2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05099

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дүгээр хороо, .... дүгээр байр, ...... тоотод оршин суух, .......-ийн хүсэлттэй,

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.Су

Гэрч Ж.Л, М.Ха

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Су хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Б.Су миний бие .... 2011 оны 6 дугаар сард танилцаж үерхээд 2020 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн.

Бид хоёр 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Г.Гоохинтой болсон. Тэр цагаас хойш нэг гэрт хамтран амьдарч байхад нөхөр Н.Га2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэнэтийн шалтгааны улмаас нас барсан. Бид гэр бүлээрээ .... дүүрэг, ..... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод амьдарч байсан.

Бид хоёр охиноо том болохоор хуримаа хийж гэрлэлтээ батлуулах төлөвлөгөөтэй байсан. Охин Г.Го тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Н.Габид хоёрыг 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

 

Б.Сугийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Н.Га нас барсны гэрчилгээ /хх-4/, Н.Га иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-6/, Г.Гоогэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, Ж.Л, М.Ха нарын тодорхойлолт /хх-8, 12/, Гэрэл зураг /хх-10/, Төрөл садангийн лавлагаа /хх12/, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-14/

 

3. Шүүх гэрч Ж.Л, М.Ха нараас 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлэг авсан.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Су нь Н.Га/талийгаач/-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тэрээр хүсэлтийн үндэслэлээ охин Г.Го тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлсон байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд ханджээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

3.1 Хүсэлт гаргагч Б.Су нь талийгаач Н.Га 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, .... гудамж, .... байр, .... тоот хаягт хамтран амьдарч, тэдний дундаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр охин ........ төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт, гэр бүлийн зураг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

 

3.2 Энэ талаар гэрч Ж. нь ...Б.Сутай 2018 оноос хойш найзлан нөхөрлөж байгаа. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 11 дүгээр байр, 4 тоот хаягт талийгаач Н.Га амьдарч байсан юм. 2020 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч, 9 дүгээр сард Б.Су жирэмсэн болсон. Тэдний дундаас 2021 оны 4 дүгээр сард Г.Гоохин мэндэлсэн.... гэж,

гэрч М.Х нь Миний хүү ..... нь 2011 онд .....тай танилцан гэр бүл болсон. 2020 онд Монгол ёс уламжлалын дагуу бэр гуйсан. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр охин Г.Гийн эцэг, эх болцгоосон. Гэр бүлийн баталгаа хийгдээгүй. Г.Гоохин эрүүл бойжиж байгаа. Хүү маань 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. 2018 онд гадаадад их сургуулиа төгсөж ирээд, 2019 онд Монгол Улсад надтай хамт амьдарч байгаад, 2020 оноос хойш Б.Сутай хамтран амьдарч үр хүүхдээ өсгөн бойжуулж байсан нь үнэн болно... гэж тус тус мэдүүлж байна.

 

4. Б.Су, талийгаач Н.Ганар гэрлэлтээ Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, улмаар Н.Гань 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 111959811385 дугаартай гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон болно.

 

Иймд хүсэлт гарагч Б.Суг Тангад овогт Нямдоржийн Ган-Очир /РД:ИИ94090219/-той 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

5. Б.Сугийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч хүсэлтийг хангаж, .......-г ........-той 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Сугаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ