| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 191/2025/08032/И |
| Дугаар | 191/ШШ2025/07183 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/07183
25 09 01 191/ШШ25/0718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Өөрийн байр-00 хаягт байрлах, *******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хасбанк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Д.Тамир шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн ******* /*******/ нь тус банктай 24 оны 11 сарын -ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 0 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Зээлдэгч нь 24 оны 12 дугаар сарын 19-ний хуваарьт төлөлтөөс зээлийг төлөөгүй үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр *******,*******,******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 25 оны 04 сарын 07-ны өдрийн 192/ШЗ25/1569 захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* нь оршин суух хаяг, мөн зээлийн гэрээний хаяг болох Улаанбаатар,******* дүүрэг, -р хороо, хотхон -р байрны тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих иргэн /*******/-ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 25.07.25-ны өдөр 70,0 төгрөг тушаасан /хх-ийн 2х/, улсын бүртгэлийн 9007001017 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5х/, 24 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн А-14 дугаартай захирлын тушаал /хх-ийн 6х/, 25 оны 07 дугаар 25-ны 25/804 дугаартай итгэмжлэл /хх-ийн 7х/, 24.11.-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээ /хх-ийн 8-11х/, *******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 25.04.07-ны өдрийн 192/ШЗ25/1569 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 12х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Хасбанк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Д.Тамир шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 24.11.-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суух хаягийг дүүрэг, -р хороо, хотхон -р байрны тоот гэж тодорхойлсны дагуу Хасбанк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 25,926,161 төгрөг гаргуулахаар *******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
*******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 25.04.07-ны өдрийн 192/ШЗ25/1569 дугаартай шүүгчийн захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 12х/,
******* нь Хасбанк ХК-тай 24.11.-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээ байгуулан 25,926,161 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Хасбанк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-12х/,
******* нь 24.11.-ны өдрийн ******* дугаар Зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь *******,*******,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 25.04.07-ны өдрийн 192/ШЗ25/1569 дугаартай шүүгчийн захирамж, Хасбанк ХК-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Хасбанк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1 дугаар зүйлийн 1.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-г эрэн сурвалжилсугай.
2. ******* *******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин, Я.Нинжбадгар /утас:99091622,8804048/-д мэдэгдсүгэй.
5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ