| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0221/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Соёмбо |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
улсын яллагч Л.Соёмбо,
яллагдагч М.Э.Б, түүний өмгөөлөгч А.Дуламсүрэн нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.ын Э.Бт холбогдох эрүүгийн 1805000300156 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , Б овогт М.ын Э.Б
Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:
Шүүгдэгч М.Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” нэртэй караокед Д.Мг цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э.Б мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад багын найзууд дуудахаар нь мөрөн караокед хүрээд ир гэхээр нь очсон. Тэнд пиво уугаад сууж байтал тухайн өрөөнд өөр хүмүүс орох боллоо гээд биднийг жижиг өрөөнд оруулсан ба уг өрөөнд уг караокений ресепшн охины найз гэх М байж байсан. Манай найз Баын дээр нь хөлөө тавьчихсан байхаар нь би боль гэхэд яадаг юм гээд намайг 1 удаа цохиод дахин цохих гэхээр нь би түлхсэн. Тэгтэл М буйдан дээр унахаар нь би татаж унагаад 2-3 удаа толгой нүүр лүү нь цохисон. Гаднаас найз нар орж ирээд намайг салгасан. М хөдлөхгүй байсан тул 103 дуудаад гэмтлийн эмнэлэг авч явсан” гэв.
Хохирогч Д.М мэдүүлэхдээ: “...Э.Б л намайг зодсон өөр хүн зодоогүй, 2 найзтайгаа л орж ирсэн нэг найз нь тасраад уначихсан байсан...” гэжээ. /хх 11 хуу/
Гэрч Н.Ооо мэдүүлэхдээ: “...тэгээд хэсэг хугацааны дараа 1 номерийн өрөөнд ороход М газар уначихсан, харин нөгөө залуу нь дээрээс нь дэвсчихсэн 1-2 удаа толгой хэсэг рүү дэвсэж харагдсан. Тэгэхээр нь би тэр залуу руу очиж цааш нь түлхэж Мгээс холдуулаад чи яахаараа миний найзыг цохидог юм гэж хэлээд Мг дээш нь өргөх гэж оролдоход дийлээгүй. Харин нөгөө залуу танай найз чинь өөрөө эхэлсэн шүү дээ, би чамайг 1 цохьё, чи намайг 2 цохь гэж хэлсэн гэж Мг цохисон залуу хэлсэн...” гэжээ. /хх 14-15 хуу/
Гэрч Б.Ба мэдүүлэхдээ: “...Дашдэлэгээс асуухад нэг залуу орж ирээд чамайг унтаж байхад чинь дээр чинь хөлөө тавиад тэрнээс болоод нөгөө залуутай Э.Б муудалцаад цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн өөр би энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” /хх 18 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт: 1. Д.Мгийн биед баруун хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэн ба ар хөхлөг орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх /хх 24 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/
Хохирогч Д.Мгийн хохирол гомдол байхгүй гэх баримт /хх 37/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөрөн” нэртэй караокед Д.Мг цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.М /хх 11/, гэрч Н.Ооо /хх 14-15/, Б.Ба /хх 18/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт /хх 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, хохирогч Д.Мгийн хохирол гомдол байхгүй гэх баримт /хх 37/ дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Э.Бын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч М.Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Мд учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хор арилсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй /хх 37/ гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.ын Э.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М.ын Э.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э.Б нь торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.М гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ