Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

                                    П.*******од холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Шүүгдэгч П.******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,  шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор П.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2024/0146/Э/208/2025/0002 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ****** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***эгтэй, *****боловсролт*******, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ***** хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, *** баг, *****тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн захирал П.******* нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 36 ширхэг падаанаар 1,709,090,893 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорх*******лон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорх*******лж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 170,909,072 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: П.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хувь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******оос

-170909091.1/нэг зуун далан сая есөн зуун есөн мянга ерэн нэгэн төгрөг, нэг мөнгө/төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,  ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас х*******ш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  давж заалдах гомдолдоо:

...Миний бие Эрүүгийн хуулийн 18.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. Энэ ял эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь Миний бие тогтмол хувиараа дэлгүүр ажиллуулж бизнес хийдэг. Би энэ хэргийнхээ гэм бурууг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа. Х*******шид дахин хууль зөрчиж ямар нэгэн асуудал гаргахгүй гэдгээ *******лгож гэмшиж байгаа. Миний энэ байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү. Би хохирол болох 170,909,091 төгрөгний хохирлыг даруй төлж барагдуулна. Энэ мөнгийг төлөхөөр удаа дараа татварын байгууллагат хүсэлт өгсөн боловч аль дансанд авахаа мэдэхгүй байгаа гэж надад хариу өгсөн болохоор би хүлээж байгаа гэжээ.

Хохирогч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний 8 и-1/2168 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас томилолт үүсгэсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1323301249 тоот томилолтоор ТУБ О.Эрдэнэхүү, Ш.Энхбаяр нар нь “******* *******” ХХК /*******/-ний 2019.01.01-2023.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын албаны мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан хяналт шалгалтын хийж гүйцэтгэсэн.

Уг шалгалтаар дээрх компани нь 4283678 регистрийн дугаартай ******* ******* ******* ХХК-аас 2024 оны 7, 8, 9, 10, 11, 12, 2022 онд 1, 3, 4 саруудад нийт 36 ширхэг 1,709,090,908.99 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтын падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 170,909,091.01 төгрөгөөр бууруулж тайлагнасан, дээрх худалдан авалтын гүйлгээ нотлогдохгүй, харилцах дансны гүйлгээ болон бэлэн мөнгө тушаасан баримтгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, бараа материалын дэлгэрэнгүй тайлан, авлага, өглөгийн журнал, мөнгөн, хөрөнгийн журналаар баталгаажаагүй тул худалдан авалт бодит******* биш гэж үзэн манай байгууллагаас танилцуулга бичсэн.

Иймд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл хангахгүй байгаа улсын төсөвт төлөх 170,909,091,01 төгрөгийг гаргуулж төрд учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ******* регистрийн дугаартай “******* *******” ХХК нь улсад төлөх 170,909,091.01 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13н цаг 27 минутад төлж барагдуулсан болно гэжээ.

Шүүгдэгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэм буруугийн хувьд гэмшиж байна. Дахиж улс орондоо гэм буруутай үйл ажиллагаа хийхгүй. Миний гомдлын дагуу гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү гэж гуйж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

Анхан шатны шүүхэд шүүгдэгч П.******* нь хохирлоо төлөөгүй байсан. Тухайн цаг хугацаанд  гаргасан шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй, эрх хэмжээний хүрээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. П.******* нь улсын төсөвт төлбөрөө төлсөн учир тусгайлан гаргах саналгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн захирал П.******* нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор худалдан авсан бараа үйлчилгээг хуурамчаар зориуд худал тодорх*******лон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 170,909,072 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

4.Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд  тэрээр хуулийн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны 07 дугаар  сараас 2023 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 1.709.090.893 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө бараа бүтээгдэхүүн  худалдан авсан мэтээр худал  тодорх*******лсон болох нь: 

-Гэрч Д.*******гийн “...фэйсбүүк зарыг харж байгаад  холбогдож бараа үйлчилгээ үзүүлээгүй байж “******* *******” ХХК-нд 2021-2022 онд НӨАТ-ын баримт шивж өгсөн.” гэсэн мэдүүлэг,

“******* *******” ХХК-ны 2021, 2022 оны  татварын тайлан,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын  Санхүүгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн  07230023  дугаартай магадлагаа болон шүүгдэгчийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******ын 1,709,090,893 төгрөгийн эд хөрөнгө бараа бүтээгдэхүүн  худалдан авсан мэтээр худал НӨАТ-ын баримтыг татварын газарт шивүүлсэн үйлдлийн улмаас төсөвт  төлөх  нэмэгдсэн өртгийн албан  татварын дүнг  буурч улмаар  төрд 170,909,072 төгрөгийн хохирол учирсан байна.

5.Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан бөгөөд үүргээ биелээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” энэ гэмт хэрэг нь эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорх*******лсон, нуусан үйлдэл байна. 

  Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг *******лгодог бөгөөд анхан шатны шүүхээс  шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн  шүүх хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.*******ыг “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх ба анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэсний дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч П.******* нь хохирол болох 170,909,091 төгрөгийг улсын төсөвт төлж барагдуулжээ.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасныг баримтлан  шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийг байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялыг хөнгөрүүлэн  1,000 нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар сольж өөрчлөх боломжт******* гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Иймд шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.”гэж,

 3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4, 5 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******ын хөрөнгө  цалин хөлс бусад  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарласугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцт******* зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ *******лголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолт******* гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс х*******ш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                            

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                       ШҮҮГЧИД                                   З.ТӨМӨРХҮҮ

                                                                  Г.ДАВААРЕНЧИН