2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08857

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 20 191/ШШ2025/08857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д *******ийн *******, *******н ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээс, хариуцагч Б.******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Б.*******д ногдох хэсгийг гаргуулах, хүү *******ы *******г өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох, Д.*******ээр тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Б.*******ы сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2,198,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

4. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 2121 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1.3-т зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох гэрлэлт цуцлах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч Б.*******ыг нэхэмжлэгч Д.******* болон гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл хийхийг болон заналхийлэхийг, мөн тэдний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхийг хориглосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.2.2-т заасныг баримтлан уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.*******аас 768,166 төгрөгийг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг илан хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН