| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2322001350176 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Прокурор *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Яллагдагчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлоор яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2322001350176 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: овогт н , Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 1 дүгээр баг гэх газар нутаглах, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, (РД: );
Яллагдагч ******* нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас ын жолоодон явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг мөргөж онхолдсоны улмаас зорчигч ийн эрүүл мэндэд “бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух чамархайн зулгаралт” бүхий хүнд хохирол, жолооч ын эрүүл мэндэд ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол, ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклд 166,250 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2322001350176 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2. Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: ... Яллагдагч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсгийг зөрчсөний улмаас ын жолоодож явсан улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг мөргөж, онхолдсоны улмаас зорчигч ийн эрүүл мэндэд хүнд хохирол, жолооч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон, түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг 2025.01.09-ний өдөр хянан хэлэлцэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.2, 40.2.3-т зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Яллагдагч *******т холбогдох хэрэг прокурорын шатанд хянагдаж байх үед яллагдагчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хаан банкны эзэмшлийн дансанд 23,500,000 төгрөгийг, урьд хэрэг учрал болсны дараа 500,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 24,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон шилжүүлсэн байдаг.
Ийнхүү хохирол, хор уршигт тооцон 24,000,000 төгрөг шилжүүлсний дараа хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс “Хохирогч нар сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, хохирол төлбөрийг бүрэн авсан болно. Сэтгэцийн хор уршгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэх хүсэлт, тайлбарыг бичгээр гаргаж өгсөн. Өмгөөлөгч нь дээрх үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг илэрхийлсэн “сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй” гэх хүсэлтийг прокурорын шатанд гаргаж өгсөн боловч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы гаргасан гэх хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн.
Уг хүсэлтэд “хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах хүсэлт”-ийг илэрхийлснээс сэтгэцэд учирсан хохирол гаргуулах, сэтгэцэд учирсан хохиролд тооцож 1,500,000 төгрөгийг гаргуулах талаар огтоос дурдаагүй.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-т "Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ”, 9.5 дугаар зүйлийн 4-т “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл уг хэргийн хохирогчийн хууль ёсны эрх ашиг, гомдол санал, нэхэмжилж буй байр суурийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эдлэхээр заасан. Өмгөөлөгч бол хохирогчийн хүсэл зориг, гомдол саналыг тухайн хүсэлтийн хүрээнд нь илэрхийлэх ёстой.
Гэтэл шүүх өмгөөлөгчөөрөө дамжуулан прокурорын шатанд “сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй” гэх хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 1,500,000 төгрөг гаргуулна” гэх хүсэлтүүдэд дүгнэлт өгөлгүй, хэргийг хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар буцааж буй нь хуульд нийцэхгүй.
Яллагдагч талаас тухайн “хохиролд нэхэмжилж буй 1,500,000 төгрөг”-ийг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж оролцсон.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/73 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуу давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие хохирогч Ч.ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. 2025.01.09-ний өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжилгүй хэргийн материалтай танилцаад буцсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн гаргаж буй хүсэлтийг бичгээр гаргаж өгч үлдээсэн бөгөөд 1,500,000 төгрөгийн хохирол төлбөрийг өмнө нь өгсөн 23,500,000 төгрөг дээр нэмж нэхэмжилж байна гэсэн байгаа. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авч улмаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.
Би 2025.01.09-ний өдрийн байдлаар нэмж нэхэмжилж буй 1,500,000 төгрөгийг *******аас хүлээн авсан. Одоо яллагдагч *******аас нэмж хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Мөн шинжээч томилуулан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж тус хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
4. Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байсан. Прокурорын шатанд 23 сая төгрөгийг авсны дараа одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Хохирогч нь анхан шатны шүүх дээр ирж хэргийн материалтай танилцаж 1,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байгаа талаар хүсэлтээ өгсөн. Үүний дагуу хэргийг прокурорт буцаасны дараа 1,500,000 төгрөгийг хүлээн авсан, сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна гэсэн. Эрх зүйн үр дагавар нь ямар байх талаар тайлбарлаж өгсөн гэв.
5. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: прокурорын хяналтын шатанд 23,500,000 төгрөг өмнө нь 500,000 төгрөгийг буюу нийтдээ 24 саяыг төлсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжилсэн болохоос шинжээч томилуулж сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгоё гэсэн зүйл яриагүй. Сэтгэцэд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй гэж 2 хохирогч хэлсэн. Хохирогч нь өөрөө хүсэлтээ гаргаж байж сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлээ тогтоолгодог. Хохирогч нар өөрсдөө шинжээч томилох шаардлагагүй гэж хэлсэн байдаг тул хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас ын жолоодон явсан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг мөргөж онхолдсоны улмаас зорчигч ийн эрүүл мэндэд “бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн шуу ясны ил хугарал, дух чамархайн зулгаралт” бүхий хүнд хохирол, жолооч ын эрүүл мэндэд ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол, ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклд 166,250 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чулуу нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 1,500,000 төгрөг нэхэмжилж байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоож, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тайлбар мэдүүлгийг өгч байсан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа талаарх хүсэлтийг бичгээр ирүүлснийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “1,500,000 төгрөг хүлээн авсан, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй” гэх агуулга бүхий хүсэлт ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтэд үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь тухайн үедээ үндэслэл бүхий шийдвэр болсон боловч давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхээс татгалзсанаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан анхан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, заавал биелэгдэх шинжийг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн хохирогчийн хүсэл зоригийн дагуу хийгдэх ажиллагаа юм.
Иймд яллагдагчийн өмгөөлөгч *******гээс гаргасан гомдлыг хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/73 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/73 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хүлээн авсугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ