| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/01383/И |
| Дугаар | 191/ШШ2025/09105 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09105
2025 10 27 191/ШШ2025/09105
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: байранд байрлах, ******* банк ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, *******ын ******* /регистрийн дугаар /,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ийн /регистрийн дугаар /, түүний хууль ёсны төлөөлөгч Ханхөхий овогт *******ын ******* /регистрийн дугаар / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 230,057,643 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
" ХХК болон 'Г.******* нар нь тус банктай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3020-2019/154 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 127,000,000.00 төгрөгийг байгууллагын хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, жилийн 22.80 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3020-2019/154-1 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ээр доорх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:
Т.*******, А. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах, 94.14 м.кв талбайтай 3 өрөө орон сууц юм.
Нэхэмжлэгч нь дээрх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3020-2019/154-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн болно. Зээлдэгч ******* ХХК -ийн ******* банк дахь тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 127.000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно.
Зээлдэгч Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3020-2019/154-1 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр доорх өөрчлөлтийг оруулсан болно. Үүнд:
1. Талуудын хооронд байгуулсан 2019/09/06-ны өдрийн №3020-2019/154 тоот зээлийн гэрээ болон Хавсралт 1-т дараах байдлаар өөрчлөлт оруулав.
1.1. 3.1.5 дахь заалт: Зээлийн хугацааг 2023/09/06-2024/09/06-г хүртэл 12 сараар сунгаж нийт 60 сар болгов.
1.2 Хавсралт 1: Эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт гэрээний Хавсралт 1-т зааснаар өөрчлөхөөр тус тус тохиролцсон. Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 7,560,184.41 төгрөг, үндсэн хүүнд 64,869,743.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 750,581.57 буюу нийт 73,180,509.81 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүний тооцоололд тусгасан болно.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахыг удаа дараа бичгээр мэдэгдсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг тогтоосон хугацаанд зээлийн зөрчлөө арилгалгүй, 2022 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй өнөөдрийг хүрээд байна.
Зээлдэгч нартай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3020-2019/154 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл: 119,439,815.59 төгрөг, Зээлийн хүү: 30.962,839 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 1,664,346 төгрөг, Нийт: 152,067.001 төгрөг байна.
Иймд хариуцагч нартай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3020-2019/154 тоот Зээлийн гэрээ-ээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчаас нараас тус Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 152,067.001 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд доорх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ. /1 хх 1-3/
Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
******* банкны нэхэмжлэлтэй, ХХК болон Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152,067.001 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан хянагдаж байгаа билээ.
Хариуцагчийн хүсэлт болон бусад шалтгаанаар удаа дараа шүүх хуралдаан хойшилсонтой холбоотойгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:
Үндсэн зээлийн хүү: 85,128,959 төгрөг байсныг 98,260,139 төгрөг болгож, 13,131,180 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү: 9,731,452 төгрөг байсныг 12,357,689 төгрөг болгож, 2,626,237 төгрөгөөр, нийт 214,300,227 төгрөг байсныг 230,057,643 төгрөг болгож, 15,757,416 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа 31,514,833 /Гучин нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга найман зуун гучин гурван/ төгрөгөөр ихэсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас нийт 230,057,643 /хоёр зуун гучин сая тавин долоон мянга зургаан зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул шийдвэрлэж өгнө үү.
Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Т.*******, А. нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, 3 өрөө 94.14 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1хх 133-135, 199-202, 2хх 24-27/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагч бөгөөд хариуцагч ******* ХХК, А.ий хууль ёсны төлөөлөгч Т.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 152,067,001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 152,067,001 төгрөгийн шаардлагыг 31,514,833 төгрөг биш 77,990,642 төгрөгөөр ихэсгэн 230,057,643 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК, Т.*******, Т.*******, А.ий төлөөлөгч Т.******* нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 230,057,643 төгрөгийг,
2025.12.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.01.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.02.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.03.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.04.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.05.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.06.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.07.27-ны өдөр 202,057,643 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөх,
-үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Т.*******, А. нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, 3 өрөө 94.14 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ******* ХХК, Т.*******, Т.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 152,067,001 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК нь 152,067,001 төгрөгийн шаардлагыг 31,514,833 биш 77,990,642 төгрөгөөр ихэсгэн 230,057,643 төгрөг болгосныг хариуцагч ******* ХХК, Т.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 230,057,643 төгрөгийг,
2025.12.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.01.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.02.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.03.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.04.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.05.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.06.27-ны өдөр 4,000,000 төгрөг,
2026.07.27-ны өдөр 202,057,643 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус төлөх,
-үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.*******, А. нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, 94.14 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 3,757,874.56 төгрөгийн тал хувь болох 1,878,937.28 төгрөгийг хариуцагч ******* ХХК, Т.*******, Т.*******, А.ий төлөөлөгч Т.******* нараас, тал хувь болох 1,878,937.28 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,757,874.56 төгрөгөөс үлдэх 1,878,937.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. /1хх 39, 92, 135, 203, 2хх 27/
Нэхэмжлэгч ******* банк ХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Мөнхзулд 3 /гурав/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд, хариуцагч Т.*******аас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Т.*******д 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд, хариуцагч ******* ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т.*******д 6 /зургаа/ сарын хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /1хх 198, 218, 2хх 33/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 230,057,643 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК, Т.******* нар төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 230,057,643 төгрөгийг, 2025.12.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.01.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.02.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.03.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.04.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.05.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.06.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026.07.27-ны өдөр 202,057,643 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх,
-үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.*******, А. нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, 94.14 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, Т.*******, Т.*******, А.ий хууль ёсны төлөөлөгч Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,878,937.28 төгрөг, улсын орлогоос 1,878,937.28 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,757,874.56 төгрөгөөс үлдэх 1,878,937.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/13867 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК, Т.*******, Т.*******, А.ий төлөөлөгч Т.******* нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ