| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10339/И |
| Дугаар | 191/ШШ2025/09163 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09163
2025 10 28 191/ШШ2025/09163
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: байрлах, ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч Б.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр MN39003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 29,419,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч Б.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн MN39003000******* дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.
Үүнд:Үндсэн зээлийн үлдэгдэлд 23,561,469 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 2,582,324 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,115 төгрөг. Нийт 26,253,909 төгрөг,
Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 26,253,909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
уг 26,253,909 төгрөгийг 12 сарын хугацаатай буюу 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,834 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 26,253,909 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,834 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 26,253,909 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 289,220 төгрөгийн тал хувь болох 144,610 төгрөгийг хариуцагч Б.*******аас, тал хувь болох 144,610 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,220 төгрөгөөс үлдэх 144,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 26,253,909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг 26,253,909 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,187,825 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,187,834 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 144,610 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 144,610 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,220 төгрөгөөс үлдэх 144,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ