| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/08045/И |
| Дугаар | 191/ШШ2025/07180 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/07180
2025 09 01 191/ШШ2025/071*******0
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу Жигжиджав гудамж, 9/1, ******* давхарт байрлах, *******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Дарь финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь "Дарь финанс ББСБ" ХХК-тай 2022 оны 04 сарын 27-ны өдөр ******* дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2,*******49,900.00 төгрөгийн *******ийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр ******* сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нь ******* авахдаа УБ ******* *******-р хороо ******* ******* гудамж ******* тоот оршин сууж байсан боловч 20*******-10-21-ны өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1*******4/Ш320*******/22731 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон тул 3.Биндэръяа -г эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2х/, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 10 сарын 21-ний өдрийн 1*******4/ШЗ20*******/22731 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 4х/, итгэмжлэл /хх-ийн 5,6х/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, 9015003145 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн *******х/, ЗГ2221745Х тоот *******ийн гэрээ /хх-ийн 9-*******х/ баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Дарь финанс ББСБ ХХК нь шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.04.27-ны өдрийн ЗГ2221745Х тоот *******ийн гэрээний иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Биндэръяагийн оршин суух хаягийг дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаяг гэж тодорхойлсны дагуу Дарь финанс ББСБ ХХК нь *******ийн гэрээний үүрэгт 2,546,107 төгрөг гаргуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нь нэхэмжлэлд дурдсан хаягт амьдардаггүй, бүртгэлгүй гэх тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 4х/,
З.Биндэръяа нь Дарь финанс ББСБ ХХК-тай 2022 оны 04 сарын 27-ны өдөр ЗГ2221745Х тоот *******ийн гэрээ байгуулан 2,*******49,900 төгрөгийн ******* авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Дарь финанс ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 9-*******х/,
З.Биндэръяа нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр ЗГ2221745Х тоот *******ийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...амьдардаггүй, бүртгэлгүй... болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20******* оны 10 сарын 21-ний өдрийн 1*******4/ШЗ20*******/22731 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дарь финанс ББСБ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Дарь финанс ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилсугай.
2. *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч /утас: *******0**************2923, **************5**************751/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ