| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/01077/И |
| Дугаар | 314/ШШ2025/00764 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00764
2025 10 29 314/ШШ2025/00764
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын 12 дугаар баг, 03-304 тоотод оршин суух, 1996 онд төрсөн, 29 настай, ***** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 11509254.46 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХК-нийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ё.*** нь “Хас” Банк-тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1110087940 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14300000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Ё.***ийн ХасБанк дахь ***** дансанд 14300000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5004738.59 төгрөг, зээлийн хүүнд 2757075.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 41315.98 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1110087940 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 329 хоног хугацаа хэтрүүлээд байна. *** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110087940 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9295261.41 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн байдлаарх хүү 2075129.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138863.20 төгрөг, 11509254,46 төгрөгийг Ё.***ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ё.***ийг төлөөлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ё.*** нь ***ны нэхэмжилсэн 11509254,46 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч Ё.***т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 11509254.46 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 11509254,46 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “***” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 11509254.46 төгрөгийг хариуцагч Ё.*** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ё.***ээс 99549 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 199098 төгрөгний 50 хувь болох 99549 төгрөгийг Татварын Ерөнхий газрын 5002620116 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА