2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05038

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 04 191/ШШ2025/05038

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дугаар хороо, ..... гудамж, ...... дугаар байр, ..... тоотод байрлах, ..... экспресс ББСБ ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ....дүүрэг, ... дугаар хороо, ..... дугаар байр, .... тоотод оршин суух, ........-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 37,907,770 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь ..... экспресс ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр FX/2022/952 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 18,400,000 төгрөгийн зээлийг сарын 2,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь анх зээл авснаасаа хойш зээлийн хуваарийн дагуу төлж байгаад 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй бөгөөд манай байгууллагаас удаа дараа зээлдэгчтэй холбогдож зээлээ төлөхийг шаардсан боловч ямар нэг нь үр дүнд хүрээгүй байна.

Зээлдэгч нь анх зээл авсан цагаасаа хойш үндсэн зээлд 650,561 төгрөг, зээлийн хүүнд 2,412,459 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 44,230 төгрөг нийт 3,107,250 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь байгуулсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан.

Мөн фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцална, үндсэн зээл, зээлийн хүү төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол нэг талын санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд хариуцагч нь гэрээний хавсралт №1-д заасан

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17,749,439 төгрөг, зээлийн хүү 16,993,738 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,076,893 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг нийт 37,907,770 төгрөг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байна гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,907,770 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,907,770 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,0000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бр, нөгөө талаас хариуцагч Э.Э нар гэрээнд гарын үсэг зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 37,907,770 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,907,770 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,907,770 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,0000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,488 төгрөгөөс 173,744 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 173,744 төгрөг болон хариуцагч Э.Эаас 148,744 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ..... экспресс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,907,770 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн шаардлагыг татгалзаж, хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,907,770 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,0000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөг,

2027 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,283,765 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,488 төгрөгөөс 173,744 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 173,744 төгрөг болон хариуцагч Э.Эаас 148,744 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... экспресс ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ