2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/08837

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 17 191/ШШ2025/08837

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 25 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 4/1 байр, 19 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5а байр, 24 тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 4/1 байр, 19 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 4/1 байр, 19 тоот хаягт байрлах, ХХК /рд:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 90,808,801.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.ийн өмгөөлөгч Э. /Ү№ 2180/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

Хариуцагч Б.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ******* овогтой ******* нь хариуцагч овогтой ийн хүсэлтийн дагуу түүний дүү болох овогтой Алтантулгын Хаан банкин дахь тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 23,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 27,449,334.00 төгрөг "НАВЧААД ЗЭЭЛ" гэсэн утгатайгаар 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр аман хэлцэл, итгэлцэл дээр үндэслэн нийт 50,449,334 төгрөгийг зээлүүлсэн.

Энэхүү зээлийг овогтой нь өөрийн төрсөн дүү болох овогтой *******тайгаа ХХК-ийг байгуулсан барилгын тендерийн ажил хийх гэж байгаа. "Тендерийн ажил хийж, олсон орлогоороо чамаас өмнө нь нөхөр Ц.той хамт зээлж авсан 240,000,000 төгрөгийн зээлийн өөрт ноогдох хэсгийг төлөх, мөн 2018 онд зээлсэн 40,000,000 төгрөгөө, хүүгийн хамт, 2019 онд зээлсэн 32,400,000 төгрөгөө хүүгийн хамт төлье" гэж хэлэн зээлж, дөрвөн сарын дотор эргүүлэн бүрэн төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар нь одоог хүртэл төлөөгүй байна.

Нийт үндсэн зээлийн дүн: 50,449,334 төгрөг, Зээлийн хүүгийн хэмжээ: 50,449,334.00 * 5%*4 cap =10,089,866.80 төгрөг, Алданги: Зээлийн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1933 хоног хэтэрч, зээл болон зээлийн хүүний нийлбэрээс давж байгаа тул төлөх дүнгийн 50% буюу 30,269,600.40 төгрөг, Нийт дүн: 50,449,334.00 + 10,089,866.80 + 30,269,600.40 = 90,808,801.20 төгрөг байна.

Хариуцагч нараас 240,000,000 төгрөгийн авлагатай байсан. Хариуцагч Б. нь "Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн санхүүжилттэй эмнэлгийн засварын ажил гүйцэтгэж байна. Миний ажлыг санхүүжүүлж туслаач энэ ажлын ашгаар чамд төлөх өрөө төлнө" гэж хэлэн 2018 онд нэмж зээл авсан. Нэхэмжлэгч нь өмнөх авлагаа авахын тулд, хариуцагч Б.ид итгэсний үндсэн дээр дараах зээлүүдийг өгсөн. Үүнд:

2018/09/05-ны өдөр Зээлийн дүн 20,000,000 төгрөг, Зээлийн хүү 12,000,000 төгрөг, Нийт дүн 32,000,000 төгрөг

2018/10/12-ны өдөр Зээлийн дүн 20,000,000 төгрөг, Зээлийн хүү 11,120,000 төгрөг, Нийт дүн 31,120,000 төгрөг,

Нийлбэр: Зээлийн дүн 40,000,000 төгрөг, хүү 23,120,000 төгрөг, нийт 63,120,000 төгрөг байна.

Дээрх зээлүүдээс төлөлт хийгээгүй бөгөөд 2018 оны 10 сарын 06-нд 1,000,000 төгрөгийг зээлийн хүүнд төлж, 62,120,000 төгрөг үлдсэн байдаг. (2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүүгийн хамт).

Мөн 2019 онд "Тендерийн ажил дуусаагүй байна. Үлдэгдэл ажлаа дуусгахад мөнгө шаардлагатай байна. Мөнгө нэмж зээлж туслаач, тендерийн ажил бүр дуусаж, мөнгөө аваад чамаас авсан зээлээ бүрэн төлнө" гэж хэлэн дахин итгүүлж дараах зээлүүдийг нэмж авсан. Үүнд:

-2019/01/04-ний өдөр Зээлийн дүн 19,800,000 төгрөг, Зээлийн хүү 8,685,600 төгрөг, нийт дүн 28,485,600 төгрөг,

-2019/01/17-ны өдөр Зээлийн дүн 12,600,000 төгрөг, Зээлийн хүү 5,342,400 төгрөг, нийт дүн 17,942,400 төгрөг,

-2019/09/20-ны өдөр Зээлийн дүн 114,000,000 төгрөг, Зээлийн хүү 11,400,000 төгрөг, нийт дүн 125,400,000 төгрөг,

-2019/09/21-ний өдөр Зээлийн дүн 6,000,000 төгрөг, Зээлийн хүү 592,000 төгрөг, нийт дүн 178,420,000 төгрөг,

Нийт зээлийн дүн 152,400,000 төгрөг, зээлийн хүү 26,020,000 төгрөг, нийт 178,420,000 төгрөг юм.

Хариуцагч Б. нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 137,000,000.00 төгрөг төлсөн. Энэхүү төлбөрөөс 2018 оны 2 зээлийг хүүгийн хамт 62,120,000.00 төгрөгөөр хааж, Үлдсэн 74,880,000.00 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19,800,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12,600,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6,000,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт тус тус төлж хаасан. Уг зээлүүдийг хаасны дараах үлдсэн 21,860,000.00 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 114,000,000.00 төгрөгийн зээлийн хүүг бүрэн төлж, үндсэн зээлээс 10,460,000.00 төгрөг төлөгдсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 103,540,000.00 төгрөг үлдсэн.

Мөн 2020 онд хариуцагч Б. нь Сүхбаатар аймагт барилгын засварын тендерийн ажил авсан. Би өмнөх өглөгүүдээ төлөхийн тулд ажил хийж, орлого олох шаардлагатай байна. Одоо энэ тендерийн ажлыг хийчихвэл өмнөх бүх зээлүүдээ төлнө гэж итгүүлэн дахин нэмж 7 удаагийн гүйлгээгээр нийт 123,800,000 дүн бүхий дараах зээлүүдийг нэмж авсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

2020/01/15 28,800,000.00 төгрөг,

2020/05/28 85,000,000.00 төгрөг,

2020/07/07 10,000,000.00 төгрөг

Нийт дүн 123,800,000.00 төгрөг болж байна.

Хариуцагч Б. нь 2020 оны 04 сарын 24-нд 3,000,000.00 төгрөг, 2020 оны 05 сарын 21-нд 1,500,000.00 төгрөг, 2020 оны 8 сарын 31-нд 81,700,000.00 төгрөг тус тус төлсөн. Эдгээр нь нийт 86,200,000.00 төгрөг болсон бөгөөд 2019 онд үлдсэн 103,540,000.00 төгрөгийн зээлд бодогдсон хүү 36,722,186.00 төгрөгийг төлүүлж, үндсэн зээлд 49,477,814.00 төгрөгийг төлсөн. Ингээд уг зээлийн үлдэгдэл 54,062,186.00 төгрөг болсон. Мөн 2020 онд өгсөн 123,800,000.00 төгрөгийн хамт нийт 177,862,186.00 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.ид аман хэлцэл, итгэлцэл дээр үндэслэн удаа дараа мөнгө зээлүүлж байсан боловч 2020 онд мөнгө зээлүүлэхдээ анх удаа буюу 2020 оны 05 сарын 28-ны өдөр №20/01 тоот Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 8 дугаар зүйлд Энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитр түүний Арбитрын Хэрэг шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ. гэж заасны дагуу шийдвэрлүүлсэн. Дээр дурдсан 2018, 2019, 2020 оны зээлүүд нь Арбитраар нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү Б., Б.*******, ХХК нарын нэхэмжлэлд хамааралгүй юм.

Зээлээ төлүүлэх талаар нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан.

Хариуцагч овогтой болон түүний дүү Б.*******-д өгсөн бүх зээлүүдээ буцаан авах талаар хариуцагчидтай удаа дараа холбогдож, шаардаж, утсаар холбогдож, мессеж бичиж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хориотой үе таарч, уулзах боломжгүй болж байсан. Мөн 2021 онд нэхэмжлэгч Э.******* нь хүнд өвчин тусч 2021-2022 онуудад эмчилгээ хийлгэж байсан тул хариуцагч нарыг биеэр эрэн хайх, уулзах боломжгүй байсан боловч тогтмол утсаар мессеж бичиж байсан. Гэвч хариуцагч нар нь ямагт төлөхөөс зайлсхийж байсан.

Хариуцагч овогтой нь зээлээ төлөхгүй байсан тул нэхэмжлэгч Э.******* нь залилсан гэж үзэн 2022 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасныг 2022 оны 05 сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн 222100176 дугаарт бүртгэж авсан.

Гэвч Дорнод аймгийн прокурорын газрын 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 153 тоот тогтоолоор уг хэрэг нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэний маргаан байна гэж үзэн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тус шийдвэртэй санал нийлэхгүй байсан тул Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газарт гомдол гаргасан. Гэвч 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 1/1069 тоот албан бичгээр өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлэсэн буюу залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн эцсийн шийдвэрийг ирүүлсэн.

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б., түүний нөхөр Ц. нарт 2015 оноос хойш мөнгө зээлүүлж байсан ба тэдний бизнесийн үйл ажиллагааг тогтмол дэмжиж байсан бөгөөд 2015 онд зээлүүлсэн 240,000,000.00 төгрөгөө хөөн хэлэлцэх хугацаагаар алдсан. Мөн 2018-2020 онуудад зээлүүлсэн мөнгөө өдийг хүртэл олж чадаагүй, Арбитрын шүүхээр нэхэмжлэл гарган шийдэгдээгүй үргэлжилж байгаа нь нэхэмжлэгч Э.******* намайг цаг хугацаа, хөрөнгө мөнгө болон бусад боломжуудаар хохироосоор байна.

Иймд, иргэний хуульд нийцүүлэн хариуцагч овогтой , овогтой ******* болон ХХК нараас үндсэн зээл 50,449,334 төгрөг, хүү 50,449,334.00 х 5%х4 cap =10,089,866.80 төгрөг, алдангийг зээлийн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1933 хоногоор тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 30,269,600.40 төгрөг, нийт 90,808,801.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.******* нь татгалзлынхаа үндэслэлийг шүүхэд дараах байдлаар тодорхойлон ирүүлсэн. Үүнд:

Хариуцагч Б.******* миний зүгээс тус шүүхэд нэхэмжлэгч Э.*******ын гаргасан нэхэмжлэлд холбогдуулж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* нь тус шүүхэд Б., Б.******* бид нарт холбогдуулж зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 90,808,801 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Э.******* би хариуцагч Б.ийн хүсэлтийн дагуу түүний дүү болох Б.Алтантулгын дансанд нийт 50,449,334 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Хариуцагч нар уг мөнгийг одоог хүртэл төлөөгүй байна. Нийт зээлийн дүн 50,449,334 төгрөг, зээлийн хүүгийн хэмжээ 10,089,866 төгрөг, алданги 30,269,600 төгрөг, нийт 90,808,801 төгрөгийг гаргуулна гэжээ.

Б.******* би нэхэмжлэгч Э.*******оос огт мөнгө төгрөг зээлж аваагүй бөгөөд уг мөнгийг миний эгч Б. нь Э.*******оос зээлж, миний дансаар дамжуулж авсан болно. Би Э.*******оос миний данс руу орж ирсэн мөнгийг бүгдийг нь хариуцагч Б.ийн данс руу шилжүүлж өгсөн болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний талаар зохицуулсан бөгөөд 282 зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулаагүй, би нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. /хх 130-135/

 

3. Хариуцагч бөгөөд хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Б., тэдний өмгөөлөгч Э. нь татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Б. би 2019 онд нэхэмжлэгч Э.*******оос өөрийн дүү Б.Алтантулгын дансаар дамжуулан нийт 50,449,334 төгрөгийг аман тохиролцоогоор зээлж авсан бөгөөд ингэхдээ бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлнө гэж огт тохиролцоогүй болно. Талууд зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг буцааж төлөхөөр тохиролцож мөнгө зээлсэн юм.

Хариуцагч би Э.*******оос зээлсэн 50,449,334 төгрөгөө үе шаттайгаар буцаан төлж барагдуулсан бөгөөд уг 50,449,334 төгрөгийн зээлийг буцааж төлөхдөө 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас нэхэмжлэгч Э.*******ын Хаан банкны тоот данс руу 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хаан банкны АТМ-ээс Э.*******ын хаан банкны тоот данс руу 10,000,000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг тус тус төлөөд дуусгасан.

Түүнээс гадна компанийн зүгээс нэхэмжлэгч Э.*******оос ямар нэгэн байдлаар огт мөнгө төгрөг зээлж авч байгаагүй бөгөөд тус компанийн захирал Б. нь хувиараа 2019 онд нэхэмжлэгч Э.*******оос өөрийн дүү Б.Алтантулгын дансаар дамжуулан нийт 50,449,334 төгрөгийг зээлж авсан байдаг. Уг зээлийг Б. хувиараа зээлж авсан, энэхүү мөнгөө нэхэмжлэгчид төлж барагдуулсан, уг зээлсэн мөнгөтэй хариуцагч компани ямар ч хамааралгүй юм.

Нэхэмжлэгч Э.*******ын хувьд компанид мөнгө төгрөг огт зээлдүүлж байгаагүй, компанитай зээлийн гэрээний харилцаа үүсгэж байгаагүй, мөнгө төгрөг зээлсэн болох нь нотлогдохгүй байх бөгөөд бусдад зээлсэн мөнгөө компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний талаар зохицуулсан бөгөөд 282 зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алдангийн талаар тохиролцоогүй.

Б.ийн хувьд зээлээ бүрэн төлж барагдуулсан, компанийн хувьд ямар нэгэн зээл аваагүй болно. Түүнээс гадна 2019.08.12-ний өдөр 4 сарын хугацаатай зээлдүүлсэн бол гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хойш 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүний нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хэдийд байгуулагдсан аль зээлийн гэрээний үүргийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, мөн хэнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх 128-129/

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баримт, Э.*******ын төгрөгийн депозит дансны 201908.06-2020.08.31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, зээлүүлсэн мөнгөө авахаар харилцсан гэх мессежнүүд, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрт гаргасан 2024.07.28-ны өдрийн нэхэмжлэл, хүсэлтийн хуулбар, Э.*******, Б. нарын хооронд байгуулагдсан 2020.05.28-ны өдрийн №20/01 тоот зээлийн гэрээний хуулбар, Монголын улсын ерөнхий прокурорын газрын 2025.04.02-ны өдрийн 1/1069 тоот хариу мэдэгдэх хуудас, Дорнод аймгийн прокурорын газрын 2023.06.28-ны өдрийн №153 дугаартай тогтоолын хуулбар, 2023.06.22-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн саналын хуулбар, нэхэмжлэгч Э.*******оос 2025.04.17-ны өдөр Э.Жамбалдоржид олгосон итгэмжлэл / хх 1-113/,

4б. Хариуцагч нараас ирүүлсэн: Б.Алтантулгын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, Б.Алтантулгын ХААН банкны депозит дансны 2019.08.06-2025.05.07-ны өдөр хүртэл хугацааны-дэлгэрэнгүй хуулга, Б.ийн ХААН банкны депозит дансны 2019.12.05-2025.12.05-ны өдөр хүртэл хугацааны-дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч Э.ыг оролцуулах хүсэлт / хх 116-117, 128-166, 177-178 зэрэг хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б., Б.*******, ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,449,334 төгрөг, хүү 10,089,866.80 төгрөг, алданги 30,269,600.40 төгрөг, нийт 90,808,801.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хэрэгт, нэхэмжлэгч Э.*******ын, Хаан банк ХК-ийн тоот данснаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 23,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 27,449,334.00 төгрөг, нийт 50,449,334 төгрөгийг "Навчаад зээл" гэх утгаар хариуцагч Б.Алтантулгын Хаан банк ХК-ийн дансанд шилжүүлсэн, /хх 140-141/

Хариуцагч Б.Алтантулгын, Хаан банк ХК-ийн данснаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг tulgaa, гэх утгаар, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,947,000 төгрөгийг tsalin гэх утгаар,2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 13,720,000 төгрөгийг altannavch tsalin утгаар хариуцагч Б.ийн Хаан банк ХК-ийн тоот дансанд шилжүүлсэн /хх 131/,

Хариуцагч Б.ийн, Хаан банк ХК-ийн тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг orlogo гэх утгаар, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк ХК-ийн тоот дансанд, тоот данснаас 3,000,000 төгрөгийг zeeliin hvvутгаар, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгийг navch гэх утгаар тус тус шилжүүлсэн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан. / хх 132-135, 162-163/

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг...хариуцагч нарын хүсэлтээр 50,449,334 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэж,

Хариуцагч Б.******* нь татгалзлын үндэслэлийг ...мөнгө зээлж аваагүй, миний дансанд шилжүүлсэн мөнгийг Б.ид шилжүүлсэн, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж,

Хариуцагч бөгөөд хариуцагч Хөх Жаран ХХК-ийн төлөөлөгч Б. нь татгалзлын үндэслэлийг ...хүү, алданги төлөхөөр тохиролцсон гэрээг бичгээр байгуулаагүй, үндсэн төлбөрийг төлсөн, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарласан.

 

6. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

 

6а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудаас ирүүлсэн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар нэхэмжлэгч Э.******* нь 50,449,334 төгрөгийг хариуцагч Б.*******д Навчаад зээл утгаар шилжүүлсэн, хариуцагч Б.******* нь уг мөнгийг хариуцагч Б.ид шилжүүлсэн, хариуцагч Б. нь 49,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******од шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т :.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

7а. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

7б. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтаар зээлдүүлэгч Э.******* нь 50,449,334 төгрөгийг зээлдэгч Б.ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

7в. Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Б.*******, хариуцагч Хөх Жаран ХХК нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

 

8а. Дээрх хуульд заасны дагуу талууд зээлийн гэрээгээр хүү болон алданги төлөхөөр тохиролцсон бол уг тохиролцоо бичгээр байгуулагдсан байхыг шаардаж байх ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч Б. нарын хооронд хүү авах, алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээг бичгээр хийсэн гэх байдал нь тогтоогдсонгүй.

 

9. Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт Хаан банк ХК-ийн тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг orlogo гэх утгаар, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хаан банкны АТМ-ээс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк ХК-ийн тоот дансанд, тоот данснаас 3,000,000 төгрөгийг zeeliin hvvутгаар, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөгийг navch гэх утгаар тус тус төлсөн, гэрээний үүрэг дуусгавар болсноос гадна гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

 

10а. Нэхэмжлэгч нь 2019.08.02-ны өдөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан, хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд 2020.05.21-ний өдөр 1,500,000 төгрөгийг navch гэх утгаар шилжүүлсэн байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2023.05.21-ний өдөр дууссан гэж үзэх ба тэрээр уг хугацаа өнгөрснөөс хойш даруй 1 жил 11 сарын дараа буюу 2025.04.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг түүнийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. /хх 6 тал нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардастай хэсэг/

 

10б. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

 

10в. Хэрэгт, нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025.04.02-ны өдрийн 1/1069 тоот албан бичгийг ирүүлсэн, уг албан бичигт :

... Хэргийг хянахад, Ц. Б. нар танаас 2015 онд 260 сая, 2019 онд 692 сая, 2020 оны 7 сард 225 сая төгрөгийг тодорхой хугацаанд хүү төлөхөөр тохиролцож зээлсэн үйл баримт тогтоогдож байна.

Таны нэхэмжлэлийн дагуу Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 138/ШШ2024/00093 дугаартай шийдвэрээр хариуцагч нараас 240,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2019, 2020 онд зээлсэн мөнгөний үлдэгдэл, гэрээний үүргийн биелэлт, хүү, нийт 279 сая төгрөгийг Ц.оос гаргуулж, нэхэмжлэгч Э.*******од олгохоор шийдвэрлэсэн байна.

Таны гомдолд дурдсан асуудал иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон, тухайн уйл баримтыг гэмт хэргийн шинжгүй дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье гэжээ. /хх 109/

 

10г. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Э.*******ын зээлийн гэрээний үүрэгт Ц., Б. нарт холбогдуулан гаргасан 2015 онд 260 сая, 2019 онд 692 сая, 2020 оны 7 сард 225 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн, харин хариуцагч нарт холбогдох 2019 онд зээлдүүлсэн гэх 50,449,334 төгрөгийн асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, ийнхүү нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

10д. Түүнчлэн талуудын хооронд бичигдсэн гэх цахим шуудан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасны дагуу нотолгооны хэрэгслээр тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй. /хх 28-106/

 

11. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх ба энэхүү хугацааг хэтрүүлээгүй гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

12. Иймд хариуцагч Б.*******, Б., Хөх Жаран ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,449,334 төгрөг, хүү 10,089,866.80 төгрөг, алданги 30,269,600.40 төгрөг, нийт 90,808,801.20 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б., Б.*******, ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 90,808,801.20 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/23653 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ