| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07132/И |
| Дугаар | 191/ШШ2025/08830 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/08830
| 2025 10 17 | 191/ШШ2025/08830 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 33,929,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.*******т холбогдуулан 33,929,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023.04.21-ний өдөр №24/ тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г иргэн байгуулж, түүний захиалгаар Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байрлах захиалагчийн эзэмшлийн газар дээр 86 м.кв хэмжээтэй байшин, 12 м.кв террас бүхий амины орон сууц буюу байшинг 172,800,000 төгрөгөөр, 2023.05.01-ний өдрөөс 2023.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Үүний дагуу манай компанийн зүгээс тус байшинг барих ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг иргэн Б.*******тай харилцан тохиролцож, гэрээ байгуулан, захиалагчтай байгуулсан дээрх гэрээний хугацаанд багтаан, захиалсан байшинг манай компаниас гаргаж өгсөн бараа материалаар барьж гүйцэтгэх ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн. Уг ажлыг хариуцагч Б.******* нь 8,000,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсийг бүрэн өгсөн ба манай зүгээс байшин барихад шаардагдах бараа материалуудыг хүлээлгэн өгсөн байсан.
Гэтэл Б.******* нь 2023.06.23-ны өдрөөс 2023.07.23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч 2023 оны 11 сар хүртэл ажлаа бүрэн дуусгаагүй, мөн хийж гүйцэтгэсэн ажил маш их доголдолтой байсан тул түүнтэй байгуулсан гэрээгээ 2023 оны 11 сард цуцалж, өөр хүнээр ажлыг нь хийж гүйцэтгүүлж байгаа бөгөөд манай компанийн зүгээс захиалагч иргэний өмнө гэрээний үүргээ зөрчсөн хариуцлагыг хүлээж, маш их хэмжээний бараа материалаар хохирч, доголдолтой ажлыг шинээр гүйцэтгүүлэх болон засварлах зэргээр хохирол учирч байна.
Тухайлбал гадна бүргэд хаалганы бариулыг хугалсан, үүдээр ороход паркетан шал хаалга хоёрын хооронд зайтай доороосоо овон довонтой хөндий суулгаснаас болж хаалгыг бүхэлд нь сольж, шалыг хуулж дахиж суулгах шаардлагатай болсон, обойг наахдаа доод талыг жигд бус наасан, мөн наасан обойнууд нь хууларсан тул сольсон, 00 өрөөний плитаг тэгш бус дээр доор наасныг хуулж шинээр наасан, гадна террас болон хана хоорондоо зайтай барьсныг засварласан, гадна пасад дутуу, хууларсан байсныг гүйцээж, засварласан, цахилгааны зарим утаснууд ил гарсныг засварласан, өрөөний нүдэн гэрлүүд зарим нь огт байхгүйг нөхөж авч хийсэн, цонхны дотор талыг маш бохир хийснийг засварласан, таазны хэсэг ховхорч унасныг засварласан зэрэг ажлуудыг доголдолтой хийж гүйцэтгэсэн тул шинээр бараа материал гаргаж, дахин гүйцэтгүүлсэн ба дутуу орхисон ажлуудыг гүйцээж хийлгэж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна, 350 дугаар зүйлийн 350.1-т Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ, 350.1.1-т гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.4-т ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах, 350.1.5-т ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах, 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй, 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах, 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Б.******* нь манай компани учирсан дээрх хохирол, зардлуудыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд хариуцагч Б.*******аас хохирол буюу ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөг, доголдолтой ажлуудыг засварлаж, шинээр хийж гүйцэтгүүлсэн зардал болон алдангид 25,929,974 төгрөг, нийт 33,929,974 төгрөгийг гаргуулан манай компанид олгох шийдвэрийг гаргаж өгнө үү.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг харахад доголдолтой гэдэг дээр маргаагүй, доголдол юунаас болж үүссэн бэ, хэний буруугаас болсон юм бэ гэсэн асуудал дээр бол маргасан. Хариуцагч 7,863,960 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Туслан гүйцэтгэгчид бараа материалыг өвөл өгсөн мэтээр тайлбарласан байгаа боловч хэрэгт авагдсан нийт дансны 16 падан бол байдаг. Баримтын 15 нь 2023 оны 06 сарын 23, 08 сарын 26-ны өдөр, 09 сарын 20, 10 сарын 12 гэсэн өдрүүдэд хүлээн өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хүйтэн сэрүүний өдөр үүсээгүй урин дулааны өдөр бараа материалуудыг хүлээлгэн өгсөн байдаг.
Гэрч мэдүүлгээс харахад цагийн ажилтнуудаар ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Мэргэжлийн бус хүмүүсийг оролцуулсны улмаас байшинд доголдол үүссэн. Б.******* хэрвээ ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бол хохирол зардал гарахгүй. Нэхэмжлэгч 2023 оны 04 сарын 21-ний өдрийн гэрээг шүүхэд өргөн мэдүүлсэн бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурсан, хэн нэгнийг албадан гарын үсэг зуруулсан нөхцөл байхгүй.
Нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтуудад анх хийсэн ажлууд болон нэмэлт ажлын зардал багтсан. Эдгээр нь обой хуулж цавуу арилгах, плита цэвэрлэх, тэгшлэх, чулуун зам татах зэрэг нэмэлт ажил байсан гэв.
2. Хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 33,929,974 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нотлох баримтуудтай танилцлаа. Нэхэмжлэлээс харахад ажлын хөлсөнд өгсөн 8,000,000 төгрөг болон доголдолтой ажлуудыг засварлахад гарсан зардал 25,929,974 төгрөг, нийт 33,929,974 төгрөгийг надаас гаргуулахаар шаардсан байна. Тэгэхээр шаардлага тус бүрд нь дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг: Ажлын хөлс нэхэмжилсэн шаардлагын талаар нэхэмжлэлд хавсаргасан зарлагын баримтуудтай танилцахад 2023.06.23-ны өдрөөс 2023.12.05-ны өдрийн хоорондох 18 ширхэг баримтыг хавсаргасан байх бөгөөд гэрээний хугацаанд буюу 2023.06.23-наас 2023.07.23-ны хооронд огноотой 14 ширхэг, 2023.07.27-ноос 2023.12.05-ны хооронд огноотой 4 ширхэг баримт байна.
Эдгээр баримтуудын огнооноос үзэхэд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалуудыг нийлүүлэх үүрэгтэй захиалагч тал болох ******* ******* ХХК нь шаардлагатай бараа материалуудыг цаг хугацаанд нь нийлүүлж байгаагүй болох нь харагдана. Энэ нь гэрээний хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдлыг бүрдүүлсэн төдийгүй ирсэн бараа материал нь дутуу, чанарын шаардлага хангахгүй ирдэг, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдэд зардаг материалыг урдаас захиалсан гэж хугацаа алдуулж ирүүлдэг байсан талаар миний бие болон хамт ажиллаж байсан нь 2025.06.06-ны өдөр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой гэрчилсэн.
Дээрх зарлагын баримтуудад дурдсан бараа материалыг Б.******* надад хүлээлгэн өгсөн зүйл байхгүй тул сүүлд нөхөж бичсэн байна. Миний бие шаардлагатай бараа материал нь хугацаандаа, хангалтай нийлүүлсээр байтал тухайн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй зүйл байхгүй бөгөөд захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас тохирсон хугацаа хэтэрч хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор надад бас хохирол учирсан төдийгүй хийсэн ажил чанаргүй болох эх үүсвэр тавигдсан болно.
Хоёр: Доголдолтой ажлуудыг засварлахад гарсан зардал нэхэмжилсэн шаардлагын талаар захиалагч ******* ******* ХХК нь тухайн ажлын жинхэнэ захиалагч эзэн 140,000,000 төгрөгөө бүрэн гүйцэд авсан атлаа дээрх байдлаар шаардлагатай бараа материалыг цаг хугацаандаа нийлүүлдэггүй, цаг хугацаа алдуулсаар хүйтэн сэрүүний улиралд буюу хамгийн сүүлд 2023.12.05-ны өдөр сүүлийн бараа материалаа нийлүүлж байсан байдаг. Нэхэмжлэлээс харахад маш олон ажлыг засварласан мэтээр бичсэн боловч тухайн ажлуудын заримыг нь бид огт хийгээгүй ажил байсан төдийгүй захиалагчийн хүсэлтээр сүүлд нэмж хийсэн ажлаа хүртэл оруулсан байсан.
Тухайлбал нойлын өрөөний плитаг жигд бус дээр доор наасан гэх боловч хүйтэн болсон тул плитаг огт наагаагүй, гадна хананы чулуун өнгөлгөөг захиалагчийн хүсэлтээр шинээр нэмж хийсэн байдаг. Үүнээс үзэхэд шаардлагатай бараа материалыг цаг тухайд нь нийлүүлээгүйн улмаас ажил зогсож хүлээгдсээр хүйтний улиралтай золгож чанаргүй болох нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цэвдэгтэй газар байсны улмаас өвлийн цагт хөлдөж ирэх хавар нь шал нь овойх, зай гарах, террасанд мөн завсар гарах гэх мэт надаас шалтгаалахгүй доголдол гарсныг би хариуцах боломжгүй байна.
Нэхэмжлэгч талаас 10,590,960 төгрөгийн ажлын хөлс, 13,870,014 төгрөгийн нэмэлт материалын зардал, алданги нэхэмжилсэн байна. Мөн гадна хаалганы бариулын 50,000 төгрөгийн зардлыг захиалагчийн нөхөр өөрөө эвдсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэргийн 158-р талд байгаа баримтаас чулуун замаск 10 шуудай 750,000 төгрөг, 159-р талд байгаа баримтаас дотор хаалга 1 ш 275,000 төгрөг /Зш хаалга авсан гэх боловч гэрч 2 хаалга сольсон гэдэг/. Террасны шалны зардлыг 16 мкв 600,000 төгрөгөөр тооцсон нь өмнөх падаанд 5 ширхэг террасны шал тус бүр 120,000 төгрөгөөр бүртгэгдсэнтэй харьцуулахад 480,000 төгрөг илүү байгаа тул энэ зөрүүг хасуулах шаардлагатай.
Цахилгааны утас, монтажийн зардлын хувьд өмнө нь ******* Контейнер ХХК-аас гаргаагүй бөгөөд ажил гүйцэтгэгч Б.******* өөрийн зардлаар уг ажлыг хийсэн нь гэрч н.Гантулгын мэдүүлгээр нотлогдсон тул уг зардлыг үйлчлүүлэгчээс шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү нийт 2,196,000 төгрөгийн материалын зардлыг нэхэмжлэлээс хасах нь зүйтэй.
Алдангийн хувьд, албан ёсны бичгээр гэрээ байгуулагдаагүй, захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлын явц саатсан, материал хугацаандаа нийлүүлэгдээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул алданги тооцох үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7,863,960 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү шаардсан 26,066,014 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б.*******тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Яагаад гэвэл ******* ******* ХХК-ийн өгсөн гэрээний нэг хувийг бол шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд гэрээний ямар ч нөхцөлүүдийг тохироогүй зөвхөн гэрээний драфт дээр гарын үсэг зуруулсан.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгч байгаа гэрээний хувьд өөрсдөө сүүлд нөхөж бичсэн гэрээний хувийг шүүхэд гаргаж өгсөн. Гэрээний талуудад байгаа хувь нь адилхан үг үсгийн утга найруулгын алдаагүй байх ёстой. Гэтэл гүйцэтгэгч талд нөхөж бичээгүй хоосон гэрээний загвар л өгчихсөн. Үүнийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй.
Ажлын хөлсний 10,000,000 төгрөгийн дүнгийн хувьд гэрч ын дансны хуулганд өөр ажлуудын гүйлгээний утга бүхий шилжүүлэг хийгдсэн тул уг мөнгийг зөвхөн байшингийн ажилд холбогдох гэж үзэх боломжгүй.
Анх ******* Контейнер ХХК-тай гэрээ байгуулахдаа гадна террас болон плита хийх талаар ярилцаагүй. Тухайн үед зөвхөн дээвэр хийх, обой наах, хаалга суулгах ажлыг гүйцэтгэхээр тохирсон байсан. Террас хийх талаар гэрээ байгуулагдаагүй. Тэр ажлыг өөрсдөө хийдэг гэж хэлж байсан. Тэр сангийн ажлыг хийдэг гэдэг залуу өөрөө плитаг нааж, сангийн ажлыг хийх ёстой байсан боловч материал нь ирээгүйгээс удаан хугацаагаар саатсан. Шал цутгасан байдал овон товон байсан, үүнийг ******* захирал эгчээс мөнгө авахад нь би хэлж байсан. Ийм овон товон байна, тэгшилж болох уу гэхэд боломжгүй гэж хэлээд наадах материалаараа зузаан цаас цутгаад хийгээд яваарай гэсэн. Үүдний ангайсан хэсэг байсан тул тэнд тусдаа хаалга хийнэ гэж хэлээд түр орхисон. Анх материал нийлүүлэх талаар няравт хэлж байсан, материалууд цаг тухайд нь ирэхгүй, хүмүүс очсон ч ажил явдаггүй, хэцүү байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/,
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/,
3.3. Итгэмжлэл /хх 6, 66, 93, 106/,
3.4. 2023.04.21-ний өдрийн №24 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх 7-11/,
3.5. 2023.06.22-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх 13-18/,
3.6. Зарлагын баримтууд /хх 19-34, 154-155, 158-160/,
3.7. Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга /хх 35-36/,
3.8. Фото зургууд /хх 38-56/
3.9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/20096 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх 57/,
3.10. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 94-96/,
3.10. 2024.06.01-ний өдрийн тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх 156-157
3.11. ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх 161-177/,
3.12. Хаан банкны депозит дансны хуулга /хх 226-228/.
4. Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргасан. Үүнд:
4.1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 113/,
4.2. 2023.06.22-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх 120-124/,
4.3. Хариу тайлбар /хх 229-230/.
5. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр , нарыг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр ыг тус тус асууж тэмдэглэл үйлдсэн. /хх 143-152, 187-202/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани 2023.04.21-ний өдөр №24 тоот Ажил гүйцэтгэх гэрээг иргэн байгуулж, түүний захиалгаар Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Гачууртад байрлах захиалагчийн эзэмшлийн газар дээр 86 м.кв хэмжээтэй байшин, 12 м.кв террас бүхий амины орон сууц буюу байшинг 172,800,000 төгрөгөөр, 2023.05.01-ний өдрөөс 2023.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд барьж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Тус байшинг барих ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчийн гэрээг Б.*******тай байгуулж, түүнд ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлж, ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг нийлүүлсэн. Б.******* нь байшинг барих ажлыг гүйцэтгэж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч 2023 оны 11 сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ажлыг бүрэн хийж дуусгаагүй, хийсэн ажил нь маш их доголдолтой байснаас гэрээг дуусгавар болгосон. Улмаар тай гэрээ байгуулж, шинээр материал гарган Б.*******ын хийсэн ажлын доголдлыг завсарлаж, дутуу орхисон ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул хариуцагч Б.*******аас ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөг, ад төлсөн ажлын хөлс 10,500,000 төгрөг, бараа материалын үнэ болон алдангид 15,429,974 төгрөг, нийт 33,929,974 төгрөгийг шаардах эрхтэй гэнэ.
3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалуудыг ******* ******* ХХК хугацаандаа нийлүүлээгүйгээс гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй болж улмаар хүйтэн сэрүүний улиралд хийсэн ажил чанаргүй болох нөхцөл бүрдсэн. Гэрээ хийхдээ гадна террас болон плита хийх, сангийн ажлын талаар тохиролцоогүй. Нэмэлтээр авсан гэх 2,196,000 төгрөгийн материалыг анхнаасаа хүлээлгэн өгсөн материал биш тул хариуцах үндэслэлгүй. Хэдийгээр доголдолтой гэж үзэж байгаа ч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн учир ажлын хөлс 8,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй, гэрээг байгуулаагүй буюу зөвхөн гэрээний төслийг надад өгч, өөрсдөө нөхөж бичсэн гэрээг шүүхэд гаргасан, гэрээ бичгээр хийгдээгүй тул алданги шаардах эрхгүй, ад яг энэхүү ажлын хөлсөнд 10,500,000 төгрөгийг төлсөн гэдэг нь эргэлзээтэй учир нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэнэ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* ******* ХХК /захиалагч/ болон Б.******* /гүйцэтгэгч/ нар нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавраар Гачууртын шар хоолой байршилд 80 м.кв хэмжээтэй, бетон суурьтай, декро дээвэртэй, 1 давхар амины орон сууцны гадна дээвэр дотор засал цахилгааныг захиалагчийн материалаар барьж, гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр заажээ.
Энэхүү гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч нараас тус тус гаргасан бөгөөд хавтаст хэргийн 13-17, 120-124 дүгээр талуудад авагдсан.
Хариуцагчаас дээрх гэрээг ******* ******* ХХК нь гэрээний ямар ч нөхцөлүүдийг тохироогүй зөвхөн гэрээний драфт дээр гарын үсэг зуруулсан, шүүхэд өөрсдөө сүүлд нөхөж бичсэн гэрээний хувийг өгсөн, гэрээний талуудад байгаа хувь нь адилхан үг үсгийн утга найруулгын алдаагүй байх ёстой, гүйцэтгэгч талд нөхөж бичээгүй хоосон гэрээний загвар өгсөн учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй гэж гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан.
Дээрх гэрээнүүдийн 1.2-т заасан гүйцэтгэх ажил, 2.4-т заасан ажил гүйцэтгэх хугацаа болон гэрээний бусад заалтууд ижил байна.
Хариуцагч Б.*******аас нэхэмжлэгч талын гаргасан гэрээнд гарын үсэг зурсан, гэрээг байгуулсан гэж тайлбарласан бөгөөд түүний гаргасан гэрээнд гүйцэтгэгчийн мэдээлэл, ажил гүйцэтгэх байршил, гэрээний үнэ төлбөрийн нөхцөл бичигдээгүй,нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй буюу баталгаажуулаагүй байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан гэрээг байгуулаагүй гэж няцаах үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд (туслан гүйцэтгэгч)-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасны дагуу хариуцагч Б.******* нь ******* ******* ХХК болон нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч гэж үзэхээр байх ба ******* ******* ХХК нь ерөнхий гүйцэтгэгч гэж үзэхээр байна.
4.2. Гэрээний 2.4-т зааснаар ажил гүйцэтгэх хугацаа 2023.06.23-ны өдрөөс 2023.07.23-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Б.*******т гэрээний дагуу ажлын хөлс 8,000,000 төгрөгийг бүрэн өгсөн, Б.******* гэрээний хугацааг хэтрүүлсэн, ажлыг гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажлууд нь чанарын доголдолтой гэж тайлбарласныг хариуцагч няцаан үгүйсгээгүй.
Харин талууд ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын хэмжээ болон алдангийн талаар маргаантай байна.
4.3. Нэхэмжлэгчээс 2023.06.23-ны өдрөөс 2023.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэх материалыг гаргасан талаарх зарлагын баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. /хх 19-34/
Зарлагын баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2023.06.23-ны өдөр хар мод, нарс мод, банз, бетон зуурмаг, гадна дотно эмульс, хар цагаан замаск, гипсэн хавтан, обой, обойн цавуу, шахдаг хөөс, плита, плита цавуу, терас шал, цемент, цонхны тавцан, рек мод, прүс мод, бүргэд хаалга, шалны халаалт, нүдэн гэрэл гэх мэт ажил гүйцэтгэхэд шаардлагатай ихэнх материалыг гаргасан, 2023.07.06-ны өдрөөс 2023.09.20 хүртэл тасралтгүй материал нийлүүлсэн байна.
Дээрх зарлагын баримтууд болон гэрч ын ... Б.******* 6 сараас эхэлж ажилласан гэж санаж байна. Зун дуусаад намар дуустал ажилласан байх ... хар цагаан замаск, цемент, шал, обой, дээвэр хийх банз зэрэг байсан ... обой замаск эрт татаж нааж болох байсан хугацаа байсан гэж би харсан. Тэр хугацаанд нь хийхгүй байснаас үүдэлтэйгээр пүүжин тавьж наах асуудал үүссэн ... Банны өрөөнд наах плита эрт авагдсан, сүүлд наасан ... материалгүй байсан юм уу гэхэд очоод харахад үгүй байсан. Тэр дотор обой плита байсан. Тэгэхэд хийгдэхгүй байсан. Очоод ажиллаж байгаа хүмүүсийг харахаар мэргэжлийн хүмүүс биш байсан ... гэх, гэрч ... тухайн ажилд 2023 оны 09 дүгээр сараас эхэлж оролцсон, барилгын заслын ажлаас бусад ажилд нь хийгдсэн, замаск, паркетан шал шахах, обой наах, зүлгүүр хийх, гадна пасадны эмульс хийх ажил байсан ... гэх мэдүүлэг зэргээр хариуцагчийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материалуудыг ******* ******* ХХК хугацаандаа нийлүүлээгүй гэх тайлбар няцаагдаж байна.
Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн материал чанар муутай байснаас ажлын үр дүн доголдолтой болсон гэх тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т зааснаар ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.******* нь материал чанар муутай талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримтгүй, хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд гэрч нарын мэдүүлгээр хариуцагч өөрөөс шалтгаалан гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй болох нь нотлогдсон, хүйтний улиралд ажлыг хийснээс доголдол үүссэн нөхцөлд нэхэмжлэгч байгууллага буруугүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
4.4. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно,
227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчээс тай гэрээ байгуулж, шинээр материал гарган Б.*******ын хийсэн ажлын доголдлыг арилгахад ад ажлын хөлс 10,500,000 төгрөг, материалын зардалд 8,668,960 төгрөг, нийт 19,168,960 төгрөгийн зардал гаргасан болох нь нэхэмжлэгч байгууллагын 2024.06.25, 2024.06.30, 2024.07.03-ны өдрүүдийн зарлагын падаан, ын Хаан банкны тоот дансанд 2024.06.22-ны өдөр Gachuurt lego baishin tsalin гэх утгатайгаар 3,000,000 төгрөг, 2024.06.24-ний өдөр Gachuurt brigad tsalingin uridchilgaa гэх утгатайгаар 2,500,000 төгрөг, 2024.07.18-ны өдөр lego tsalin uridchilgaa гэх утгатайгаар 500,000 төгрөг, 2024.07.27-ны өдөр lego baishin tsalin Monkhbat t гэх утгатайгаар 3,000,000 төгрөг, 2024.08.13-ны өдөр Munkhbat ahd tsalin гэх утгатайгаар 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Хаан банкны тоот данснаас шилжүүлсэн дансны хуулга, ******* ******* ХХК болон нарын байгуулсан 2024.06.01-ний өдрийн 14/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, гэрч , нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх 158-170, 190-202, 226-228/
Хариуцагчаас гадна хаалганы бариулыг захиалагчийн нөхөр өөрөө эвдсэн учир 50,000 төгрөгийн зардал, гэрч 2 хаалга сольсон гэж мэдүүлсэн учир 1 дотор хаалганы үнэ 275,000 төгрөг, террасны шалны зардлыг 16 мкв 600,000 төгрөгөөр тооцсон нь өмнөх падаанд 5 ширхэг террасны шал тус бүр 120,000 төгрөгөөр бүртгэгдсэнтэй харьцуулахад 480,000 төгрөг илүү байгаа зөрүүг хасах ёстой гэж маргасан үндэслэлгүй, нэхэмжлэгчээс дээрх материалыг гаргаж зардал гаргасан болох нь тогтоогдсон.
Харин Б.*******т хүлээлгэн өгсөн материалыг харвал чулуун замаск, утас, шийд, автомат унтраалга, разетка зэргийг өгөөгүй байх тул эдгээрийн зардал болох 1,391,000 төгрөгийг хасах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар доголдлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь Б.*******т олгосон цалин хөлс 8,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад алданги хамаарч байгаа талаар тайлбарласан боловч бичгээр энэ шаардлага гаргаагүй, тооцоолол тодорхойгүй байх учир алданги гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 19,168,960 төгрөгийг хангаж, үлдэх 14,761,014 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 253,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.5, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 19,168,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,761,014 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 327,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 253,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА