| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10646/И |
| Дугаар | 191/ШШ2025/09100 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09100
2025 10 27 191/ШШ2025/09100
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 116,076,978.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* овогтой ******* нь ЛэндМН ББСБ ХК-ийн LendMN аппликейшнийг ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг.
Үүний дагуу зээлдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн хүсэлтээр 55,514,073 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна.
Үүнд: 1.2024 оны 03 сарын 01-ний өдөр 4,854,073 төгрөг; 2.2024 оны 03 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг; 3.2024 оны 03 сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг; 4.2024 оны 03 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг; 5.2024 оны 03 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг; 6.2024 оны 03 сарын 05-ны өдөр 5,140,000 төгрөг; 7.2024 оны 03 сарын 29-ний өдөр 1,540,000 төгрөг; 8.2024 оны 05 сарын 02-ны өдөр 1,210,000 төгрөг; 9.2024 оны 10 сарын 07-ний өдөр 1,150,000 төгрөг; 10.2024 оны 12 сарын 28-ны өдөр 1,620,000 төгрөгийг тус тус авсан байна.
Мөн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн байна. Тус зээлийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 17 удаагийн хүсэлтээр 77,760,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр авсан байна.
Үүнд: 1. 2024 оны 06 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг; 2. 2024 оны 06 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг; 3.2024 оны 06 сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг; 4.2024 оны 06 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг; 5.2024 оны 06 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг; 6.2024 оны 07 сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөг; 7.2024 оны 07 сарын 08-ны өдөр 4,490,000 төгрөг; 8.2024 оны 08 сарын 25-ны өдөр 4,040,000 төгрөг; 9. 2024 оны 08 сарын 28-ны өдөр 1,160,000 төгрөг; 10.2024 оны 09 сарын 25-ны өдөр 1,450,000 төгрөг; 1 1. 2024 оны 10 сарын 28-ны өдөр 2,720,000 төгрөг; 12.2024 оны 11 сарын 25-ны өдөр 1,540,000 төгрөг; 13.2024 оны 11 сарын 29-ний өдөр 1,020,000 төгрөг; 14.2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,090,000 төгрөг; 15.2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,520,000 төгрөг; 16.2025 оны 01 сарын 28-ны өдөр 1,140,000 төгрөг; 17.2025 оны 03 сарын 27-ны өдөр 4,590,000 төгрөгийг тус тус авсан байна.
Зээлдэгч нь 2025 оны 09-р сарын 28-ны өдрийн байдлаар FLEXI зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,251,423 төгрөг, зээлийн хүү 23,948,577 төгрөг, Flexi business зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 18,031,494 төгрөг, зээлийн хүү 21,748,506 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1-т ''Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө , 3.5.4- д Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана, 5.2.1-т Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буй зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 09-р сарын 28-ны өдрийн байдлаар FLEXI зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 40,262,650 төгрөг, зээлийн хүү 6,810,912.04 төгрөг, нийт 47,073,562.04 төгрөг, Flexi business зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 59,728,506 төгрөг, зээлийн хүү 9,198,910.01 төгрөг, нийт 68,927,416.01 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Иймд хариуцагч ******* овогтой *******тэй байгуулсан FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 47,073,562.04 төгрөг, Flexi business зээлийн шугам буюу зээлжих эрх нээх зээлийн гэрээний үүрэгт 68,927,416.01 төгрөг, нотариатын зардалд 76,000 төгрөг, нийт 116,076,978.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзул, Л.Уянга, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох 116,076,978.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 116,076,978.05 төгрөгийг 50 сарын хугацаатай, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2030 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,321,540 төгрөгийг нэхэмжлэгч Лэндмн ХК-ийн /ХААН банкны 5220042965/ тоот дансны дугаар руу тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 116,076,978.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 116,076,978.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 116,076,978.05 төгрөгийг 50 сарын хугацаатай, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2030 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,321,540 төгрөгийг нэхэмжлэгч Лэндмн ХК-ийн /ХААН банкны 5220042965/ тоот дансны дугаар руу тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 116,076,978.05 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 738,335 төгрөгийн тал хувь болох 369,167.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс, тал хувь болох 369,167.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,335 төгрөгөөс үлдэх 369,167.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч ******* ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Л.Уянга, Ж.Мөнгөнзул нарт 2 /хоёр/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /хх 10-11/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 116,076,978.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 116,076,978.05 төгрөгийг 50 сарын хугацаатай, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2030 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,321,540 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 369,167.5 төгрөг, улсын орлогоос 369,167.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,335 төгрөгөөс үлдэх 369,167.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ