| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/02015/И |
| Дугаар | 193/ШШ2025/01469 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 193/ШШ2025/01469
2025 11 28 193/ШШ2025/01469
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , оршин суух, овогт ны /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,081,174.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-иас ... Хариуцагч Ж.Болор-Эрдэнэ нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ -ээр 12,700,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 12,700,000 төгрөг, хуримтлуулсан хүү 3,261,660.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,514.06 төгрөг буюу нийт 16,081,174.16 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* *******ны нэхэмжилсэн 16,081,174.16 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** ******* нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,081,174.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Ж. нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заажээ.
Иймд ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Ж.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,081,174.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-аас хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,081,174.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,356 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 119,178 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 119,178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА