| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/01097/И |
| Дугаар | 314/ШШ2025/00766 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00766
2025 10 29 314/ШШ2025/00766
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын **** дугаар баг, **** тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 35 настай, **** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 1097915 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Э.***ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь **** нэхэмжилсэн 1097915 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч Э.***т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1097915 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1097915 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “***” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1097915 төгрөгийг хариуцагч Э.*** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.***оос 15444.98 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30889.96 төгрөгний 50 хувь болох 15444.98 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА