Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2025/00915

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2025/00915

Увс аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Хүсэлт гаргагч: ДТӨХК-ийн,

Хариуцагч: Т Зд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 625,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаангомын Д ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангомын Д ТӨХК нь Товогтой З-тэй 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гараа байгуулсан. Тус гараанд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Т.З-д төлбөр төлөхийг сар бүр утсаар мэдэгддэг ба боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "Улаангомын Д" ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 417,106 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 208,553 төгрөг, нийт 625,659 төгрөгийн хохирлыг Т.З-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч УлаангомынДТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Улаангомын Д" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э миний бие хариуцагч Товогтой Зд холбогдуулж 625,659 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь үндсэн телберийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УлаангомынДТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаангомын Д” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,420 төгрөгийн тал хувь болох 9,710 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Улаангомын Д” ТӨХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “УлаангомынДТӨХК” нь хариуцагч Т.Зд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 625,659 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаангомын Д” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,420 төгрөгийн тал хувь болох 9,710 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,710 /есөн мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Улаангомын Д” ТӨХКолгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА