| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/08036/И |
| Дугаар | 191/ШШ2025/07182 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/07182
2025 09 01 191/ШШ2025/07182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5 хаягт байрлах, *******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Голомт банк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч ******* нь Голомт банктай 2024 оны 06 сарын 22-ны өдөр ******* тоот "Дижитал зээлийн эрх нээх гэрээ" -г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 06 сарын 22-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 8,700,000.00 (найман сая долоон зуун мянган төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 126 сарын хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 8,108,241.99 (найман сая нэг зуун найман мянга хоёр зуун дөчин нэгэн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
*******ыг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч ******* нь зээл авах үедээ УБ ******* *******-Р Хороо, Гудамж тоот хаягт Бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2025 оны 07 сарын 31-ны өдрийн Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/42698 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.08.07-ны өдөр 70,200 төгрөг тушаасан /хх-ийн 2х/, 2025.08.06-ны өдрийн 18/02/4149 дугаартай итгэмжлэл /хх-ийн 3х/, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай эрх олгох тухай захирлын тушаал /хх-ийн 4х/, улсын бүртгэлийн 9007001012 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5х/, 2024.06.22-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ /хх-ийн 6-8х/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны ахнан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.07.31-ний өдрийн 197/ШЗ2025/42698 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 9х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Голомт банк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.06.22-ны өдрийн Дижитал зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, 3 Б тоот гэж тодорхойлсны дагуу Голомт банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 8,108,242 төгрөг гаргуулахаар Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.31-ний өдрийн 197/ШЗ2025/42698 дугаартай шүүгчийн захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9х/,
******* нь Голомт банк ХК-тай 2024.06.22-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулан 8,108,242 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Голомт банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-10х/,
******* нь 2024.06.22-ны өдрийн дижитал зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.31-ний өдрийн 197/ШЗ2025/42698 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Голомт банк ХК-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Голомт банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилсугай.
2. Чимэдийн Ууганбаяр /РД: ЖА92030610/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чимэдийн Ууганбаяр /РД: ЖА92030610/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одцэцэг /утас:80080680/-д мэдэгдсүгэй.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ