Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Чын Нд холбогдох 1705017280214 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай эрэгтэй, дээд боловсролтой, газарзүйн багш, эрдэм шинжилгээний ажилтан мэргэжилтэй, Х овогт Чын Н

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын урд талд автомашин дотор Ж.Мг маргааны улмаас нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйл байгүй” гэв.

 

Хохирогч Ж.Мгийн: “...Гэтэл би Ч.Н надад худлаа ярьдаг байсныг нь сүүлд мэдсэн. Ч.Н эхнэрээсээ салаагүй байсан. “эхнэр дээрээ очно би тухайн үед чамд үнэнээ хэлж чадаагүй мөнгө авчихсан юм” гэхээр нь би “чи надтай амьдарна гэж худлаа хэлсэн байна, ингэж худлаа хэлэх ямар хэрэг байсан юм, чи надаас зүгээр хэлээд мөнгө авч болох байсан” гэтэл Ч.Н надруу уурлаад “би тэр үедээ чамд хэлж чадаагүй юм, хүн хэлэх гэж байхад” гээд уурлахаар нь би “чи худалч луйварчин юмуу хаашаа юм” гэхэд Ч.Н миний цээж рүү 2 удаа цохихоор нь би уурлаад гарыг нь түлхтэл дахиад миний нүүрлүү цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гараад машины толинд хартал миний нүүр хавдаад хамар маань муруйчихсан байсан. Тэгээд бид хоёр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлэхэд хамрын хугарал гэсэн онош тавьсан хавангийн буухаар нарийн мэргэжпийн эмчид үзүүлээрэй гэсэн...” гэжээ. /хх 12-13 хуу/,

Бид нар сайн дураар эвлэрсэн санал гомдол байхгүй. Нас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. / хав 57 хуу/

 

Гэрч Ч.Су: “...2018 оны 08 дугаар сарын үед байх би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Манай гэрт төрсөн ах Н хамт ажилладаг гээд нэг эмэгтэйн хамт 22 цагийн орчим ирсэн. Тэгээд тэр эмэгтэйн хамт 2 өдөр хоносон. Тэр эмэгтэйг Долгион гэж хэлж байсан. Тэр эмэгтэйгийн нүүр нь хөхөрч хамар нь хавдсан байсан...” гэжээ. /хх 24-25 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15015 тоот дүгнэлт: Ж.М-н биед тухайн үед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 28 хуу/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 32, 39 хуу/

Хохирогчийн гэрэл зураг /хх 38 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхий шалгах хуудас /хх 71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын урд талд автомашин дотор Ж.Мг маргааны улмаас нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.М /хх 12-12, 57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15015 дугаартай дүгнэлт /хх 28/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ч.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлсөн байдал /хх 57, 73/ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг өөрийнх нь хүсэлтээр тогтоосон болно.

 

            Шүүгдэгч Ч.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Чын Нямтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Чын Нямтулгыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Нд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ