Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Марал,

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт а. ын Нид холбогдох 1805014420276 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , З овогт а.ын Н .

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 3-96 тоотод Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хадам аавынд ороод гэрт ороход эхнэрийн дүү Т эхнэр Стай угаадсаа асгаагүйгээс болж хэрүүл хийж байсан. Тэгээд намайг би чамайг тэжээж байхад олон юм ярилаа гэхээр нь би чамаар тэжээлгээгүй гээд хэрүүл хийсэн. О намайг пизда банди, тахир дутуу энэ тэр гэхээр нь Оыг би алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.О мэдүүлэхдээ: “...Миний бие нь нөхөр 1 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЗАА 3-96 тоотод нөхрийнхөө эгчийн гэрт байж байх хугацаанд манай нөхөр өөрийн төрсөн эгч Б.С нь манай нөхөртэй гэр орон цэвэрлэгээний асуудлаас болж маргаан үүссэн. Тэгээд эгчтэйгээ хэрүүл маргаан хийгээд байж байтал хүргэн ах А.Н дундуур нь орж ирээд эхнэрээ өмөөрөөд манай нөхрийг зодсон. Би дундуур нь орж салгах гэхэд намайг гичий гээд доромжилсон. Намайг зодсон миний 1,4 сартай хүүхдэд гар хүрсэн. Намайг гэрийн унь салгаад униар цохисон. Иймд маш их гомдолтой байна. Маргаан болох үед бид нар эрүүл байсан... ” гэжээ. /хх 5-6, 10-11/

 

Гэрч Б.Т мэдүүлэхдээ: “...Би байхгүй байсан болохоор мэдэхгүй байна. Манай эхнэр О л Н ах миний толгой руу цохисон гэж хэлсэн...” /хх 36-38/

 

Гэрч Б.С мэдүүлэхдээ: “...Бэр О бид 2 салгах явцад Н Оыг гараараа цохьчих шиг болсон. Тэгтэл О газар унасан. Энэ үед Т гараад явсан. Би Нид эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь О би цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд хүүхдээ аваад манай гэрээс явсан...” /хх 39-41/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О нь биед тархи доргилт, дух, баруун чамархайн зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3509 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ирмүүний биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх 17/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32, 33/

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримт /хх 42,43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж иргэн Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогч нар “угаадас асгасангүй” гэх ялимгүй зүйлээс болж маргалдсан бөгөөд ахуйн хүрээний маргаанаас үүсэлтэй тул шүүгдэгч А.Нид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна.  

 

Харин шүүгдэгч А.Н нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 3-96 тоотод Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 42,43/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.О нь мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Нтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 42,43/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүгдэгч А.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                               

Шүүгдэгч А.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 5-6, 10-11 хуу/, шинжээчийн 3508 тоот дүгнэлт /хх 16 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул А.Нийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч А.Нид 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч З овогт а.ын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Нийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ