Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/008 

 

 

 

     *******, ******* нарт 

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор ,;

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, *******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 2414005360338 дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэгдээгүй, ******* ******* овогт *******гийн ******* (РД: *******);

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ......... оршин суух, урьд ял шийтгэгдээгүй, овогт н (РД: ),

Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын чанартай А0301 чиглэлтэй хатуу хучилттай замд явж байхдаа Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт зам дагуу ургасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 538 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, Тоёота Приус (Toyota Pruis) 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, Төв аймгийн Өндөрширээт сумаас Баянхонгор аймаг руу тээвэрлэсэн /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

   Шүүгдэгч овогт н , ******* гэгээ овогт *******гийн ******* нарыг хориглосон,  сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт н , ******* гэгээ овогт *******гийн ******* нарыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,  хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн мансууруулах төрлийн ургамал болох ногоон өнгийн шуудайтай ургамал 1 шуудайны тал, 38 грамм жинтэй нунтаг ургамал, Том томс гэх бичигтэй хар өнгийн тагтай сав 1 ширхэг, шаргал өнгийн металл соруул 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

 Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж унаж байсан шүүгдэгч *******ны эзэмшлийн улсын дугаартай приус-30 маркийн авто машин эсхүл түүний үнэ есөн сая таван зуун мянган / 9.500.000 / төгрөгийг шүүгдэгч *******, Б.Энх-Эрлэнэ нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс  цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2024 оны 12 дугаар сарын 26-нд болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тогтоолд ******* овогтой ******* миний биеийг тухайн холбогдох хэрэгт ямар оролцоотой байсныг залан шинжлэлгүйгээр учир битүүлэг ижил тэнцүү ял оногдуулсанд миний бие гомдолтой байна. Иймд хэргийг дахин шүүн хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байна.

1. Өмгөөлөгч миний бие 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******д холбогдох хэргийн материалтай танилцсан ба хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш авагдсан хэргийн материал дугаарлагдаагүй байсан тул хэргийн дугаар дурьдаагүй болно.

- Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/ОЗ дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2-т Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад улсын яллагч , шүүгдэгч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар товлон зарлажээ.

- Баянхонгор аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/34 дугаартай албан бичигт: 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцвол зохих хяналтын прокурор нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт шилжин томилогдсон байх тул тус хуралд ахлах прокурор , хяналтын прокурор нарыг оролцуулахаар томилов гэжээ.

- Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №250 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн Баянхонгор аймаг дахь салбарт” гаргасан “Өмгөөлөгч томилуулах тухай” албан тоотод: ... Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч аваагүй, шүүгдэгчийн эрхийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д "... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна...” гэж заасны дагуу шүүгдэгч *******д хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийг томилж, ирүүлнэ үү гэх.

- Шүүгдэгч *******эс Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 25-ний өдөр гаргасан хүсэлтдээ: ...шүүхээс өмгөөлөгч ийг өмгөөлөгчөөр томилсон боловч миний бие өөрийн сонгосон өмгөөлөгч *******тай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон тул өмгөөлөгч ээс татгалзаж байна гэх.

- Өмгөөлөгч *******аас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “Мэдэгдэл”-д Өмгөөлөгч ******* миний бие Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хэргийн холбогдогч *******, ******* нарын холбогдох хэрэгт ЭХХТХуулийн 5.1-т заасны дагуу оролцох болсныг мэдэгдэж байна гэх,

-Өмгөөлөгч *******аас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өмгөөлөгч ******* миний бие Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд албан ажилтай байх тул ...цахимаар оролцох боломжоор хангаж өгнө үү гэх.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хуралд оролцвол зохих хяналтын прокурор нь шилжин томилогдсон байх ба тус хуралд нэр бүхий 2 прокурорыг шүүх хурал болох өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр оролцуулахаар томилсон тоот хэрэгт авагдсан, мөн Анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ******* нь өмгөөлөгч сонгон аваагүй байх тул өмгөөлөгч томилуулах тухай албан тоот, ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтээр ******* өмгөөлөгчийг сонгон авсан болон ******* өмгөөлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэлд” ийн өмгөөлөгчөөр оролцох болсноо мэдэгдсэн, ******* өмгөөлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлтэд “2024 оны 12 дугаар сарын 22-ноос 27-г хүртэл Улаанбаатар хотод албан ажилтай” байсан болох нь харагдаж байна.

Хавтаст хэрэгтээ танилцахад томилогдон шүүх хуралд оролцсон 2 прокурор болон ******* өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан баримт хэрэгт авагдаагүй, мөн дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурор өмгөөлөгч нар хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцах цаг хугацаа байхгүй байсан болох нь харагдаж байна.

ийн анхан шатанд сонгон авсан өмгөөлөгч *******т хэргийн материал танилцах боломж, хугацаа гаргаагүй нь оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2-т заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, ...өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.” гэж заасныг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхээс *******, ******* нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж унаж байсан шүүгдэгч *******ны эзэмшлийн улсын дугаартай приус-30 маркийн автомашин эсхүл түүний үнэ есөн сая таван зуун мянган төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

*******, ******* нар нь бусдад учруулсан хохирол төлбөргүй байхад гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан, ашиглахыг завдсан үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад хэт яллах талыг барьж дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцоно.” гэжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт Дельта-9 тетрагидрозаннабинолын агууламжтай өвсний төрлийн ургамлыг түүж бэлтгэн хадгалснаар Эрүүгийн хуулийн 20.7. дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэн байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж эрүүгийн харицлага тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4.-т заасныг мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дугаар заалтуудыг харгалзан шийдвэрлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлээ.

2. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хуулийг буруу тайлбарласан тухайд: Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх чөлөөлөх үндэслэл журам”, 6.5-т заасан “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал” 6.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ гээд

1.1. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн

1.2. Учруулсан хохирлыг төлсөн.

/Яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй талаар/ гэсэн нь хохирол хор уршиг байхгүйг илэрхийлсэн заалт юм.

6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлж болно” гэдэгт шүүгдэгч нарын хувийн байдлыг хамруулах ойлголт мөн юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн учраас Яллах дүгнэлтэд заагдсан авагдсан биеийн байцаалт алдаатай, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа чанаргүй хангалтгүй хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч ******* 6 настай охины хамт аавындаа амьдардаг, Өрх толгойлсон эрэгтэй. Мөн эцэг Б нь өвчний учир асаргаанд байдаг тул төрсөн эх Отгоны хамт эцгээ асардаг.

Шүүдэгч ******* эхнэр хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй зун нь мужааны ажлаар өвөл нь хувийн машинаар таксинд явж амьдралаа залгуулж яваа нэгэн гэрийн өрхийн тэргүүн залуу бөгөөд энэ байдлыг харгалзан үзэж, хуулийг хэрэглэх ёстой байтал хэрэглэвэл зохих хууль мөн хуулийн 6.7 дугаар зүйл “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх..." гэсэн, “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар хувийн байдал... зэргийг харгалзан...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж тус тус заасныг хэрэглээгүйгээр зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдан эрүүгийн хариуцлага тооцсон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэж,

3. Улсын яллагч дүгнэлт гаргахдаа яллах дүгнэлтэд дурдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт гарган прокуророос шилжиж ирсэн хэргийн хүрээнд бус дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн бодит байдалд тохирохгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүхэд нөлөөлсөн гэж дүгнэлээ. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тусгагдсан.

а. Хүний нэр төрийг хүндэтгэх

б. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах

в. Иргэний хувийн мэдээллийг хамгаалан нотлох баримтад тулгуурлан эрх мэдлээ зүй бусаар ашиглахгүйгээр зөвхөн ЭХХШТХуулийн 1.12 зүйл "Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх буюу хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсгээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой буюу ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамруулан үзэх учиртай” гэсэн байр суурийг илэрхийлэн

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг харьяаллын дагуу шилжүүлж өгнө үү. гэжээ.

4. Прокурор , нар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..гэв.

5. Шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, оролцогчдын тэгш оролцоог хангалгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, зорилго, оролцоог ялгамжтай зөв дүгнээгүй, хэт өндөр ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрсөн гэж үзэж байна.  Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...гэв.

6. Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн харьяалал зөрчсөн, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улсын яллагчийн баримт нотолгоогүй тайлбарт үндэслэн ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулаагүй зэргээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан  тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү..гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт улсын чанартай А0301 чиглэлтэй хатуу хучилттай авто замд зорчиж байхдаа зам дагуу ургасан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтах “делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/” буюу өвс нэршилтэй, зэрлэг олсны төрлийн ургамал болох 538 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, *******ны эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх  гэмт хэргийн үйл баримт нь:

1. Хавтаст хэргийн 77-49, 141 дүгээр талд авагдсан “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай найз над руу залгаад Говь-Алтай аймаг руу эхнэр хүүхдээ авах гээд явах гэж байна чи завтай бол хамт явах уу гэж ярихаар нь би зөвшөөрөөд бид хоёр 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед ны эзэмшлийн улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр замдаа гарсан юм... тухайн өдрийн 19 цаг өнгөрч байх үед бид 2 Төв аймгийн Лүн сум өнгөрөөд явж байтал найз маань машинаа зам дагуу нэрийн сайн мэдэх байна ямартай ч дийлэнх хүмүүс өвс гэж нэрлэдэг мансууруулах төрлийн ургамал ургасан байна гээд надад заасан тэгээд бид 2 машинаа зогсоож байгаад замын хойд талд ургасан байсан өвсийг 2-лаа нийлээд гараар түүсэн би тэр үед 2-3 навч тасалж ны барьж байсан шуудайнд хийж өгөөд машин түрүүлээд суусан харин үргэлжлүүлэн түүгээд шуудайны талаас илүү хэмжээтэй болгоод машинд суугаад бид 2 цааш явсаар байгаад Өвөрхангай аймагт орж ирээд майхнаа бариад суусан ба түүсэн өвснөөс бага зэрэг авч байгаад машины паараар үлээлгэж хатаасан тэгээд Бонго гэж нэрлэдэг гаанс гаргаж ирээд гаансны гадна талаар хар өнгийн кофены сав хийж таглаад түүж хатаасан өвснөөс 2-лаа бага хэмжээгээр татаад унтаж амарсан тэгээд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өглөө би машин бариад явж байтал Баянхонгор аймаг орох замд цагдаа зогсоож шалгаад саатуулагдсан юм өөр зүйл болоогүй.

 Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг

2. Хавтаст хэргийн 82-84, 149 дүгээр талд авагдсан “.. Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр найз болох ийг гуйгаад Говь-Алтайгаас эхнэр хүүхдээ авчрах хэрэгтэй хамт яваад ирье гээд авч явсан юм тэгээд бид 2 тухайн өдрөө 17 цагийн үед хотоос гараад Лүн сум өнгөрөөд 50-60 орчим километр яваад зам дагуу зогссон ба миний зогссон газарт олсны ургамал буюу хүмүүс голцуу өвс гэж нэрлэдэг мансууруулах төрлийн бодистой ургамал замын хойд талд ургасан байсан. Би урьд өмнө 2024 оны 08 дугаар сарын ихээр хөдөө орон нутаг руу явж байгаад тус газарт зогсож бие засаж байхдаа харж байсан. Тэгээд хамт явж байсан *******д өвс энд ургаж байгаа 2-лаа түүе гэж хэлээд машинаас буугаад би машин дотор байсан ногоон өнгийн шуудайнаас нэгийн аваад бид 2 тус ногоон өнгийн шуудайд хийж түүсэн тэгтэл ******* бага зэрэг түүж байгаад залхуураад машиндаа ороод суусан тэгээд би 10 гаран минут түүж байгаад хөдөлсөн бид 2-ын түүсэн өвс гэх нэртэй ногоон өнгийн ургамал маань чийгтэй байсан тэр чигээр нь шуудайд хийгээд цааш явсан. Тэгээд бид 2 Өвөрхангай аймгийн нутаг руу ороод замаас гарч байгаад хөдөө хээр майхнаа барьсан тэгээд бид 2 түүсэн өвснөөс бага зэрэг авч байгаад машины пааранд хатаасан тэгээд би өөрт байсан Бонго гэж нэрлэдэг усан гаанс гаргаж ирээд хатаасан өвсөө *******тэй нийлээд татаж хэрэглэсэн тэгээд татаж дуусаад өвсний үнэр үнэртээд байсан болохоор Бонго буюу усан гаансны гадна талаар нь хар өнгөтэй кофены саванд хийж тагласан харин хатаагаад таталгүй үлдсэн бага зэргийн өвсөө хар өнгийн уутанд хийж машины арын сандал дээр тавьсан харин ногоон шуудайтай өвсөө багажинд хийсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өглөө ******* машинаа бариад би хажуу талд нь суугаад цааш явж байгаад Баянхонгор аймаг руу орох гэж байтал цагдаа зогсож шалгаад баригдсан юм өөр зүйл болоогүй.

 Би тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна... гэх шүүгдэгч *******ны мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг

3.  Хавтаст хэргийн 101-103 дугаар талд авагдсан “.. овогт // нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

овогт // нь болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

овогт // нь тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай...” гэх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар дүгнэлт

4. Хавтаст хэргийн 104-106 дугаар талд авагдсан “...*******гийн ******* /*******/ нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

*******гийн ******* /*******/ нь  болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

*******гийн ******* /*******/ нь тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай...” гэх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар дүгнэлт

5. Хавтаст хэргийн 116-118 дугаар талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бохирлогдсон “Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

 Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн бохирлогдсон “Tom n Toms coffee” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар тагтай цаасан аяга, шаргал өнгийн гаанс мэт төмөр зүйл, ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

Ургамал мэт зүйлийн гялгар уутсны хамт жин нь 8.7 грамм, цэвэр жин нь 0.8 грамм болов...” гэсэн Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5125 дугаар дүгнэлт,

6. Хавтаст хэргийн 1123-125 дугаар талд авагдсан “...1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ногоон өнгийн ургамал – 149 гр, уут нь – 3 гр нийт 152 гр гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 145,0 грамм, цэвэр жин нь 131,0 грамм, “Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан нунтаг ногоон өнгийн ургамал. -35 гр уут нь 3 гр нийт 38 гр” ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 39.4 грамм, цэвэр жин нь 34.2 грамм болов...” гэсэн Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4904 дугаар дүгнэлт,

7.  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 /, Цагдаагийн дэд ахлагч А.Дамбажавын илтгэх хуудас / хх-ийн 05 /, Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14, 15-16 /, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 /, *******, ******* нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-33 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* “...Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн харьяалал зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш дутуу хийгдсэн, шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулаагүй...” гэсэн агуулгаар, шүүгдэгч ийн өмгөөлөгч ******* “.. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны оролцогчид хэргийн материалтай бүрэн танилцах боломжоор хангаагүй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна ..” гэснийг зөрчсөн гэх агуулгаар, шүүгдэгч ******* нь  “... миний биеийг тухайн хэрэгт ямар оролцоотой байсныг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаагүй, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна..” гэх агуулгаар тус тус гомдол гаргасан. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “…Шүүгдэгч *******, ******* нарыг хориглосон,  сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон..” нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн обьектив шинжийг “..Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол..” гэж тодорхойлсон.

Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,  НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтах “делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/” буюу өвс нэршилтэй 538 грамм сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэн, хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

щМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” хэлнэ гэж тодорхойлсон.

Монгол Улс “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1988 оны конвенцэд 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэгдэн орсныг соёрхон баталжээ.

 “Сэтгэцэд нөлөөт бодис” нь хүний эрүүл мэндийг сарниулж, донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын үндсэн дээр бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн жороор олж авахаас бусад тохиолдолд өөрийн эзэмшлийн болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, бусдад худалдсан, илгээсэн” гэж ойлгох бөгөөд уг үйлдлийн улмаас хор уршиг учраагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

Хууль бусаар “хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалд байлгахыг, хууль бусаар “бэлтгэсэн” гэх үйлдэл нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авсан үйлдлийг тус тус ойлгодог.

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт буюу улсын чанартай А0301 чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу ургасан сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэн, шүүгдэгч *******ны эзэмшлийн Приус 30 маркийн улсын дугаартай авто машинаар тээвэрлэх буюу хадгалах явцдаа Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид саатуулагдсанаар уг гэмт хэрэг төгссөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2. дугаар зүйлийн 6-д Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ..7-д Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ…гэжээ. Эндээс үзвэл шүүгдэгч нарын холбогдсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн төгссөн газар нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэн, хадгалахдаа ашигласан шүүгдэгч *******ны эзэмшлийн улсын дугаартай Приус 30 маркийн авто машин, түүний үнэ есөн сая таван зуун мянган / 9.500.000 / төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд нийцжээ.

Учир нь шүүгдэгч *******, ******* нар нь сэтгэцэд нөлөөт ургамлыг түүж бэлтгэн, уг автомашинд хадгалж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гэмт хэргийн халдлагын зүйл болох сэтгэцэд нөлөөт ургамлыг зөөж тээвэрлэх, хадгалахдаа уг автомашиныг ашигласан тул автомашины эзэмшигч хэн байхаас үл хамаарч автомашиныг эсвэл түүний үнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээнд гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг тус тус харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртайг дурдав.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******, ******* нарын “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах..”  агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт н , ******* гэгээ овогт *******гийн ******* нарыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй..” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт н -д 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/, ******* гэгээ овогт *******гийн *******д 1 жил 3 сар /нэг жил гурван сар/-ын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар /  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй..” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-г Улаанбаатар хотын Баянгол дүүргийн, шүүгдэгч ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр бүсэд зорчихгүй байхыг буюу шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих , оршин суух газраа өөрчлөх, тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж , хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж,

7. дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс  цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2024 оны 12 сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай..гэснийг “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Л.НЯМДОРЖ