| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04653/И |
| Дугаар | 191/ШШ2025/09121 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09121
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** байранд байрлах, ******* ******* ******* ХХК /рд***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т согтуур*******ах ундаа худалдах павилон хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:***/-д холбогдох,
33,742,500 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан, М.Хатанзориг, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, гэрч Ө.*******, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь дарс, оргилуун дарс, коняк, виски, брэнди, архи, ликор согтуур*******ах ундааг импортоор ор*******ан Монгол Улсын зах зээлд борл*******ах үйл ажиллагааг эрхлэн яв*******даг. Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороонд байрлах Натур худалдааны төвийн В1 давхарт спиртийн өндөр болон сул аг*******амжтай согтуур*******ах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа яв*******даг ******* ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг 2022 онд байг*******ан өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдсан юм. Хариуцагч компани нь 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 45,069,976 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,290,600 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний 10,207,800 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 33,742,500 төгрөг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байна. Төлбөрийн үлдэгдлийн талаар тооцооны үлдэгдлийн баталгааг удаа дараа гарг*******ан төлбөр төлөх боломж, хугацааг хариуцагчид олгосон боловч төлбөр төлөөгүй. Хариуцагч компани Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвд тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагааг хэвийн яв*******ж байгаа боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Иргэний х*******ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 33,742,500 төгрөгийг гарг*******ж өгнө үү... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...33,742,500 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр Ө.*******г ас*******гах хүсэлтээсээ татгалзаж байна. Ө.******* бид 2 нэг гэр бүлийн хүмүүс, сүүлийн 2-3 жил туслаа амьдарч байгаа, ******* бид 2 тооцоо нийлсэн акт, бусад баримтаа үзлээ. Манай компани төлөөд дараа нь би Ө.*******тай учраа олох боллоо... гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогд*******ан худалдсан бараа бүтээгдэхүүний үнэд 33,742,500 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн төлөөлөгч 33,742,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагд*******ахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн төлөөлөгч Б.*******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний х*******ьд нийцсэн, гуравдагч этгээдийн х*******иар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.******* Ө.*******г гэрчээр ас*******гах хүсэлтээсээ татгалзаж байх тул дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг х*******ьд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК 33,742,500 /гучин гурван сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* Ө.*******г гэрчээр ас*******гах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 326,663 төгрөгийг гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ