Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00806

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 318/ШШ2025/00806

Увс аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Т ХК-ийн,

Хариуцагч:  Д  Б,

Хариуцагч:  Б Т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 8,314,197.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХК-ийн Увс салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч: Д.Б, хамтран зээлдэгч Б.Тнар нь 2021 оны 08-р сарын 04-ны өдөрТнаас MN670034160501851868 тоот зээлийн гэрээний дагуу 9,000,000 /Есөн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар малчны зээл авсан. 2023 оны 01 сарын 31-ны өдөр M№670034160501851868-01 тоот гэрээний дагуу 5,900,000+4,100,000 төгрөгийн нэмэлт зээл жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сараар аваад зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй болно. Зээлдэгч Д.Б, Б.Тнар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2025 оны 10 сарын 01-ны өдрийн байдлаар 77 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Д.Б, Б.Тнартай байгуулсан зээлийн гэрээний 6-р зүйлийн заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Д.Б, Б.Тнараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 8,303,697.37 төгрөг , нотариатын зардал 10,500 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Д.Б, Б.Тнараас нэхэмжилсэн 8,314,197.37 төрөгийг сар бүр 800,000 төгрөг төлөхөөр ярилцаж тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв 800,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор төлөхгүй бол шүүхийн шийдврийг албадан шийдвэрлэж өгөх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. 10 сарын 30-аас эхлэн 11 сарын хугацаанд төлж дуусгана.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, хариуцагч Д.Б, Б.Тнар нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Хариуцагч Д.Б, Б.Тнар нь нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,314,197.37 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн, сар бүрийн 30-ны өдөр, нийт 11 сарын хугацаанд, сар бүр 800,000 төгрөг төлж барагдуулах,

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.

Иймд Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,977.15 төгрөгийн тавин хувь болох 73,988.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 73,988.5 төгрөг, хариуцагч Д.Б, Б.Тнараас 73,988.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8,314,197.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б, Б.Тнар нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 11 сарын хугацаанд, сар бүрийн 30-ны өдөр 800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,977.15 төгрөгийн тавин хувь болох 73,988.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 73,988.5 /далан гурван мянга есөн зуун наян найм/ төгрөг, хариуцагч Д.Б, Б.Тнараас 73,988.5 /далан гурван мянга есөн зуун наян найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

3. Хариуцагч Д.Б, Б.Тнар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                           Я.УРНАА