| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0243/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч Ж.Энхжаргал,
Иргэний нэхэмжлэгч Э.О,
Шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт л.гийн От холбогдох 1803000010074 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн 117 дугаартай магадлалаар хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт л.гийн О
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 08 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Тоёота Ипсум маркийн 56-74 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай, эрэгтэй, Төмөрбаатар овогтой Г, 5 настай, эмэгтэй, Г овогт Н нарыг мөргөж Т.Гаийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Г.Но ий эрүүл мэдэд хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.О: нөхөр эмчилгээ хийгдэж байгаа ба охин Ноийн хохирлыг авмаар байна. Гийн эмчилгээтэй холбоотой зардал болох 2,500,000 төгрөгийг авсан гэв.
2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Хэрэг гарсан гэх газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн урд замд байна. Зорчих хэсгийн өргөн 11.4 м, тусгаарлах зурвасын өргөн 0.4 м. автобусны буудлын карманы өргөн 6.5 м, явган хүний замын өргөн 2.5 м, асфальтан. шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, зохицуулдаггүй, автобус, тралейбусны зогсоол бүхий суурингийн доторх, үзэгдэх орчин чөдөөтэй, тогтуун эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, зургаан эгнээ, явган хүний замтай, хайсгүй. хашлагатай зам байна. Жолоочийг байлцуулан, явган зорчигчоор А, Б цэгүүдийг заалган хэмжилт хийв ...” гэжээ. /хх 14 хуу/
Үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилт хийсэн бүдүүвч зураг. /хх 17-18 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23 хуу/
шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх 127-129, 130-135 хуу/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Гийн “...2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 08 цаг өнгөрч байх үед би 5 настай охин Г.Ноийг цэцэрлэгт нь хүргэж өгөх зорилгоор Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг 25 дугаар эмийн сангийн хажууд байх автобусны буудлын зүүн талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун чиглэлтэй явсан цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нь мөргөсөн. Тэгээд би босож ирээд хүүхдээ аваад тэврээд байж байхад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа бууж ирээд намайг загнаад байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ утсаар залгаж болсон асуудлынхаа талаар мэдэгдсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа эхнэр маань гарч ирсэн. Улмаар би 103-т дуудлага өгсөн боловч түргэн тусламж нь ирэхгүй байсан. Тэгээд Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэг хийсэн. Ингээд бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Ослын улмаас миний хөлийн чагтан холбоо тасарсан, мөн толгой доргисон. Тухайн үед би эрүүл явж байсан бөгөөд осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан...” гэжээ. /хх 31-33 хуу/
Иргэний нэхэмжпэгч Э.Оын “....2017 оны 12 дугаар сарын 19-ны өглөө 08 цагийн үед гэрээс нөхөр Т.Г нь охин Г.Ноийг цэцэрлэгт нь хүргэж өгнө гээд аваад гарсан. Тэгтэл 5-10 минутын дараа нөхөр Т.Г нь над руу утсаар холбогдож би охиныхоо хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь би тэр даруй гэрээс гарч ослын газарт очсон. Гэтэл нөхөр маань баруун хөлөн дээрээ зогсчихсон, зүүн хөл нь газар гишгэж чадахгүй байсан бөгөөд харин охиныг маань нэг эмэгтэй хүн тэвэрчихсэн байсан. Ослын машины жолооч нь машиндаа олон хүнтэй явж байсан юм байна лээ. Тэгээд би тэр даруй өөрийн утсаар 103, 102-т дуудлага өгсөн цагдаа нар ирж ослын газарт хэмжилт хэргийн газрын үзлэг хийгээд байсан. Харин түргэн тусламж ирэхгүй болохоор нь үзлэгийг нь дуусгаад нөхөр, охин хоёрыгоо аваад гэмтлийн эмнэлэг рүү ослын машинаар хүргүүлсэн юм...” гэжээ. /хх 36 хуу/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 456 дугаар дүгнэлт: Г.Ноий биед тархи доргилт, баруун сарвуун ар хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх 59 хуу/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 457 дугаар дүгнэлтэд: Т.Гийн биед зүүн өвдөгний урд чагтан холбоосын сэмэрч урагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх 64 хуу/
Замын цагдаагийн газрын 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаартай магадлагаанд: “...Тоёота Ипсум маркийн 56-74 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лхамсүрэн овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх 68-69 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.О нь 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 08 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Тоёота Ипсум маркийн 56-74 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай, эрэгтэй, Төмөрбаатар овогтой Г, 5 настай, эмэгтэй, Г овогт Н нарыг мөргөж Т.Гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Г.Ноий эрүүл мэдэд хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: шүүгдэгч Л.Оын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Г /хх 31-33/, иргэний нэхэмжлэгч Э.О /хх 36/ нарын мэдүүлэг, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилт хийсэн бүдүүвч зураг /хх 17-18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 456 /хх 59/, 457 /хх 64/ дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн газрын 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 34 дугаартай магадлагаа /хх 68-69/ зэрэг бичгийн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна.
Шүүгдэгч Л.От холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Оын Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн 117 дугаартай магадлалаар хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал нь 2014 онд дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба уг зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял байхгүй ч шүүгдэгчийн хохирогчийг явган хүний гарцан дээр мөргөсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.О охин Г.Ноийн талаар эмчилгээтэй холбоотой баримт байхгүй, эмчид үзүүлж байгаа, нөхөр Т.Г цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул баримтаар төлөх төлбөргүйг дурдан хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид энэ хэрэгт хамааралтай эмчилгээний баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт л.гийн Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний нэхэмжлэгч Э.О баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч Т.Г, иргэний нэхэмжлэгч Э.О нар цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.