| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/10094/И |
| Дугаар | 191/ШШ2025/08732 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08732
2025 10 191/ШШ2025/08*******32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, *******, ******* тоот хаяг, ******* ******* ХХК-ийн /РД: *******50*******1, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан, утасны дугаар 890*******8*******3*******, 890*******5220, 890**************899, 890*******0395/ нэхэмжлэлтэй
ийн г /РД: ЖМ890823*******3/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б. манай компанитай 2022 оны 10 сарын 14-ний өдөр ДО-БЗГ/2022-*******8803 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,92*******,400 төгрөгийг сарын 2,*******9 хувийн хүүтэй, 30 сар, 2022 оны 12 сарын 19-ний өдөр ДО-БЗГ/2022-80894 барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,538,050 төгрөгийг сарын 2,*******8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Б. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу цахилгаан барааг Пи си молл ХХК-иас худалдан авсан ба барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.
Б. барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 09 сарын 1*******-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,1*******5,344.91 төгрөг, 1,11*******,3*******1.80 төгрөгийн төлбөрийг тус тус төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин *******20, 954 хоног хугацаа хэтрүүлэн барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зох ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн дүүрэг, ******* хороо, Их 19 гудамж, тоот хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож мөн шүүхийн 19*******/ШЗ2025/2935******* дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Б.г бид өөрсдийн бүхий л боломжоор эрэн хайх ажлыг хийсэн ч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо бар утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Б.н иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгууд,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 03-ны өдрийн 19*******/ШЗ2025/2935******* дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 42404 дугаар шүүгчийн захирамжаар ийн н /РД: ЖМ890823*******3/ оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 13-ны өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ийн д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 03-ны өдрийн 19*******/ШЗ2025/2935******* дугаар захирамжаар Б.д холбогдох 2,80*******,19******* төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч дүүрэг, ******* хороо, Их Нарангийн гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 1******* дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 42404 дугаар захирамжаар ийн н /РД: ЖМ890823*******3/ оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
Б.н хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 10 сарын 13-ны өдрийн лавлагаанд түүнийг дүүрэг, ******* хороо, Их гудамж, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 20-2******* дугаар тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зох этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
5.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зох этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зох этгээд болох ийн н /РД: ЖМ890823*******3/ оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар ийн г /РД: ЖМ890823*******3/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар ийн г /РД: ЖМ890823*******3/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг дүүргийн цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ тус тус даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН