| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00910/И |
| Дугаар | 318/ШШ2025/00792 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00792
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Пгазрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д Г холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Пгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Сагил сумын иргэн Д.Г нь 2022 онд "Ажлын байрыг дэмжих" хөтөлбөрт хамрагдаж, 5.000.000 (долоон сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн Д.Г нь гэрээнд заасны дагуу 500,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 4,500,000 төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд "... Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй, 4,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 4,500,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн Д.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 4,500,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Г Пгазрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг шаардлага болох 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Пгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагч Д.Гийн хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Увс аймгийн Пгазрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Д.Г нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
4. Нэхэмжлэгч Увс аймгийн Пгазар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийн тал хувь 43,475 төгрөгийг хариуцагч Д.Гээс гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Увс аймгийн Пгазрын, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Увс аймгийн Пгазар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь 43,475 /дөчин гэрван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.Гээс гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА