаагүй байсан бол маргах эрхээ нэхэмжлэгч алдаж болох байсан. Тэгэхээр анхны тооцооллыг тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагч ******* буюу захиргааны байгууллагын албан тушаалтнууд буруу гаргасан байж болно. Гэвч дараа нь зөвтгөгдөөд олон жилийн маргааны дараа тооцоолол нь буруу гээд шүүхээс тогтоогдсоны дараа одоогийн албан тушаалтнууд яагаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг, журмыг баримтлахгүйгээр нэхэмжлэгчид хүндрэл учруулсныг өнөөдрийг хүртэл ойлгохгүй явж байна. Талийгаач маань хохирлоо нөхөн төлж чадахгүй байж байгаад амьсгал хураасан. Мэдээж эрх залгамжлагч ******* нь явж байгаа. Цаашлаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Цаашид энэ хүн нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр авах боломжгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэх ёстой. Эвлэрэх эрх олгогдоогүй нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас үл хамаараад байгууллагын залгамж ча*******тай байх ёстой. Хариуцагчийн татгалзлууд огт үндэслэлгүй. 843,086 төгрөг гэдэг анхны 5 жилийн дунджаар бодсон буруу тооцооллоороо үргэлжлүүлэн баримталж тэтгэвэр олгосон. Татгалзал нь мөн адил 10 дугаар тогтоолыг баримтлахгүй гарсан. Сөрөг нөлөөлөлтэй актыг хэрэгжүүлээд байгаа. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн тогтоолуудад  аргачлалыг тайлбарласан байдаг. Бид ******* үүний дагуу Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг судалж үзэхэд яригдаад байгаа 1,404,000 төгрөгийг хязгаарыг баримталсан маргаанууд нь бүгд өндөр наслалтын тэтгэврийн маргаан байсан. Үйлдвэрлэлийн ослын маргаантай асуудлыг зохицуулсан дүгнэсэн Улсын Дээд шүүхийн тайлбарыг олж чадаагүй” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.У******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байгаа бөгөөд 69,409,290 төгрөгийн шаардлага үнэн зөв. Бидний гаргасан тооцоолол болон Улсын Дээд шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр биелэгдсэн хэр нь цаашид  үнэн, зөвөөр тогтоохгүй байгаа асуудал дээр л бид *******ын маргаан байгаа. Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Өмнөх хэрэг, 103,200,639 төгрөгийн зөрүүгийн шийдвэрлэлт.

Б.Б*******ийн 1997-2022 оны хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг буруу тогтоосон эсэх маргаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0338 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 221/MA2023/406 магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 327 тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1997.09-2022.10 хүртэлх хугацаанд дутуу олгосон 103,200,639 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийг үйлдвэрлэлийн ослын даатгалын хуулиар, осол болохын өмнөх сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоон олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасан. Энэ шийдвэрийн дагуу 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-нд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч ч энэ хэсгийг “хохирол төлөгдсөн, шийдвэр биелсэн” гэж хүлээн зөвшөөрч, одоогийн маргаанаа 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар болон 2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сарын хугацааны тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар төвлөрүүлж байна.

Одоогийн хэрэг, нэмэгдэл нэхэмжлэлийн хүрээ.

Одоогийн хэрэгт нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нь 2022.11-2025.06 хугацаанд Засгийн газрын 2023 оны 238, 239, 2024 оны 221 тогтоолын дагуу тэтгэврийг нэмэгдүүлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газар сарын цалинг 1,404,000 төгрөгөөр “хязгаарласнаар” 50,049,550 төгрөгийн хохирол учруулсан, 2025.07-2026.04 хугацаанд нэмэгдэл дутуу олголт гарснаар 19,359,540 төгрөгийн хохирол нэмж үүссэн, нийт 69,409,290 төгрөгийг гаргуулах шаардлага тавьж байгаа.

Улсын дээд шүүхийн буцаасан тогтоолын зорилго.

Хариуцагчийн хяналтын гомдлыг Улсын дээд шүүх 2026 оны 03 дугаар сарын 18-нд хүлээн авч, анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0906 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 221/МА2026/0107 магадлалыг хүчингүй болгож, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг засах” зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна. Энэ нь анхны маргааны хүрээнд, өөрөөр хэлбэл 2022.11-2025.06 хугацаанд Тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4, Засгийн газрын 238, 10 шалгах зорилготой болохыг харуулж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.

Улсын дээд шүүхийн буцаасан тогтоол нь 2022.11-2025.06 хугацаанд Б.Б*******т Анхны нэхэмжлэл, мөн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, олгосон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 238, 239, 221 тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4-ийн дагуу зөв тооцоолсон эсэх маргаанд хязгаарлагдаж байна. Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар энэ хугацааг 2025.07-2026.04 хүртэл сунгаж, 19,359,540 төгрөгийн нэмэлт “шинэ” хохирол нэхэмжилж байгаа нь анхны маргааны хугацааны хүрээнээс давсан, шинэ хугацааны тэтгэвэр олголтын эрх зүйн харилцааг хамарсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн маргааны хүрээ тодорхой тогтоох зарчим.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх, тухайн хэрэгт хянан шийдвэрлэх үйл баримт, хугацааны хүрээг тодорхой тогтоохыг шаарддаг бөгөөд уг хүрээнээс хэт өргөжүүлж, шинэ хугацааны маргааныг нэг хэрэгт нэгтгэх нь маргааны тодорхой байдлыг алдагдуулах, мөн Улсын дээд шүүхийн буцаасан тогтоолын зорилгоос хазайх эрсдэлтэй. Иймд 2025.07–2026.04 хугацаанд холбогдох 19,359,540 төгрөгийн нэмэгдэл нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлэхээс татгалзах үндэслэл байна гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын хууль, дээд хэмжээний зохицуулалт ба бодит тооцоолол

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, дээд хэмжээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтвортой тогтоож ирсэн бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг байхад тэтгэвэр бодоход баримтлах дээд хэмжээ 1,404,000 төгрөг болсон.

Засгийн газрын 238, 239. 10. 231 тогтоолын хэрэглээ.

2023 оны 238 тогтоолын 3-т тэтгэвэр бодоход баримтлах сарын цалингийн дээд хэмжээг 2013.09.01 хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөг, түүнээс хойших хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон. 2024 оны “Итгэлцүүр тогтоох тухай” 10, “Итгэлцүүр батлах тухай” 231 тогтоолууд мөн адил уг дээд хэмжээг баталгаажуулж, 2013.09.01 хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөг, түүнээс хойш тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг дахин тооцоход 1,404,000 төгрөгийн дээд хэмжээг баримтлан тооцсон нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4, Засгийн газрын дээрх тогтоолуудтай бүрэн нийцэж буй хууль хэрэглээ юм.

Бодит тэтгэвэр тогтоолт, шинэ баримтуудын утга.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас гаргасан “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас” (Б-НД-4.5 маягт, №91107)-aap:

- Б*******т анх тэтгэвэр тогтоохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 77.499 төгрөгөөр тогтоож, тахир дутуугийн тэтгэврийг 74.749 төгрөгөөр олгож эхэлсэн (хуучин тогтоолтын хуудас).

2014, 2015, 2016, 2018, 2019, 2020, 2022 оны Засгийн газрын тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолуудын дагуу дундаж цалинг 684,577 төгрөг болгон өсгөж, түүнээс 636,119 төгрөгийн тэтгэвэр бодон, дараа дараагийн нэмэгдлүүдээр 843,086 төгрөгт хүргэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №01/1811 тайлбар хүргүүлсэн албан бичигт тодорхой туссан.

-ээс эхлэн Засгийн газрын 238, 239 тогтоолын дагуу итгэлцүүрийг шинэчлэн хэрэглэж, тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг 1,251,606 төгрөг болгож, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 90%-д нийцүүлэн 1,126,445 төгрөгийн тэтгэвэр, тогтоосон нь шинэ тогтоолтын хуудсаар нотлогдож байна.

-ээс эхлэн Засгийн газрын өөр шинэ нэмэгдлийн шийдвэрийн дагуу нэгэнт 1,404,000 төгрөгийн дээд хэмжээг баримталсан бүтэн тэтгэврийн 90% буюу 1,263,600 төгрөгийн тэтгэвэр, 112,644 төгрөгийн нэмэгдлийг тооцоод сард 1,378,244 төгрөгийн тэтгэвэр олгохоор тогтоосон нь мөн дээрх хуудсаар харагдаж байна.

Эдгээр бодит баримтуудаас үзвэл:

2022.02.01-2023.07.01 хүртэл Б.Б*******т сард 843,086 төгрөгийн тэтгэвэр олгосон,

-ээс 2023.11.30 хүртэл сард 1,239,089 төгрөгийн тэтгэвэр олгохоор шинэчлэн тогтоосон;

-ээс хойш сард 1,378.244 төгрөгийн тэтгэвэр олгож байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс “шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, тэтгэврийг зөвтгөн өөрчлөөгүй, Засгийн газраас нэмэгдүүлсэн ч Нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлээгүй” гэх гол гомдлыг дээрх тогтоолтын хуудсууд нотолж няцааж байна: Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын шийдвэрийг дагаж Б.Б*******ийн тэтгэврийг шат дараалан нэмэгдүүлж, тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг итгэлцүүрээр өсгөж, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг хуульд заасны дагуу баримталсан болох нь баримтаар бүрэн нотлогдож байна.

“А*******” ХХК-ийн дүгнэлт ба нэмэгдэл нэхэмжлэлийн үндэслэл.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын гол тооцоолол, 69,409,290 төгрөгийн хохирлын дүн нь “А” ХХК-ийн 2026 оны 06 дугаар сарын 12-ны аудиторын дүгнэлтэд тулгуурласан бөгөөд уг дүгнэлт нь:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Засгийн газрын 238, 239, 10, 231 тогтоол, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг баримтлаагүй, Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байгаа хууль, тогтоолын зохицуулалтыг бүрэн үл тоон, “дээд хэмжээ байхгүй мэт” тооцоолол хийсэн, Төсөөлсөн, инфляцын, эдийн засгийн алдагдлын нэмэлт дүнгүүдээр бодит тэтгэврийн хэмжээг орлуулан тооцсон.

Ийм дүгнэлт нь хувийн хуулийн этгээдийн санхүү-тооцоврын баримт бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын хууль, Засгийн газрын тогтоол, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн шинжтэй баримт биш, зөвхөн туслах нотлох баримтын шинжтэй гэж үзнэ.

Улсын дээд шүүхийн 001/XT2026/0049 тогтоолд анхан, давж заалдах шатны шүүх “А*******” ХХК-ийн дүгнэлтийг хуулиас дээгүүр тавьж, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээний зохицуулалтыг үл хэрэгссэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн тооцоолол ч мөн адил эрх зүйн үндэсгүй болохыг харуулж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль 19.4, Нийгмийн даатгалын тухай хууль 15.7, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 80, өмнөх тогтоолуудтай нийцүүлэн Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг шат дараалан шинэчилж, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг хууль ёсоор баримталсан болох нь тэтгэвэр тогтоолтын хуудсууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2026 оны 06 дугаар сарын 26-ны №01/1811 тайлбар хүргүүлсэн албан бичиг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн баримтаар бүрэн нотлогдож байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын 69,409,290 төгрөгийн хохирлын дүн нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.4, Засгийн газрын дээд хэмжээг тогтоосон тогтоолуудыг үл хэрэгсэн, “А” ХХК-ийн хувийн дүгнэлтэд тулгуурласан, эрх зүйн үндэсгүй тооцоолол тул бодит хохирол гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс  69,409,290 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийн гол үндэслэлээ “А” компанийн 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгож байгаа. Тус аудитын байгууллага нь нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж тооцох чиг үүрэгтэй байгууллага биш. Санхүүгийн аудит хийдэг аудитын байгууллага юм. Тус аудитын байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 238, 239, 10, 231 дүгээр тогтоолууд болон Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг баримтлаагүй гэсэн байдаг. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгөөр хязгаарлаж байгаа хууль тогтоомжийн зохицуулалтыг үл тоон дээд хэмжээ байхгүй мэтээр тооцоолол хийсэн нь гаргаж өгсөн баримтаас нь харагдаж байна. Мөн инфляц болон эдийн засгийн алдагдсан боломж гэсэн зүйлсийг тооцож оруулсан. Улсын Дээд шүүхийн 49 дүгээр тогтоолд анхан болон давж заалдах шатны шүүх “А” компанийн дүгнэлтийг хуулиас дээгүүр тавьж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зохицуулалтыг үл хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын газар нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 80, 92, 15, 52, 292, 16, 26, 74, 63, 238, 239, 10 болон 231 дүгээр тогтоолуудыг баримталж Улсын Дээд шүүхийн өмнөх тогтоолуудтай нийцүүлэн Б.Б*******ийн тэтгэврийн нийт хэмжээг дараалан шинэчилж,  хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 1,404,000 төгрөг буюу хууль ёсны байхаар тогтоосон. Иймд нийгмийн даатгалын байгууллага хууль зөрчөөгүй. Засгийн газрын тогтоосон журмыг баримталсан. Даатгуулагч үйлдвэрлэлийн ослын улмаас болон өндөр насалж тэтгэвэрт гарч болно. Мэдээж төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэх нь даатгуулагчийн эрх хэмжээний асуудал. Тэглээ гээд бусад даатгуулагчаас илүү эрх эдлэх эрх, хэмжээ байхгүй. Засгийн газрын тогтоолыг зөвхөн Б.Б*******т хэрэглэхгүй байх хууль зүйн үндэслэл ч байхгүй” гэв.

3.3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 04-159/13227 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын дагуу Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохоор шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Б*******т хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоож, холбогдох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ижил агуулга бүхий өргөдөл гаргаж өргөдөлд 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал тооцоог “А*******” ХХК-аар хийлгэсэн тухай нэмж тусгасан байсан тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн, тэтгэврийг өөрчлөгдсөн эсэх тухай шалгаж 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг тодруулахаар чиглэл хүсч Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгчид тодорхой хариуг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

2. Даатгуулагч Б.Б*******ийн 2023 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн /10672286/ дугаарт төлбөрийн даалгавраар 103,200,639 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн Тэтгэвэрт өөрчлөлт оруулан хууль, журамд заасан тэтгэврийн нэмэгдлийг тооцож тэтгэврийг нэмэгдсэн дүнгээр олгож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмж бодох үндсэн суурь нь ажил олгогч, даатгуулагчаас нийгмийн даатгалын холбогдох санд шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээг суутган шилжүүлсэн дүн байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн /1994 он/ 15 дугаар зүйл 15.7 дах хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /2024 он/ 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг тус тус тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмын даатгуулагчийн хувьд тухай үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн байхаар заажээ. Өөрөө хэлбэл даатгуулагч 10 сая төгрөгийн цалин авсан гэвэл нийгмийн даатгалын шимтгэл тооцож суутгах дүн /одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ 792000*10=7.920.000 төгрөгөөс даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож тэтгэвэр тэтгэмжийг бодож олгоно. Энэ хууль болон тухай үед мөрдөж байсан Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч Б.Б*******ийн сарын цалинг 1,404,000 төгрөгөөр хязгаарлан тэтгэврийг нэмэгдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.6.“нийгмийн даатгалын байгууллага” гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг; энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2. “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.”, 37.13.4. нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох, өөрчлөх; гэж Нийгмийн даатгалын эрх, чиг үүргийг заасан бөгөөд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэн болон байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж чиглэл зөвлөмжөөр хангасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.1-т заасан актын шинжгүй мөн хуулийн 37.3- т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ гэтэл даатгуулагч Б.Б*******ийг нас барах хүртэл нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийг олгож байсан болно.

Иймд 2022 оны 11 дүгээр сараас 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд дутуу олгосны хохирол гэх 69,409,290 төгрөгийг нэхэмжилсэн Б.Б*******ийн эрх залгамжлагч Ч.Э*******ийн нэхэмжлэл нь нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр авах эрхийг зөрчсөн, дутуу олгосон гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын хуулиараа нийгмийн даатгалын байгууллага нь хуулийг хэрэгжүүлж даатгуулагч иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал. Зөв тогтоож байна уу, буруу тогтоож байна уу гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дотоод аудит мониторингийн газар, эсхүл Захиргаа, удирдлагын газар жил бүрийн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалт хийдэг учир тэтгэврийг буруу зөрүү тогтоох нөхцөл байдал байхгүй. Буруу зөрүү тогтоосон тохиолдолд хариуцлагыг тогтоосон байцаагч хүлээдэг. Аудитын байгууллага аудитын дүгнэлтээр янз бүрийн баримтыг баталгаажуулж болно. Гэхдээ нийгмийн даатгалын хуульд аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүний тэтгэвэр тогтооно гэсэн үг, үсэг байхгүй. Аудит нь хууль зүйн үндсэн дээр аудитор хүнд эрх олгодог учраас адилхан аудитын дүн шинжилгээ хийж иргэний санхүүгийн баримтыг гэрээгээр, хэрэв ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг яаж боддог юм, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг яаж нэмэгдүүлж ямар, ямар тогтоолоор яаж хязгаарлах юм гэдэг зүйлийг мөн адилхан хэрэгжүүлэх ёстой. Дараагийн асуудлын тухайд шүүгчийн зүгээс Ц.Баас 2, 3 удаа өөрчлөн тогтоосон уу гэж асуусан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/ХД2026/0049 дугаар тогтоол гарсан. Хэрэв Ц.Бын асуудал дээр энэ тогтоол гарч дундаж цалин хөлсөөр тэтгэврийг тогтоосон босгыг та бүхэн эргэж харах ёстой гэсэн агуулгаар уг тогтоол эрт гарсан бол маргаан арай өөрөөр шийдвэрлэгдэх байсан болов уу гэж миний зүгээс харж байна. Нийгмийн даатгалын байгууллага босоо тогтолцоотой. Мөн нийгмийн даатгалын санг бид өөрсдөө бүрдүүлдэг. Үйлдвэрлэлийн ослын сан гэдэг тусдаа бие даасан сан. Гэхдээ нийгмийн даатгалын сангийн нэг төрөлд багтдаг. Үйлдвэрлэлийн ослын сангийн онцлог нь үйлдвэрлэлийн осолд орсон даатгуулагч маань өөрөө бусад тэтгэврээ бодвол үйлдвэрлэлийн осолд өртсөн, хөдөлмөр чадвараа алдсан хувь, хэмжээгээрээ тэтгэвэр нь тогтдог. Үндсэн тэтгэвэр бодох зарчмын хувьд цалин хөлсөнд суурилсан аргаар 45%-иар, 20 жил буюу түүнээс дээш хуульд заасан хугацаагаар авахад 1,5%-иар нэмэгдээд хувь, хэмжээ өсдөг. Б.Б******* гуайн тэтгэврийг 90%-иар тогтоосон байдаг. 843,086 төгрөг яаж гарсан бэ гэвэл 1997 оны 1-5 сарын цалинг дундажлаад энэ тогтоолоор явж байгаад 1997 оноос хойш Засгийн газраас хэрэгжүүлсэн тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогын хүрээнд нэмэгдэж явсаар байгаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 843,086 төгрөг гарсан. Жишээлбэл Б.Б******* 733,119 төгрөгийн тэтгэвэр авч байгаад 15%-иар тэтгэвэр нь нэмэгдээд 843,086 төгрөг болсон. Үүнийг нийгмийн даатгалын байгууллага санаанаасаа зохиож гаргаж ирээгүй. Эцэст нь дүгнээд хэлэхэд нийгмийн даатгалын байгууллагад хулгайч, дээрэмчид цуглаад хүний тэтгэврийг   буруу бодоод байгаа юм шиг сэтгэгдэл нэхэмжлэгч талд төрүүлсэн юм шиг байна. Үүнд уучлалт хүсье. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг зөв тогтоохгүй бол болохгүй. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа. Буруу тогтоосноос гарах алдагдлыг нь эргээд даатгуулагч ******* нөхдөг асуудал байдаг учраас Б.Б******* гуайн эрх залгамжлагчийн нэхэмжилсэн 69,409,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/222 дугаар “Итгэлцүүр хэрэглэх” журам батлагдсан байдаг. Үндсэн агуулга нь даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын үнэ цэнийг тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ итгэлцүүрээр зохицуулна. 31,86% яаж хэрэглэгдэх вэ гэвэл дээрх журмын 2.6-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлээс мэргэжлээс шалтгаалах өвчин тэтгэвэр, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг тэтгэвэр тогтоох даатгуулагчийн шимтгэлийг нөхөн төлөх цалин хөлс 2024 онд баримтлах итгэлцүүрийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолд тогтоосноор 2025 оноос хойших хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 22.2-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийг тус тус мөрдөнө. Даатгуулагчийн шимтгэл төлөх, нөхөн төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход итгэлцүүрээр цалин хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг дараах байдлаар тооцно гээд тогтоолуудыг дурдсан. Ийм ажиллах журам бид *******т өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийг хэрэв өөрчлөн тогтоож байгаа бол Тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан байдаг учраас энэ хуулийг баримтлан бид ******* хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн агуулга байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б*******ийн эрх залгамжлагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 албан бичгээр Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, Б.Б*******ийн үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд дутуу олгосны хохирол 69,409,290 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... тэтгэврийн хэмжээг буруу тогтоосныг шүүх шийдвэрлэж, өөрчлөхөөр шийдсэн, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг удаа дараа нэмэгдүүлсэн байхад тэтгэврийг зөвтгөн өөрчилж өгөхгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. Нэхэмжлэгч Б.Б******* нь “М” ХК-нд Ю12 онгоцны нисгэгчээр ажиллаж байсан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь-Улаанбаатарын чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж байх үед түүний жолоодож явсан онгоц осолдсоны улмаас нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, 1997 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Үйлдвэрлэлд гарсан ослын акт”-аар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон,

3.2. Нэхэмжлэгчид олгох тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж заасны дагуу “М” ХК-аас 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1992 оноос 1997 оны хоорондох 5 жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцож, 38,997 төгрөгөөр тогтоож, 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс олгосон, 

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0338 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6/47 дугаар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б*******ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохдоо түүний осолд орохын өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын сүүлийн сарын цалингаар дундаж хөдөлмөрийн хөлсийг тогтоож, нийт олгох хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нөхөн тооцон тогтоож, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж”, 

3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0406 дугаар магадлалаар “...Б.Б*******ийн Тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******т олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж” шийдвэрлэсэн байна.

3.5. ”А*******” ХХК-ийн аудиторын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн “... үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тогтоосон тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь 2022 оны 11 дүгээр сард 1,232,407 төгрөг, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу мөн оны 07 дугаар сарын 2,960,810 төгрөг, 2024 оны 120 дугаар тогтоолын дагуу мөн оны 04 дүгээр сарын 3,060,810 төгрөг, 221 дүгээр тогтоолын дагуу 2025 оны 01 дүгээр сараас 3,244,459 төгрөгөөр  тогтоогдох ёстой байсан” гэж дүгнэжээ(2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь талд). 

3.6. Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******ээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан “... 103,200,639 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас Б.Б*******ийн данс руу шилжүүлсэн боловч Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасныг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй Б.Б*******ийг хохироосоор байна” гэх гомдлыг гаргасан.

3.7. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт хандан 2025 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 325 тоот албан бичгээр “... Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******ээс түүний тэтгэврийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолыг хэрэгжүүлж тэтгэврийг хуульд нийцүүлэн нөхөн олгох талаар өргөдөл гаргасан тул хянан шалгаж чиглэл өгнө үү” гэжээ.

3.8. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 04/1783 тоот албан бичгээр “... Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалт болон Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу иргэн Б.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн үед мөрдөгдөж байсан сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ /1,404,000/-г баримтлан тооцсон нь зөв байна” гэсэн хариу өгсөн байна.

 

4. 1994 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтоох”-оор зохицуулсан байжээ.

5. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар нийгмийн даатгал нь “санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх”-аар, 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал нь нийгмийн даатгалын төрөлд хамаарах”-аар, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь “хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, ажил олгогч, даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэх, үйл ажиллагаа нь ил тод байх зарчим баримтлах”-аар, 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг”-ийг, 37.14-т нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь “нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, ... чиг үүрэг”-ийг тус тус хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, хариуцагч Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоогоогүй нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан шүүхийн шийдвэрүүдээр “... үйлдвэрлэлийн осолд орж тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс тооцож тэтгэврийн хэмжээг тогтоохоор хуульд заасан байхад Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг 5 жилийн цалин хөлсний дунджаас тооцож тогтоосон нь хуульд нийцэхгүй, даатгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх агуулга бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 406 дугаар магадлалаар Б.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэснийг хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал,

8.1. “А*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн аудиторын дүгнэлтэд нэхэмжлэгчид анх 95,870 төгрөгийн тэтгэврийг сард олгох ёстой байсан, энэ нь Засгийн газрын шийдвэрүүдийн дагуу тухай бүр нэмэгдэж 2022 оны 10 дугаар сарын байдлаар 1,232,407 төгрөг болохоор байсан” гэсэн бол Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 167 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... аудиторын дүгнэлт ... тооцооллын хувьд зөв байна” гэжээ/.

8.2. Гэтэл хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоогоогүй, анх тогтоож, нэмэгдсэн хэмжээгээр буюу 843,086 төгрөгөөр үргэлжлүүлэн олгосон нь тэтгэврийн дэвтрийн тэтгэвэр олголтын хэсэгт тэмдэглэгдсэн байна.

8.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг анх тогтоохдоо буруу тогтоосныг шүүхээс дүгнэж зөвтгөн тогтоохыг хариуцагчид даалгасан шийдвэрийг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоосон” гэх татгалзлын тухайд:

9.1. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн,

9.1.1. 238 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай”,

9.1.2. 238 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай”,

9.1.3. Хавсралтад 1997 онд харгалзах итгэлцүүрийг 31,86 гэсэн байна. 

9.2. Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа *******т даалгасугай” гэсэн байна.

10. Дээрхээс үзвэл, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 1 болон 2 дахь заалтын хүрээнд энгийн арифметик тооцоолол хийсэн “А*******” ХХК-ийн аудиторын тооцоолол зөв байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын тухай хуулиудыг шинэчлэн баталсантай холбогдуулан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэх замаар олон жилийн өмнөх цалин хөлсний хэмжээг өнөөгийн цалингийн жишигт ойртуулж, улмаар тэтгэврийг хэмжээг авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байх тул тооцооллын өндөр хэмжээгээр тэтгэврийг тогтоох нь нийгмийн даатгалын санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000.0 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр хязгаарлаж тооцсон” гэх боловч уг заалтыг 2024 оны 10 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байхын зэрэгцээ энэхүү заалтад шинээр тэтгэвэр тогтоох тохиолдолд гэж тодорхой заасан байх тул өмнө тогтоогдсон тэтгэврийг тус тогтоолын 1 болон 2 дахь заалтын дагуу нэмэгдүүлж тооцоход хэрэглэгдэхээргүй байсан байна.

 

13. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заажээ.

14. Иймд “А*******” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02 болон 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Аудиторын дүгнэлтүүдэд дурьдсан Б.Б*******ийн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сар хүртэлх тэтгэврийн зөрүү, инфляцын түвшнээс үүссэн алдагдал 50,049,550(42,400,378+7,649,172) төгрөг, 2025 оны 07 дугаар сараас 2026 оны 04 сар хүртэлх дутуу олгосон тэтгэврийн зөрүү, түүнээс үүссэн алдагдал 19,359,540(16,796,408+2,563,132) төгрөг, нийт 69,409,290 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.4, 34 дүгээр зүйлийн 34.2, 37 дугаар зүйлийн 37.2, 37.14, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан Б.Б*******ийн эрх залгамжлагч Ч.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б*******ийн тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Б.Б*******ийн үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 сараас 2026 оны 04 сарыг дуусталх хугацаанд дутуу олгосны хохирол 69,409,290/жаран есөн сая дөрвөн зуун есөн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагчид олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

                                                          ШҮҮГЧ                             Ч.ГАНБААТАР

                                                          ШҮҮГЧ                             Д.ОДОНТУЯА