| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432000000115 |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолын
4 дүгээр заалтыг:
“4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, эрэгтэй хүний бор өнгийн дотуур өмд /бандааш/ 1 ширхэг, хүүхдийн цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн цаасны хэсгүүд, нойтон сальфетканы хэсгүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ц.*******ын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай. гэж,
5 дугаар заалтыг:
“5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос хүний сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,173,400 /арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Сэлэнгэ аймаг Мандал сумын *****дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д /РД:******/ олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.ЭРДЭНЭХИШИГ