| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/08621/И |
| Дугаар | 191/ШШ2025/08933 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08933
2025 10 21 191/ШШ2025/08933
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 92,745,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* /Ү№*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч С. /Ү№/,
Гэрч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч Ө.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.******* нь ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын гүйцэтгэлээс илүү төлсөн ажлын хөлс 71,241,549 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алданги 21,504,000 төгрөг, нийт 92,745,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талууд харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд: Нэхэмжлэгч нь 92,745,549 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 48,745,549 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 44,000,000 төгрөг болгосон. Хариуцагч ******* ХХК нь 44,000,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна гэв.
2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч С. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч О.******* нь 92,745,549 төгрөгийнхөө 48,745,549 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 44,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК нь дараах байдлаар төлнө.
******* ХХК нь 44,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлнө. Үүнд: 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна.
Талууд эвлэрч байх тул гэрчээр Д.ыг оролцуулах, шинжээч томилуулах хүсэлтээсээ тус тус татгалзаж байна.
Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 92,745,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч О.******* нь 92,745,549 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 48,745,549 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 44,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 44,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч ******* ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.*******д 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /2 хх 180/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь 92,745,549 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 48,745,549 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 44,000,000 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 44,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 621,678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ