| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/10095/И |
| Дугаар | 191/ШШ2025/08733 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/08733
2025 10 15 191/ШШ2025/08*******33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, Бага *******, *******, ******* тоот хаяг, ******* ******* ХХК-ийн /РД: *******8802**************, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан, утасны дугаар 890*******8*******3*******, 890*******5220, 890**************899, 890*******0395, 890*******1**************8/ нэхэмжлэлтэй
ийн ийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ө.э манай компанитай 2023 оны 0******* сарын 31-ний өдөр НХ-СТГ/2023-135555 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус цахилгаан бараа худалдан авах зориулалтаар *******ж авсан.
Зээлдэгч Ө.э манай байгууллагаас олгосон *******ийн гэрээний дагуу цахилгаан барааг Пи си молл ХХК-иас худалдан авсан, барьцаат *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.
Ө.э гэрээ байгуулж ******* авснаас хойш 2025 оны 09 сарын 1*******-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,**************9,402.54 төгрөгийн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин *******5******* хоног хугацаа хэтрүүлэн *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллага харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн Налайх, 1-р хороо, Баянзүрх гудамж, тоот хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож мөн шүүхийн 193/ШЗ2025/01950 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Ө.ийг бид өөрсдийн боломжоор эрэн хайх ажлыг хийсэн ч ******* авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд хариуцагчийн хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ө.ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Ө.ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 0******* сарын 31-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, *******ийн эргэн төлөлтийн хуваарь, *******дэгчийн анкет, нийгмийн даатгалын лавлагаа,
Баганхангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/01950 дугаар бүхий хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 42408 дугаар шүүгчийн захирамжаар ийн ийн /РД: / оршин суух хаягийн лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 10 сарын 13-ны өдөр лавлагааг ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ийн эд холбогдуулан *******ийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Баганхангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/01950 дугаар захирамжаар Ө.эд холбогдох 1,999,900 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Налайх дүүрэг, 1-р хороо, Баянзүрх гудамж, тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 19-20 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 42408 дугаар захирамжаар ийн ийн /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг бүртгэлийн байгууллагаас /Хур систем/ гаргуулахаар шийдвэрлэжээ.
Ө.ийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2025 оны 10 сарын 13-ны өдрийн лавлагаанд түүнийг Улаанбаатар, Налайх дүүрэг, 1-р хороо, Баянзүрх гудамж, тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэжээ.
/ХХ-ийн 23-29 дүгээр тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,
155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн ийн /РД: / оршин суугаа хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хулан өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ийн ийг /РД: / эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ийн ийг /РД: / эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН