| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0204/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Иргэдийн төлөөлөгч А.Сарантуяа,
Улсын яллагч А.Баясгалан,
Шинжээч Т.Номинцэцэг,
Хохирогч, гэрч П.ООО,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Да, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Г.Наранбаатар,
Шүүгдэгч Д.Мөө, түүний өмгөөлөгч П.Яринпил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овогт д.ын Мөөд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011230174 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр, удирдахуйн ухааны мэргэжилтэн, й, Э овогт д.ын Мөө
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Мөө нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17-оос 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Янгирт ХХК-н Гүрэн нэртэй караокений 01 тоот өрөөнд эр эмийн хардалтын улмаас иргэн Ц.Бийг зодож баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан, хамтран амьдрагч П.ОООийг зодож биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөө мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жижүүрээс буугаад гэрлүүгээ явах замд найзтайгаа уулзаад байж байтал танихгүй дугаараас залгаад эрэгтэй хүн “эхнэрээ ирж ав” гэсэн. Удалгүй ООО “ирээд аваач” гэхээр нь би найзын хамт хороолол орсон. Тэгээд замдаа утсаар хэрэлдээд явсан. Тэгээд караокений өрөөнд ороход талийгаач намайг “...наад чинь чамайг дагаж явахгүй, надад хайртай...” гэхээр нь “чи хүн ингэж согтоочихоод яаж байгаа юм. Чиний эхнэртэй би ингэж байвал чамд ямар байх юм...” гэхэд “...чи хангаж чаддаггүй биз дээ, эхийгээ шаа, боовоо саа” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тухайн үед би үнэхээр тэсээгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Да шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэрэг болох өдөр ажлын шугамаар хотоос гарсан байсан. Талийгаач хүүхдүүдээ хараад үлдсэн. Өдөр нь залгахад холбогдоогүй, үдээс хойш бас холбогдохгүй байсан. Орой 22 цагийн үед цагдаагаас залгаж юу болсон талаар ярьсан.
Нөхөр маань хүний эхнэртэй явалдах, ийм асуудал гаргах хүн биш. Гэр бүлийн хүмүүжил нь тийм биш. Сансараас хороолол орох замд уур чинь яагаад гардаггүй юм. Ажил явдал болох үед шүүгдэгчийн ар гэрээс нэг удаа ч залгаагүй. Оршуулгын зардалд 28 сая төгрөг гарсан ба холбогдох баримтыг нь хэрэгт хавсаргасан байгаа.
Нөхөр маань эхнэртэй нь явдаг байсан бол утсаар яриад эхнэрээ ирж ав гэж хэлэх үү. Ер нь шүүгдэгч ухаан гаргаад тэвчиж болно биз дээ. Маш их гомдолтой байна” гэв.
Хохирогч П.ООО шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлын эгчтэй уулзаад Гүрэн караокед сууж байхад Мөө орж ирээд толгой руу цохьсон. Нэг мэдсэн гараад явсан байсан. Цохиулснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэв.
Гэрч М.Би мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “би орой 17,50 – 18,00 цагийн хооронд ажил дээрээ ээлж авахаар ирсэн. Тэгэхэд 1 номерын өрөөнд 1 эмэгтэй орилоод байхаар нь би орж хартал 1 эмэгтэй 3 эрэгтэй хүн байсан ба эмэгтэй газар хэвтчихсэн дээшээ хараад байж байсан ба намхан биетэй эрэгтэй өрөөнөөс авч гарах гээд байхад гарахгүй гээд хэвтээд байхаар нь хажууд нь нэг эрэгтэй нөгөө эрэгтэйд манай эхнэрийг өрөөнөөс аваад гарчих гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйг босгох гэтэл босохгүй хэвтээд байсан чинь нөхөр гэх залуу намайг чи өрөөнөөс гарч бай зүгээр гэж хэлэхээр нь гарсан. Тэгээд би тек дээр байж байтал удалгүй 2-3 минутын дараа нөгөө эмэгтэй нөхөртэйгээ хэрэлдээд чи намайг хуурлаа өөр хүнтэй явалдлаа гээд байхаар нь би өрөөнд нь дахин орж нөгөө хүмүүст тооцооны хуудсыг өгөөд тооцоогоо хийгээд одоо өрөөгөө суллаад өг гэхэд эмэгтэйн нөхөр гэх залуу надад би тооцоо хийхгүй энэ үлдэж байгаа хүн тооцоо хийнэ гэхэд нөгөө залуу руу харахад буйдан дээр доошоогоо хараад нүүрээ нуусан юм шиг архи их уугаад тасарсан хүн шиг маш эвгүй байрлалтай хэвтээд цамцных нь зүүн бөөр хэсэгт цус болсон байсан.
Тэгэхээр нь гэрээт хамгаалалтын алба болох “Owl” –д дуудлага өгч мэдэгдэж байхад өрөөнд байсан хүмүүс шатаар дээшээгээ гарч байсан. Тэгээд би хамт байсан зөөгч Чинд наад хүмүүсээ битгий явуулаарай гэж хэлээд 1 номерын өрөө рүү дахиж ороход нөгөө эрэгтэй хүн ямарч хөдөлгөөнгүй урдны байрлалаар хэвтэж байхаар нь дөхөж очоод дээрээс нь өнгийн хартал зүүн чихнээс нь цус гарсан байхаар нүүрэн хэсгээр цус болсон байхаар нь би захирлын эхнэр Чанцалын утаснаас 103 дуудлага өгсөн.
Тэгэхэд чи эхлээд манай эхнэрийг аваад гар дараа нь би буцаж ирээд энийг ална гээд талийгаачийг хэлээд байсан. Тэгэхэд талийгаач суудал дээр эвгүй байрлалтай хэвтэж байсан” гэжээ. /хх 37-39, 52/
Гэрч Би мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “би ажилдаа 17,50-18,00 цагийн хооронд ирсэн. Намайг ирэхэд ажил дээр зөөгч Чин ганцаараа байсан. 1 тоот 2 тоот өрөөнүүдэд хүмүүс байсан. Уг тоот өрөөнд би ажилдаа ирээд удалгүй шууд л шагайж харсан. Тухайн үед 18,00 цаг өнгөрч байсан. Уг өрөөнд нэг эрэгтэй зурагтны эсрэг талын буйдан дээр доошоо харчихсан хэвтэж байсан. 1 эмэгтэй дээшээ харчихсан газар ширээний хажууд хэвтэж байсан. Хажууд нь 2 эрэгтэй гадны хувцастайгаа зогсож байсан. Нөхөр гэх залуу хамт явж байсан жижиг биетэй залуудаа манай эхнэрийг аваад гарч бай гэж хэлсэн. Тэр үед газар хэвтсэн эмэгтэй гарахгүй гээд байж байсан. Би тэр эмэгтэйг босгох гэж 2 гарнаас татахад босохгүй байсан. Тэгээд би өрөөнөөс гарсан” гэжээ. /хх 198/
Гэрч Ч.Чин: ...17 цагийн үед ажил дээрээ ганцаараа орж ирэхэд зөөгч Хурц байсан ба надтай зөрөөд гараад явсан. Тэгээд би өрөөнүүдэд ямар хүн байгааг мэдэхээр шалгахад 1 номерын өрөөнд эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тэгтэл нөгөө 1 номерын өрөөн байсан 2 хүн гарч ирээд над дээр ирээд эрэгтэй нь надад өөрийн ярьж байсан гар утсаа өгөөд энэ хүнд хаягаа заагаад өг гэхээр нь утсаар ярьтал эрэгтэй хүн байхаар нь би тэр хүнд хаягаа зааж өгсөн. Тэгээд ...30-40 минутын дараа гаднаас 1 эрэгтэй хүн орж ирээд сая утсаар ярьсан хүн байна гэхээр нь 1 номерын өрөөг зааж өгөхөд 00 өрөө ороод гарч ирээд шууд 1 номерын өрөө рүү орсон. Тэгээд л шууд чи миний эхнэртэй явлаа, би чиний эхнэртэй явсан бол яахын гээд орилоод эмэгтэйг гарч бай хувцасаа өмс гээд байхаар нь би зодоон болно гэж бодоод өрөөнд нь орж ширээн дээр байсан ус ундааны сав архины хундага бүгдийг нь аваад гарсан.
Тэгээд байж байтал гаднаас дахин эрэгтэй хүн орж ирээд яасан гэтэл саяны хүнтэй хамт явж байна гэхээр нь өрөөг нь зааж өгсөн. Тэгээд удалгүй нөгөө өрөөнд хэрүүл болоод байхаар нь хаалганы завсараар нь хартал эмэгтэйг нөхөр нь гэх хүн загнаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тек дээрэ очоод байж байтал гаднаас зөөгч Би орж ирээд байх хооронд эмэгтэйг нөхөр нь гэх эрэгтэй сүүлд нь орж ирсэн эрэгтэйн хамт өрөөнөөс гараад шатаар өгсөөд явж байхаар нь очоод тооцоо хэн хийх юм гэхэд өрөөнд үлдсэн хүнээс ав гэхээр нь араас нь дагаад гартал нөхөр нь зам дээр такси бариад зогсоогоод эмэгтэй нь коридорт явахгүй гээд байхаар нь доошоогоо буутал зөөгч Би наад хүмүүсээ битгий явуул нөгөө өрөөнд үлдсэн хүн амьсгалахгүй байна гээд хамгаалагч дуудсан. /хх 40-41/
...өндөр залуу ирсэнээс маргалдах чимээнээр нь ороход өмнө сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын нүүр царай зүс нь зүгээр л сууж байсан.
...сүүлд орж ирсэн залуу тэр эрэгтэйд чи хүний эхнэртэй архи уугаад ингээд явж байдаг юм уу гэж хэлж байсан. Цаад сууж байсан хүн нь юм хэлээгүй. Миний нүдэн дээр хоорондоо ямар нэгэн зодолдсон асуудал гаргаагүй. /хх 53-54/
Гэрч Х.Мөө: ...Д.Мөө над руу 14-16 цагийн орчимд ...залгаад “өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийг чинь тэмдэглэе уулзая” гэж хэлсэн. Тэгээд бид хочр 15 цагийн үед Чулуун овооны тойргийн орчим уулзсан бөгөөд Д.Мөө жижиг цагаан машинтай ганцаараа ирсэн. Тэндээсээ бид хоёр Сансарын орчимд Хил хамгаалах ерөнхий газрын орчим байдаг бааранд орж суусан. Бид хоёр тэр бааранд байхдаа тус бүр нэг шил Сэнгүр нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгтэл гэнэт Д.Мөө утсаар яриад “писда минь би чамайг нууц амрагтайгаа байх юм бол очоод ална шүү, гэрийн түлхүүр хаана байна, түлхүүр аваад явчихсан байх юм” гээд уурлаад яриад байсан бөгөөд байн байн гарч орж утсаар ярьж уурлаад байсан. Би хэнтэй яриад байгаа юм бэ гэхэд би эхнэртэйгээ ярьж байна. Нууц амраг нь над руу яриад эхнэрээ ирж ав гээд байна” гээд бачуураадд уурлаад байсан. Тэгээд бид хоёр такси бариад Д.Мө эхнэр гээд байгаа эмэгтэй Д.Мөөтэй утсаар яриад модны хоёрын Бүрэн гэдэг караокед 17 цагийн орчим очсон. Д.Мөө машинаас буугаад намайг “таксины мөнгөө өгөөрэй” гэж хэлээд караоке руу ганцаараа гүйгээд орсон. Тухайн үед надад таксинд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас би замын урд талд байсан Голомт банкны АТМ машин дээр очоод өөрийнхөө 5091254907 данснаас 30,000 төгрөг аваад таксинд мөнгөө өгөөд замын урд талын ТҮЦ нээс мобикомын 1000 төгрөгийн нэгж авсан. Тэгээд би Д.Мөө рүү залгахад утсаа таслаад байсан бөгөөд эргэж над руу залгаад намайг Гүрэн караокены 101 тоотод ороод ир гээд нилээн ууртай залгаж хэлсэн. Цаана нь хүн орж хашгирч байсан эсэх талаар анзаараагүй. Тэгээд би ...101 тоот өрөөнд ороход Д.Мө эхнэр гээд эмэгтэй нилээн согтсон, шалан дээр дээшээ хараад тийчлээд орилж хашгичаж уйлаад байсан. Харин өрөөний цаад талын буйдан дээр баруун талын мөрөөрөө тулаад хэвтчихсэн, нүүр нь цус болсон байдалтай 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би Д.Мөөд хандаж чи яаж байгаа юм бэ хүн алчихаж байгаа юм биш үү гэж хэлээд буйдан дээр хэвтэж байсан залуу дээр очоод зүүн талын гарын ханцуйнаас нь татаж үзэхэд тэр хүн амьсгаа нь давхацсан байдалтай байсан бөгөөд надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхэд Д.Мөө уурласан гартаа цагаан өнгийн ороолтоо ороосон шил барьсан байсан бөгөөд шил нь цустай байсан эсэх талаар анзаарч хараагүй. Тэгээд Д.Мөө бид хоёр түүний эхнэр гээд байгаа эмэгэтэйг өрөөнөөс гаргах гэсэн боловч гарахгүй үлдэнэ гээд орилж хашгираад байсан. Д.Мөө бид хоёр арай гэж хоёр талаас нь дамжилаад өрөөнөөс гаргаад караокены үүдний коридорт суулгаад такси би гарсан.
Тэгээд эмэгтэйг машинд суулгахад Д.Мөө эргээд караоке руу орсон. Би Д.Мө араас караоке орох гэтэл караокены хүмүүс өөдөөс Д.Мөнх-Эрдэний дагуулж гарч ирээд бид хоёрыг хүлээж бай гэж хэлсэн. /хх 43-44/
Гэрч О.Хурцбилэгт: 14 цаг орчимд гаднаас 2 эмэгтэй 1 эрэгтэй орж ирсэн. 30-40 орчим насны хүн байсан бөгөөд орж ирэхдээ жоохон халамцуу байсан. Манай 1 дугаартай өрөөнд орж нэг шил 0,75 литрийн Хар чингис архи захиалаад караокег нээлгэж нэг цагин захиалга өгсөн. 2 дахь архиа захиалах үед нь өрөөнд нь ороход тэдгээр хүмүүс нэлэн согтоод дуу чангарсан байсан. Би 17 цаг болж ажлаас гараад явсан. /хх 45, 55/
Гэрч П.ООО: мөөг ах над руу яриад ах нь өчигдөр архи уучихсан шартаад байна хоёулаа ганц ганц пиво ууя гэж ярьсан. Тэгээд Сансарт уулзаад бид хоёр хорооллын модны 2 ороод Ар эгчийн гэрийнх нь гадаа очоод гурвуулаа уулзаад хойд талынх нь Түндэмүн сауны хажуу талын хоолны газар ороод хоол идээд тэндээ нэг нэг пиво уусан. Тэр хоолныхоо газартаа жаахан сууж юм ярьж байгаад урагшаа зам хөндлөн гараад Гүрэн караокед орсон. Өрөөнд ороод дуулаагүй юм яриад суусан. Тэгээд байж байтал гаднаас Мөө нэг залуутай хамт орж ирээд Мөө миний нүүр нүд рүү гараараа цохиод савж унагаад хөлөөрөө өшиглөөд өчиж дарсан. Намайг хөдөлгөхгүй зодсон. Мөөтэй хамт ирсэн залуу Мөөг ахын нүүр лүү нь гараараа цохиод зодоод байсан. Тэгээд зодож зодож байгаад гараад явсан. Намайг зодуулж байхад зөөгч залуу нь орж ирээд салгахгүй байсан.
Мөөтэй хамт ирсэн залуу надтай хамт байсан Мөөг ахыг зодсон. Мөн намайг гараараа зодсон. /хх 46-47/
...ямарч байсан Мөө намайг зодсон. Нөгөө найз нь намайг цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. /хх 58-59/
Гэрч С.Ар: ...гэрийн гадаа найз ООО нутгийн ах гэж танилцуулсан Мөө ах гэж дууддаг залуутай хамт явж байна хүлээж байна гэхээр нь гэрийн гадаа уулзаад Түндэмүн сауны хажуу талын Солонгос хоолны газар 10 цагийн үед орж хоол идэж, хүний 4 4 шил пиво уусан. Тэгээд тус хоолны газраас 12,30 цагийн үед гараад Модны 2-т байдаг Гүрэн нэртэй караокед орж 1 тоот өрөөнд орж үйлчлүүлэхээр болоод 1 шил 0,75 литрийн архи, цэвэр ус авч хувааж ууцгаасан. Тэгэхдээ дуулаагүй ямар ч байсан би архинаас 3 хундага архи уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан тамхи татах гээд өрөөнөөс ганцаараа гараад өрөөний хажуу талын бие засах өрөө орсон бие засах өрөөнд хэр удсанаа санахгүй байна. Тэгээд гараад ирсэн чинь цагдаа нар ирчихсэн намайг 1 тоот өрөөнд оруулалгүй цагдаагийн газар авч ирсэн. /хх 48-49, 56/
Гэрч Ц.Энхжин: уг хэргийг шалгаж байсан ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Батсайхан хэрэг гарсан өдрөөс 4-5 хоногийн дараа миний утсанд залгаж Гүрэн караокены бичлэг гарахгүй байна яаж гарч байсан юм бэ гэж хэлэхээр нь би өөрөө очиж үзэхээр өрөөнд очиж бичлэгийг ухрааж үзэх гэхэд DVR төхөөрмж ажиллаж байсан. Гэхдээ бичлэг хадгалагдсан эсэх нь тодорхойгүй, ухрааж үзэж болохгүй байсан. Тэгээд хэлтсийн холбооны инженер Батзулаар үзүүлдээ гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрөөс 1-2 хоногийн дараа х/ч Батсайхан над руу залгаж нөгөө бичлэг байхгүй байна гэж байна шүү чамд хэлж байна гэж хэлэхээр нь би за за гээд өнгөрсөн. /хх 200-201/
Гэрч Б.Г: 2017,10,26-ны өдөр 17,57 цагт Гүрэн караокенаас товчлуураар дуудлага мэдээлэл ирсэн. ...18,05 цагт очиход гадаа нь зөөгч залуу үйлчлүүлэгч 2 залуутай зогсож байсан. Очоод зөөгчөөс юу болсон талаар асуухад энэ хоёр залуу зодоон хийгээд явах гээд байна, зодуулсан үн нь дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залууг явуулахгүй жолооч Ч.Мөнхнасангаар харуулж үлдээгээд дотогш орж нөхцөл байдлыг харсан. Тэгтэл караокены 1 тоот өрөөнд махлаг бор залуу өрөөний буйдан орон дээр баруун талаараа хажуулдаж хэвтсэн толгойгоо буйдан ддээрээс доош унжуулсан байдалтай хөмсөг хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Хажууд нь том биетэй эмэгтэй нэг гарнаас нь татаад шалан дээр суучихсан босолдоо ахаа гээд уйлаад байсан. Тэгэхээр нь очоод яасан, юу болсон гэхэд хариулахгүй уйлаад байсан.
Тэгээд хэн зодсон юм гэхэд намхан залуу нь би зодоогүй чи намайг чирэх гээд байгаа юм уу гэж өндөр туранхай залууд хандаж хэлж байсан. Намхан залуу нь би дэлгүүрээс нэгж аваад ирсэн биз дээ гээд туранхай өндөр залууд хандаж хэлээд байсан. Тэр үед өндөр туранхай залуу нь хүн зодчихлоо гэж утсаар яриад байсан. /хх 203-204/
Гэрч Б.Цэ: 18,02 цагт 103 тусгай дугаарт 98123428 дугаарын утаснаас ухаангүй зодуулсан согтуу толгой хагарсан 35 настай эрэгтэй хүн байна гэж ...өгсөн дуудлагын дагуу ...очиход Гүрэн караоке ...захын өрөөнд ортол 30 орчим насны эрэгтэй баруун хажуу тийшээгээ харсан байрлалтай хэвтэж байсан. Өрөөнд нь өөр нэг том биетэй эмэгтэй хажууд нь сууж байсан. Тэр хүний биед үзлэг хийхээр дөхөж очоод чагнуураар чагнаж хүүхэн харааг шалгаж өрөөнд байсан караокены ажилтнаар хөлийг нь өргүүлж дээш харуулж хэвтүүлж байгаад цамцыг нь сөхөж цээжийг нь ажиглахад амьсгалахгүй байсан. Судасны лугшилт мэдрэгдэхгүй байсан. Хохирогчийн биед хөшилт үүсээгүй, захад хөрөлт үүссэн байсан. /хх 209/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13530 дугаартай дүгнэлт: 1. П.ОООийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 66/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5722 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 5 дугаартай 1 ширхэг гарын мөр нь Д.Мө зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн гарын мөр байна. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөр нь Ц.Б, Д.Мөө нарын гарын дардас, санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын дардас, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна. /хх 70/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1058 тоот дүгнэлт: Д.Мөө сэтгэцийн өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна гэжээ. /хх 221-222/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6332 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн богино гадуур хүрэмний урд талд 270 мм, 100мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд, 2мм, 3мм, хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолтууд гарсан байна. /хх 224-226/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 10198 дугаартай дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-р бэхжүүлсэн толбон дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /хх 228/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11020 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн рам төмөр дээр цус илрээгүй /хх 230/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 2131 дугаартай дүгнэлт: 1. Талийгаач Ц.Бийн цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач дээрх 2 тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ. 4. Талийгаач В/III/ бүлгийн цустай байна. 5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 6. Талийгаач элэгний архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргээгүй. 7. Талийгаачид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай байжээ. /хх 232/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10108 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “А-2131 Ц.Б 45/эр Х/27” гэсэн хаягтай цусанд 2,9 промилли, шээсэнд 4,3 промилли, ходоодны шингэнд 7,0 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. “А-2131 Ц.Б 45/эр Х/27” гэсэн хаягтай шээснээс АМР, ВАR, BZO, СОС, МАМР, МDМА, МОR, МТD, РСР, ТНС төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агуулга илрэхгүй байна. /хх 237/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10109 дугаартай дүгнэлт: Цэрэнсоном овогтой Б гэж хаягласан цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. /хх 238/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10199 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-р хураагдсан гэх хувцас болон эд зүйлс дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /хх 239/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6462 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2017-10-26-ны өдрийн дүрс бичлэг байхгүй байна. 2. Хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжөөс устгагдсан дүрс бичлэг сэргээх техникийн болон программ хангамжийн нөхцөл боломж одоогоор байхгүй. 3. Дүрс бичлэгийн төхөөрөмжид хийгдсэн үйлдлийн /LOG/ хадгалагдаагүй тул дүрс бичлэгүүд нь техникийн алдаанаас эсвэл санаатай устгагдсан эсэхийг тогтоох боломжгүй. /хх 243-245/
Шинжээч эмч Т.Номинцэцэг: “баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүү ясны зүүн салаанд хугарал зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Духанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн хөхлөгийн доор зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Нийт амь хохирогчийн биед 10 төрлийн гэмтэл учирсан байна. Баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүү ясны зүүн салаанд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхлөгийн доор зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Үхэлд хүргэсэн баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлийг 1 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэж бичсэн. Харин биед учирсан нийт гэмтлүүд нь 1 бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүдийг тус бүр дээр нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
Аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл нь цохилт доргилтоос болоод аалзан бүрхүүлийн доор цус үүсэж бий болохыг хэлж байгаа юмаа. Амь хохирогчийн биед учирсан гэмтлээс үзэхэд толгой хэсэгт учирсан гэмтлүүдийн аль ч гэмтэлтэй шалтгаант холбоотой байж болно. Толгойндоо олон тооны гэмтэл байгаа учраас яг аль гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоотойг тогтоох боломжгүй.
Аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь цус харвалтын хэмжээ болон хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг боловч амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь их талбайг хамарсан учир идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна. Уг гэмтлийг авсанаас хойш ямар хугацаанд амьд байсныг тогтоох боломжгүй.
Гадна үзлэгээр нум хэлбэртээ хээ мэт алагласан цус хуралт гэмтэл нь дүрс бүхий гадны биетээр цохигдож үүссэн байх боломжтой, түүнээс гутлын улны мөр мөн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
Хүчтэй зэргийн согтолтийн үед ухаан балартах, рефлекс болон өвдөлтийн мэдрэхүй суларч, биеийн темпратур буурч судасны цохилт буурч, амьсгалын тоо буурч, ухамсарт үйл хөдлөл алдагдана /бодож байгаа зүйлээ үйлдэлээрээ хийж чадахгүй байгааг хэлнэ/ энэ нь хүн болгонд харилцан адилгүй байна. Хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.
Хүчтэй зэргийн согтолт нь хүний биеийн онцлогоос хамаардаг болохоор харилцан адилгүй байдаг тул бусадтай тэмцэлдэж зууралдах чадвартай байсан байж болно. /хх 247-250/
Шинжээч эмч Т.Номинцэцэг: “...2131 дугаартай цогцост хийсэн шинжилгээний дүгнэлтэнд Ц.Бийн биед учирсан “зүүн шанаанд нэг удаа гараар цохих, нүүрэн тус газар нь өшиглөх” үед нэгэн зэрэг үүсгэгдэхгүй. Миний урд өгсөн мэдүүлэгт дурдсан гэмтэл тус бүрийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг хариулсан. Эндээс үзэхэд амь хохирогчийн биед нийт 7 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.” /2 хав 1-2/
Хохирогч Ц.Б “...2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 00 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ байж байхад манай дүү, эгч хоёр ирээд талийгаачийг өнгөрчихсөн, ахыг маань аймар зодоод алчихсан байна, Баянголын цагдаагаас ахын чинь бие тааруу байна гэж ярьсан байна лээ, тэгээд очиход зургийг нь үзүүлээд ах чинь мөн үү гэж асуусан гэсэн, нүүр ам нь цус болчихсон зураг үзүүлсэн гэсэн, тэгээд ах маань мөн байна гээд энэ асуудлын талаар би мэдсэн, улмаар би цагдаа дээр ирээд овог нэрийг нь харахад мөн байсан, мөн шүүх эмнэлэг дээр очиж харахад цогцос нь мөн байсан, хохирогч бидний зүгээс маш их гомдолтой байна, зэрлэгээр зодож амь насыг нь хохироосон этгээдэд маш их гомдолтой. Тэр ахыг минь алсан нөхөрт хуулийн дээд хэмжээ оноож өгнө үү гэж хэлэх байна. Мөн оршуулгын зардал болон бусад гарсан зардлыг нэхэмжилэх болно. Гарсан зардал мөнгөний баримтыг гаргаж өгөх болно” /хх 33-34/
Сэжигтэн Д.Мөө: “...би нүүр хэсэг болон шанаа руу нь 2-3 удаа гараараа цохьсон. Мөн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэр үед манай найз Мөө ч орж ирсэн...” гэжээ. /хх 94-95/
Яллагдагч Д.Мөө: “...би тэр хүний нүүр лүү нь нэг удаа цохьсон. Нэг удаа хөлөөрөө нүүр хавьцаа өшиглөсөн...” гэжээ. /хх 101/,
Газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-14/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-20/
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл “коридорын камерын бичлэг хураан авсан”/хх 21/
Мөрдөгчийн тэмдэглэл “камерын бичлэг нээгдэхгүй устсан” /хх 22/
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23/
Цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/
Гар утсанд үзлэг хийж эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 27-30, 172, 173/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 42/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 63, 142/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 114, 115/
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 147/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 149-159/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 160-168/
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2 хав 41/
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 171, /
Д.Мө иргэний үнэмлэхийн лавлагаа /2хав 51/
Тэтгэвэрийн дэвтэр /2 хав 71-76 хуу/
Д.Мөө 89690917 утасны дуудлага хийсэн баримт /2 хав 78-79/
99115044 дугаарын лавлагаа /2 хав 82-84/
99555040 лавлагаа /2 хав 85-88/
95139380 лавлагаа /2 хав 89-90/
95139380 дугаарт нэгж хийсэн баримт /2 хав 91/
Хохирлын баримтууд /2 хав 154-205/ зэргийг шинжлэн судалсан ба дээрх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Мөө нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17-оос 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Янгирт ХХК-ийн Гүрэн нэртэй караокений 01 тоот өрөөнд эр эмийн хардалтын улмаас иргэн Ц.Бийг зодож баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн,
хамтран амьдрагч П.ОООийг зодож биед нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: шүүгдэгч Д.Мө сэжигтэнээр: “...би нүүр хэсэг болон шанаа руу нь 2-3 удаа гараараа цохьсон. Мөн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэр үед манай найз Мөө ч орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 94-95/
яллагдагчаар: “...би тэр хүний нүүр лүү нь нэг удаа цохьсон. Нэг удаа хөлөөрөө нүүр хавьцаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 101/,
шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би үнэхээр тэсээгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даын: “Хэрэг болох өдөр ажлын шугамаар хотоос гарсан байсан. Талийгаач хүүхдүүдээ хараад үлдсэн. Өдөр нь залгахад холбогдоогүй, үдээс хойш бас холбогдохгүй байсан. Орой 22 цагийн үед цагдаагаас залгаж юу болсон талаар ярьсан...” гэх мэдүүлэг
Хохирогч П.ОООийн: “...Гүрэн караокед сууж байхад Мөө орж ирээд толгой руу цохьсон. Нэг мэдсэн гараад явсан байсан. Цохиулснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг
Гэрч М.Бигийн: “...1 номерын өрөөнд 1 эмэгтэй орилоод байхаар нь би орж хартал 1 эмэгтэй 3 эрэгтэй хүн байсан ба эмэгтэй газар хэвтчихсэн дээшээ хараад байж байсан ба намхан биетэй эрэгтэй өрөөнөөс авч гарах гээд байхад гарахгүй гээд хэвтээд байхаар нь хажууд нь нэг эрэгтэй нөгөө эрэгтэйд манай эхнэрийг өрөөнөөс аваад гарчих гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйг босгох гэтэл босохгүй хэвтээд байсан чинь нөхөр гэх залуу намайг чи өрөөнөөс гарч бай зүгээр гэж хэлэхээр нь гарсан. Тэгээд би тек дээр байж байтал удалгүй 2-3 минутын дараа нөгөө эмэгтэй нөхөртэйгээ хэрэлдээд чи намайг хуурлаа өөр хүнтэй явалдлаа гээд байхаар нь би өрөөнд нь дахин орж нөгөө хүмүүст тооцооны хуудсыг өгөөд тооцоогоо хийгээд одоо өрөөгөө суллаад өг гэхэд эмэгтэйн нөхөр гэх залуу надад би тооцоо хийхгүй энэ үлдэж байгаа хүн тооцоо хийнэ гэхэд нөгөө залуу руу харахад буйдан дээр доошоогоо хараад нүүрээ нуусан юм шиг архи их уугаад тасарсан хүн шиг маш эвгүй байрлалтай хэвтээд цамцных нь зүүн бөөр хэсэгт цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 37-39, 52, 198/
Гэрч Ч.Чинийн: “...1 номерын өрөөнд эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тэгтэл нөгөө 1 номерын өрөөн байсан 2 хүн гарч ирээд над дээр ирээд эрэгтэй нь надад өөрийн ярьж байсан гар утсаа өгөөд энэ хүнд хаягаа заагаад өг гэхээр нь утсаар ярьтал эрэгтэй хүн байхаар нь би тэр хүнд хаягаа зааж өгсөн. Тэгээд ...30-40 минутын дараа гаднаас 1 эрэгтэй хүн орж ирээд сая утсаар ярьсан хүн байна гэхээр нь 1 номерын өрөөг зааж өгөхөд 00 өрөө ороод гарч ирээд шууд 1 номерын өрөө рүү орсон. Тэгээд л шууд чи миний эхнэртэй явлаа, би чиний эхнэртэй явсан бол яахын гээд орилоод эмэгтэйг гарч бай хувцасаа өмс гээд байхаар нь би зодоон болно гэж бодоод өрөөнд нь орж ширээн дээр байсан ус ундааны сав архины хундага бүгдийг нь аваад гарсан.
Тэгээд байж байтал гаднаас дахин эрэгтэй хүн орж ирээд яасан гэтэл саяны хүнтэй хамт явж байна гэхээр нь өрөөг нь зааж өгсөн. Тэгээд удалгүй нөгөө өрөөнд хэрүүл болоод байхаар нь хаалганы завсараар нь хартал эмэгтэйг нөхөр нь гэх хүн загнаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тек дээрэ очоод байж байтал гаднаас зөөгч Би орж ирээд байх хооронд эмэгтэйг нөхөр нь гэх эрэгтэй сүүлд нь орж ирсэн эрэгтэйн хамт өрөөнөөс гараад шатаар өгсөөд явж байхаар нь очоод тооцоо хэн хийх юм гэхэд өрөөнд үлдсэн хүнээс ав гэхээр нь араас нь дагаад гартал нөхөр нь зам дээр такси бариад зогсоогоод эмэгтэй нь коридорт явахгүй гээд байхаар нь доошоогоо буутал зөөгч Би наад хүмүүсээ битгий явуул нөгөө өрөөнд үлдсэн хүн амьсгалахгүй байна гээд хамгаалагч дуудсан. /хх 40-41/
...өндөр залуу ирсэнээс маргалдах чимээнээр нь ороход өмнө сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын нүүр царай зүс нь зүгээр л сууж байсан.
...сүүлд орж ирсэн залуу тэр эрэгтэйд чи хүний эхнэртэй архи уугаад ингээд явж байдаг юм уу гэж хэлж байсан. Цаад сууж байсан хүн нь юм хэлээгүй” /хх 53-54/ гэх мэдүүлэг
Гэрч Х.Мө: “...гэнэт Д.Мөө утсаар яриад “писда минь би чамайг нууц амрагтайгаа байх юм бол очоод ална шүү, гэрийн түлхүүр хаана байна, түлхүүр аваад явчихсан байх юм” гээд уурлаад яриад байсан бөгөөд байн байн гарч орж утсаар ярьж уурлаад байсан. Би хэнтэй яриад байгаа юм бэ гэхэд би эхнэртэйгээ ярьж байна. Нууц амраг нь над руу яриад эхнэрээ ирж ав гээд байна” гээд бачуураад уурлаад байсан. Тэгээд бид хоёр такси бариад Д.Мө эхнэр гээд байгаа эмэгтэй Д.Мөөтэй утсаар яриад модны хоёрын Бүрэн гэдэг караокед 17 цагийн орчим очсон.
...би ...101 тоот өрөөнд ороход Д.Мө эхнэр гээд эмэгтэй нилээн согтсон, шалан дээр дээшээ хараад тийчлээд орилж хашгичаж уйлаад байсан. Харин өрөөний цаад талын буйдан дээр баруун талын мөрөөрөө тулаад хэвтчихсэн, нүүр нь цус болсон байдалтай 40-45 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх 43-44/
Гэрч С.Арын: “...Модны 2-т байдаг Гүрэн нэртэй караокед орж 1 тоот өрөөнд орж үйлчлүүлэхээр болоод 1 шил 0,75 литрийн архи, цэвэр ус авч хувааж ууцгаасан. Тэгэхдээ дуулаагүй ямар ч байсан би архинаас 3 хундага архи уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 48-49, 56/
Гэрч Б.Гын: “...17,57 цагт Гүрэн караокенаас товчлуураар дуудлага мэдээлэл ирсэн. ...18,05 цагт очиход гадаа нь зөөгч залуу үйлчлүүлэгч 2 залуутай зогсож байсан. Очоод зөөгчөөс юу болсон талаар асуухад энэ хоёр залуу зодоон хийгээд явах гээд байна, зодуулсан хүн нь дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залууг явуулахгүй жолооч Ч.Мөнхнасангаар харуулж үлдээгээд дотогш орж нөхцөл байдлыг харсан. Тэгтэл караокены 1 тоот өрөөнд махлаг бор залуу өрөөний буйдан орон дээр баруун талаараа хажуулдаж хэвтсэн толгойгоо буйдан дээрээс доош унжуулсан байдалтай хөмсөг хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Хажууд нь том биетэй эмэгтэй нэг гарнаас нь татаад шалан дээр суучихсан босолдоо ахаа гээд уйлаад байсан.
Тэгээд хэн зодсон юм гэхэд намхан залуу нь би зодоогүй чи намайг чирэх гээд байгаа юм уу гэж өндөр туранхай залууд хандаж хэлж байсан. Намхан залуу нь би дэлгүүрээс нэгж аваад ирсэн биз дээ гээд туранхай өндөр залууд хандаж хэлээд байсан. Тэр үед өндөр туранхай залуу нь хүн зодчихлоо гэж утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг /хх 203-204/
Гэрч Б.Цэын: “...18,02 цагт 103 тусгай дугаарт 98123428 дугаарын утаснаас ухаангүй зодуулсан согтуу толгой хагарсан 35 настай эрэгтэй хүн байна гэж ...өгсөн дуудлагын дагуу ...очиход Гүрэн караоке ...захын өрөөнд ортол 30 орчим насны эрэгтэй баруун хажуу тийшээгээ харсан байрлалтай хэвтэж байсан. ...хүний биед үзлэг хийхээр дөхөж очоод чагнуураар чагнаж хүүхэн харааг шалгаж ...цээжийг нь ажиглахад амьсгалахгүй байсан. Судасны лугшилт мэдрэгдэхгүй байсан. Хохирогчийн биед хөшилт үүсээгүй, захад хөрөлт үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх 209/
Хохирогч Ц.Б “...2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 00 цаг өнгөрөөгөөд намайг гэртээ байж байхад манай дүү, эгч хоёр ирээд ...ахыг маань аймар зодоод алчихсан байна, Баянголын цагдаагаас ахын чинь бие тааруу байна гэж ярьсан байна лээ, тэгээд очиход зургийг нь үзүүлээд ах чинь мөн үү гэж асуусан гэсэн, нүүр ам нь цус болчихсон зураг үзүүлсэн гэсэн, тэгээд ах маань мөн байна гээд энэ асуудлын талаар би мэдсэн, улмаар би цагдаа дээр ирээд овог нэрийг нь харахад мөн байсан, мөн шүүх эмнэлэг дээр очиж харахад цогцос нь мөн байсан...” /хх 33-34/-үүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13530 дугаартай: 1. П.ОООийн биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 66/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1058 тоот: “...Д.Мөө сэтгэцийн өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна...” гэх дүгнэлт /хх 221-222/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6332 /хх 224-226/, 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 10198 /хх 228/, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11020 /хх 230/, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10108 /хх 237/, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10109 /хх 238/, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10199 /хх 239/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6462 /хх 243-245/ дүгнэлтүүд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 2131 дугаартай: “1. Талийгаач Ц.Бийн цогцост баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал зөөлөн эдийн няцрал цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаач дээрх 2 тал бөмбөлгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсож нас баржээ. 4. Талийгаач В/III/ бүлгийн цустай байна. 5. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 6. Талийгаач элэгний архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргээгүй. 7. Талийгаачид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай байжээ” гэх дүгнэлт /хх 232/
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүү ясны зүүн салаанд хугарал зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Духанд шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн хөхлөгийн доор зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Нийт амь хохирогчийн биед 10 төрлийн гэмтэл учирсан байна. Баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйхны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүү ясны зүүн салаанд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхлөгийн доор зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Үхэлд хүргэсэн баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи бага тархины аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтлийг 1 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэж бичсэн. Харин биед учирсан нийт гэмтлүүд нь 1 бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүдийг тус бүр дээр нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
Аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл нь цохилт доргилтоос болоод аалзан бүрхүүлийн доор цус үүсэж бий болохыг хэлж байгаа юмаа. Амь хохирогчийн биед учирсан гэмтлээс үзэхэд толгой хэсэгт учирсан гэмтлүүдийн аль ч гэмтэлтэй шалтгаант холбоотой байж болно. Толгойндоо олон тооны гэмтэл байгаа учраас яг аль гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоотойг тогтоох боломжгүй.
Аалзан бүрхүүлийн доорхи цус харвалт гэмтэл нь цус харвалтын хэмжээ болон хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг боловч амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь их талбайг хамарсан учир идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна. Уг гэмтлийг авсанаас хойш ямар хугацаанд амьд байсныг тогтоох боломжгүй.
Гадна үзлэгээр нум хэлбэртээ хээ мэт алагласан цус хуралт гэмтэл нь дүрс бүхий гадны биетээр цохигдож үүссэн байх боломжтой, түүнээс гутлын улны мөр мөн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
Хүчтэй зэргийн согтолтийн үед ухаан балартах, рефлекс болон өвдөлтийн мэдрэхүй суларч, биеийн темпратур буурч судасны цохилт буурч, амьсгалын тоо буурч, ухамсарт үйл хөдлөл алдагдана /бодож байгаа зүйлээ үйлдэлээрээ хийж чадахгүй байгааг хэлнэ/ энэ нь хүн болгонд харилцан адилгүй байна. Хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.
Хүчтэй зэргийн согтолт нь хүний биеийн онцлогоос хамаардаг болохоор харилцан адилгүй байдаг тул бусадтай тэмцэлдэж зууралдах чадвартай байсан байж болно” гэх тайлбар /хх 247-250/
Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “...2131 дугаартай цогцост хийсэн шинжилгээний дүгнэлтэнд Ц.Бийн биед учирсан “зүүн шанаанд нэг удаа гараар цохих, нүүрэн тус газар нь өшиглөх” үед нэгэн зэрэг үүсгэгдэхгүй. Миний урд өгсөн мэдүүлэгт дурдсан гэмтэл тус бүрийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг хариулсан. Эндээс үзэхэд амь хохирогчийн биед нийт 7 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна” гэх тайлбар /2 хав 1-2/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-14/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-20/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл “коридорын камерын бичлэг хураан авсан”/хх 21/, Мөрдөгчийн “камерын бичлэг нээгдэхгүй устсан” тэмдэглэл /хх 22/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23/, цогцосны хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25, 160-168/, гар утсанд үзлэг хийж эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 27-30, 172, 173/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 42/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 63, 142/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 114, 115/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 147/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 149-159/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2 хав 41/, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 171/, Д.Мө иргэний үнэмлэхийн лавлагаа /2хав 51/, Тэтгэвэрийн дэвтэр /2 хав 71-76/, Д.Мөө 89690917 утасны дуудлага хийсэн баримт /2 хав 78-79/, гар утасны дуудлага хийсэн талаарх лавлагаа /2 хав 82-84, 85-88, 89-90, 91/, хохирлын баримтууд /2 хав 154-205/ зэргээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Мөөд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудал нотлогдсон байх тул түүнийг хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Мөө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Д.Мөө бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийн 2,2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоногт шилжүүлэн хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь үндэслэл бүхий байна.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Мөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Чингис” архины шил 0,75 грамм 2 ширхэг, 50 граммын хундага 1 ширхэг, цэвэр усны бөглөө 1 ширхэг, Чингис архины шилний бөглөө 1 ширхэг, саарал өнгийн богино куртка зэргийг тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, хохирогч П.ООО нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дад 5,000,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдлаа.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даын нэхэмжилсэн 1.367.874.185 төгрөгийн нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1,341,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих, оршуулгын зардал 26,274,185 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчийн ар гэрээс төлсөн 5,000,000 төгрөгийг хохирлоос хасч үлдэх 21,274,185 төгрөгийг шүүгдэгч Д.Мөөэс гаргуулан олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1,341,600,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Яринпил “...шүүгдэгч Д.Мөө нь талийгаачийг алах санаа зорилго байхгүй, эхнэрээ авах зорилготой байсан. Хохирогийн зүй бус харилцаа “наадах чинь чамтай явахгүй” гээд хараасан, зүй бус үг хэлж доромжилсон, куртикнээс нь татаад цээжрүү нь цохиод олон юм яриад, хүнээс гадуур авир гаргаад байхаар нь цочирдоод өөртөө хяналт тавих чадвар алдагдаад цохисон, өшиглөсөн тул шүүгдэгчийн гэм буруу нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг санаатай алсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “хохирогч намайг хэл амаар доромжилсон” гэх үйлдэл нь тогтоогдохгүй байгаагаас гадна хохирогч П.ОООийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “талийгаач Ц.Б нь шүүгдэгч Мөнх-Эрдэнийг хэл амаар доромжилж маргаан болоогүй” гэх
Гэрч Ч.Чинийн: “...өндөр залуу ирсэнээс маргалдах чимээнээр нь ороход өмнө сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын нүүр царай зүс нь зүгээр л сууж байсан.
...сүүлд орж ирсэн залуу тэр эрэгтэйд чи хүний эхнэртэй архи уугаад ингээд явж байдаг юм уу гэж хэлж байсан. Цаад сууж байсан хүн нь юм хэлээгүй” /хх 53-54/ гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт д.ын Мөнх-Эрдэнийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 15 /арван тав/ жил хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дэх хэсгийн 2,2-т зааснаар шүүгдэгч Д.Мөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу /8 цагийг 1 хоногт дүйцэх/ 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 30 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөөд оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мө цагдан хоригдсон 154 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Чингис” архины шил 0,75 грамм 2 ширхэг, 50 граммын хундага 1 ширхэг, цэвэр усны бөглөө 1 ширхэг, Чингис архины шилний бөглөө 1 ширхэг, саарал өнгийн богино куртка зэргийг тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даын нэхэмжилсэн 1.367.874.185 төгрөгийн нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1,341,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих, оршуулгын зардал 26,274,185 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчийн ар гэрээс хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг хохирлоос хасч үлдэх 21,274,185 төгрөгийг шүүгдэгч Д.Мөөэс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15-р хороолол 110 дугаар байр 59 тоотод оршин суух Газарчин овогт Дашцэрэнгийн Да /РД:УД74020164/-д олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэх 1,341,600,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хохирогч П.ООО нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дад 5,000,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөөд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ДАЙРИЙЖАВ
Л.ОЮУН