2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07179

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 01 191/ШШ2025/07179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол /14251/, Сөүлийн гудамжны 11/1 дүгээр барилгын 6 давхарт байрлах, *******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Бизнес Инвест Девелопмент ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд:

1. ME88SUG/BM SAMSUNG маркийн печь,

2. PHILIPS брэндийн HR222/00 хутгагч,

. ZW1261 ROTENZO маркийн тоос сорогч,

4. BD/BC 150 NALA маркийн хөлдөөгч,

5. FFS5667000W ВЕКО маркийн шарах шүүгээ,

6. KO71/0 TEFAL маркийн ус буцалгагч зэргийг тус тус барьцаалж, ББСБ-аас 24 сарын хугацаатай нийт ,000,000 төгрөгийг нэг сарын .1% хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.7-т дах заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. ББСБ нь хариуцагчийн оршин суугаа хаяг болох ******* дүүргийн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд иргэний үнэмлэхний хаягаар хандсан боловч бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №197/ШЗ2025/24974 тоот захирамж гарсан байна.

 

Иймд хариуцагч ******* одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан итгэмжлэл /хх-ийн 2х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн х/, 9015001006 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4х/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-7х/, *******гийн гар өргөдлийн хуулбар /хх-ийн 8х/, тоот Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 9-11х/, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/24974 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 12, 1х/ баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар ******* ББСБ ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.12.01-ний өдрийн дугаар Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суух хаягийг ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол, гудамж, байр, тоот гэж тодорхойлсны дагуу ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,609,58.97 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/24974 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...ийм хүн байхгүй, уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 12,1х/,

 

******* нь ******* ББСБ ХХК-тай 2022.12.01-ний өдрийн дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулан ,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ******* ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 9-11х/,

 

******* нь 2024.11.20-ны өдрийн 2022.12.01-ний өдрийн дугаар Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/24974 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* ББСБ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1 дугаар зүйлийн 1.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч /утас:9590650, 99*******028, 94102028/-д мэдэгдсүгэй.

 

5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ