| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0084/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.А-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Х, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Н, Б овогт Б.Э, Б овогт Д.А, Б овогт Ч.Н нарт холбогдох эрүүгийн 1820000520037 тоот хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 1, улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд өмнө нь 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар, 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-т зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус ял шийтгэгдсэн Х овгийн Г.Х,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дарханы мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Т овгийн А.Н,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороололд оршин суух, урд өмнө нь 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 4 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4-т зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн Б овгийн Б.Э,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр,1 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1-р хороонд оршин суух хаягтай, Б овгийн Д.А,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16-р хороонд оршин суух хаягтай, Б овгийн Ч.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан А.Н-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын нэвтрүүлэх боомтоор Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлд А.Н-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч А.Н нь Г.Х-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Б.Э-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Б.Э-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Б.Э нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Д.А-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Д.А-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Д.А нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Ч.Н-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Ч.Н-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Ч.Н нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х овгийн Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т овгийн А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрээнд Х-тай таарсан. Тэгээд Х-с Монгол Улс руу хууль бусаар орох гэсэн юм гэж учир байдлаа тайлбарлан гуйсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Урьд өмнө Х-тай хамт ял эдэлж байсан залууг би таньдаг юм. Тэр залуугаар холбогдож уулзаж байсан юм. Монголд ар гэр, эхнэр хүүхэд байсан учраас юм гэв.
Шүүгдэгч Б овгийн Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсаас БНХАУ руу орсон. Тэгээд очоод А ахтай тааралдаж, бараагаа цуглуулж явж байгаад хоёр залуутай асуудалд орсон юм. Тэгээд Хятад улсад хүнтэй муудалцаж 1 сар гаруй хоригдож бичиг баримтаа хураалгасан байсан юм. Тэгээд Монгол руугаа ямар нэг байдлаар явъя гэж бодоод Х-тай зээлийн тэнд тааралдаж хууль бусаар хил нэвтрүүлж өгөхийг гуйсан. Энэ хэрэгт Х-г татсандаа харамсаж байна гэв.
Шүүгдэгч Б овгийн Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2000 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-д хулгайн хэрэгт холбогдож батлан даалтад гарч байсан. Хамгийн доод талын хугацаа нь 2 жил байсан. Тэгээд мөнгөгүй болоод БНХАУ-ын Эрээнд ирсэн. Манай хүүхэд бага настай, Хятад улсад удаан байхад хүндрэлтэй байсан учраас Х-с Монгол улс руу хилээр хууль бусаар нэвтрүүлж өгөөч гэж гуйсан юм. Хүдэрчулууныг хэрэгт холбосонд гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б овгийн Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би БНХАУ-д байх хугацаандаа хэрэгт холбогдож өөрийн бичир баримтаа хураалгасан байсан юм. Ингээд Монгол улс руугаа хууль бусаар нэвтрүүлж өгөхийг Хүдэрчулуунаас гуйсан. Монголд аавын маань биеийн байдал муу байсан учраас яаралтай орж ирэхийг бодсон юм. Х-г гуйж ийм хэрэгт татсандаа маш их харамсаж байна гэв.
А.Н-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / 1-р хх-ийн 3-10, 20-р хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 22-41 хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд / 1-р хх-ийн 42-47 хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 49 хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р 50-53 хуудас/
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:"...Машинд суусан эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг танихгүй. ...Н бид 2 хамт очоод Г-той уулзсан. Тэгээд бид 3 Эрээний зээл дээрээс нөгөө хар машины жолоочтой уулзаад машинд нь суусан. Тэгэхэд тэр эмэгтэй, эрэгтэй 2 машиндаа суучихсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 63 хуудас/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 хуудас/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Явганаар алхаад орж ирж байгаа хүнийг ч шалгана, харин тээврийн хэрэгслийг 2 дугаар хаалтанд шалгадаггүй учир нь өмнө тээврийн хэрэгслийг шалгагчид шалгуулчихсан, мөн гааль мэргэжлийн хяналтанд байдаг. Зорчигчийн өөрийнх нь тайлбарыг сонсдог. Зорчигч нар ихэндээ ямар нэгэн шалтгааны улмаас хил гарах боломжгүй болоод буцдаг. Тухайн хүний гадаад паспорт байгаад штамп дарагдаагүй бол буцаадаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-р хуудас /
Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Ланд круйзер 80 маркийн машинтай Эрээн хот руу зорчигч тээвэрлэж яваад Эрээнд хоносон. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өглөө Эрээнд зээлийн баруун талын зогсоол дээр зогсож байхад Х ирээд чиний машинаар чинь найзууддаа гангараад хойшоо гараадахъя хойноос бас манай 4 найз Замын-Үүдэд ирчихсэн байгаа, хүлээж байгаад буцаад Эрээнд ороод ирье чи Жимбийгээр 10 хүн аваад гарсан нь ашигтай биш үү гэхээр нь зөвшөөрөөд Х-н унаж явсан машиныг аваад жаахан ачаатай 10 хүн аваад Замын-Үүдэд ирсэн. Эрээнд буцаж ирээд Х-с машинаа аваад маргааш өглөө нь буюу 2018 оны 02 дугаар сарын 04-нд Замын-Үүдэд өөрийн машинтайгаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний Эрээнд очих болсон шалтгаан нь эхнэрт нь Н-г олоод өгчих юмсан далимд нь цагаан сар болж байсан жаал зуул юм авчих юмсан гэж л бодсон. Намайг машинд суухад Н нуугдчихсан байсан би хөдлөөд л ерөнхийдөө Н-г машинд нуугдсан болохыг мэдсэн. Тэгээд Монголын хилээр орж ирэх болоод бид хэд бөөндөө буугаад Н цаашаа алхаад орчихно надад санаа зоволтгүй гээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77 хуудас/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр намайг Эрээний зээл дээр дүү эмэгтэйтэй Замын-Үүд явах гээд явж байтал Хэнтий шоронд хамт ял эдэлж байсан Х гэдэг залуутай тааралдсан юм. Х тухайн үед хар бараан өнгийн хужаа 80-тай явж байсан хойноо баахан юм аччихсан тэгээд би ашгүй таньдаг хүн таарлаа гээд хөгшнийгөө Замын-Үүд дээр буулгаад өгчих гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд би машины урд талын суудал дээр суугаад хойно бас нэг хүүхэн сууж байсан Тэгээд манай дүү охин суусан. Х тэгсэн Г ирж байгаа хамт буцна гэхээр нь би ямар Г гэсэн чинь яагаав нөгөө хамт Хэнтийд ял эдэлж байсан Ц.Г гэсэн. Тэгэхлээр нь аан тийм үү гээд бид хэд зээлээс хөдлөөд зээлийн наах нь Ц.Г орж ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд бид хэд Хятадын хилээр цэргүүд гараад паспортаа шалгуулаад Монголын хилийн штамп дардаг шалган дээр ирээд зогстол Х хөөе болчихсон гараад ир гэхээр нь би гайхаад юу вэ хүн байгаа юм уу гэсэн чинь аан тийм ээ гээд Н гэдэг залуу хойд багажнаас хойд суудал руу биднийг буусан хойно гарч ирж буугаад алхаад явсан. Би Тэгэхлээр нь Х-д юу вэ пизда хүн нуугдаж байсан юм уу гэсэн чинь аан харин тийм ээ гэхээр нь би уурлаад гай болохгүй биз дээ ямар гай нь машинд суучихваа гээд уурласан. Тэгээд бид хэд штампаа даруулчихаад Х-н машинд суусан чинь нөгөө Н гээд байгаа залуу чинь алга болчихсон байсан хаашаа явсан бүү мэд хойшоо алхаад явсан. Тэгээд би штампаа шалгуулчихаад Х-н машинд суугаад Замын-Үүд дээр дүүтэйгээ буугаад цаашаа Улаанбаатар явсан...” гэжээ. /1-р хх-ийн 81-82 хуудас/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г ахын таньдаг хүн тааралдаад үнэгүй хил гарахаар болсон. Эхлээд тэр жолооч хүнгүй байсан хүн сууж байж хил гарна хүнгүй бол хил гарахгүй гэсэн, тэгэхлээр нь гадуур явж байсан чинь Г ах нөгөө жолооч чинь хүн олчихсон гэж байна oчъё гээд очтол нэг эмэгтэй хүн арын суудал дээр сууж байсан. Г ах урд нь суугаад зээл өнгөрөөд бас нэг өндөрдүү ах машинд суусан. Тэгээд Хятадын хил өнгөрөөд Монголын хил дээр ирсэн чинь нэг хүн машины арын багажнаас гараад ирсэн, жолооч нь угаасаа ирчихлээ одоо гар гэх шиг болсон би эхлээд ойлгоогүй хүн байгаа юм уу гээд эргээд харсан чинь нэг залуу байсан. Тэгээд жолооч эхний шалганаар штампаа даруулсан бид хэд бөөндөө машинаас буугаад штампаа даруулах гээд зорчигчдын зал руу явцгаасан. Тэгсэн тэр өндөрдүү ах архи нормноос хэтрүүлсэн гээд торгуулах шиг болсон. Тэгсэн штампаа даруулчихаад машиндаа суусан чинь нөгөө машины арын багажнаас гарч ирсэн хун алга болчихсон буцаж машинд суугаагүй…” гэжээ. /1-р хх-ийн 83-84 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Тийм учраас банк гэм буруугүй учир өөрийн өмчлөлд байгаа хөрөнгийг хураалгахгүй...” гэжээ. /1-р хх-ийн 88-89 хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хар өнгөтэй 2007 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92 хуудас/
Шүүгдэгч Г.Х ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 108-109 хуудас/
Шүүгдэгч А.Н-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 111 хуудас/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны шүүгдэгч А.Н-н оршин суудаг талаар тодорхойлолт /1-р хх-ийн 173 хуудас/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн шүүгдэгч Г.Х-н оршин суудаг талаар тодорхойлолт /1-р хх-ийн 174 хуудас/
Шүүгдэгч А.Н-н Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185 хуудас/
Шүүгдэгч Г.Х-н Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 190-192 хуудас/
Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2-5а/2755 тоот албан тоот болон шүүгдэгч А.Н-н хилээр орж гарсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 200-201 хуудас/
Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2-5а/2074 тоот албан тоот болон шүүгдэгч Г.Х-н хилээр орж гарсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 205-211 хуудас/
Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/60 дугаартай албан тоот /1-р хх-ийн 249-250 хуудас/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 86 хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...Энэ машин нь манай эхнэрийн төрсөн дүү Х гэдэг залуугийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн үед худалдаж авахдаа миний эхнэр Д-н нэр дээр авч байсан юм. Одоог хүртэл өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа...” гэжээ. /2-р хх-ийн 91 хуудас/
Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 93-95 хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 119-122 хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 124-132 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 оны “Ховер” маркийн жийп автомашиныг 22 сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний төрсөн дүү Г.Х анх Замын-Үүд Эрээн хоёрын хооронд хүн тээвэрлэдэг байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын сүүл үед Г.Х гэж хүнд уг автомашиныг 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. 2017 оны 11дүгээр сараас хойш Г.Х гэж хүн миний эзэмшлийн автомашиныг жолоодож Замын-Үүд Эрээн хоёрын хооронд тээвэр хийж байсан. Сүүлд цагаан сарын дараа Тагнуулын ерөнхий газраас манай нөхөр Б.Э руу утсаар яриад Г.Х миний эзэмшлийн автомашин дотор хүн нууж улсын хилээр нэвтрүүлсэн талаар хэлсэн би тэр үед л ийм зүйл болсон талаар нь мэдсэн. Миний автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоолтой танилцлаа би одоо өөрийн эзэмшлийн автомашиныг буцааж авах хүсэлтэй байна” гэжээ. /2-р хх-ийн 134-136 хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 142-143 хуудас/
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 2010 онд үйлдвэрлэгдсэн 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсад орж ирсэн улаан өнгөтэй, өнгө үзэмж дунд зэргийн, будаг халцарсан, мотор кроп хэвийн ажиллагаатай тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 146 хуудас/
Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 195 хуудас/
Шүүгдэгч Д.А-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 197 хуудас/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны шүүгдэгч Ч.Н-н оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-ийн 198 хуудас/
Шүүгдэгч Ч.Н-н хувийн байдлын талаарх нотлох баримтууд /2-р хх-ийн 199-201 хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/2639 дугаартай албан тоот, хилээр орж гарсан эсэх талаарх лавлагаа /2-р хх-ийн 230-237 хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/2616 дугаартай албан тоот, хилээр орж гарсан эсэх талаарх лавлагаа /2-р хх-ийн 241-242 хуудас/
2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын 2-5а/4695 дугаартай албан тоот, хилээр орж гарсан эсэх талаарх лавлагаа /2-р хх-ийн 246-247 хуудас/
Шүүгдэгч Д.А-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 248 хуудас/
Шүүгдэгч Ч.Н-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 249 хуудас/
Шүүгдэгч Б.Э-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 250 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан А.Н-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын нэвтрүүлэх боомтоор Ланд-80 маркийн тээврийн хэрэгсэлд А.Н-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч А.Н нь Г.Хтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Б.Э-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Б.Э-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Б.Э нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Д.А-той бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Д.А-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Д.А нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч Г.Х нь урьдчилан амлан Ч.Н-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Ховер маркийн тээврийн хэрэгсэлд Ч.Н-г нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
- Шүүгдэгч Ч.Н нь Г.Х-тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдаж, хил эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 11дүгээр сараас хойш Г.Х гэж хүн миний эзэмшлийн автомашиныг жолоодож Замын-Үүд Эрээн хоёрын хооронд тээвэр хийж байсан. Сүүлд цагаан сарын дараа Тагнуулын ерөнхий газраас манай нөхөр Б.Э руу утсаар яриад Г.Х миний эзэмшлийн автомашин дотор хүн нууж улсын хилээр нэвтрүүлсэн талаар хэлсэн би тэр үед л ийм зүйл болсон талаар нь мэдсэн. Миний автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоолтой танилцлаа би одоо өөрийн эзэмшлийн автомашиныг буцааж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-136/, гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г ах урд нь суугаад зээл өнгөрөөд бас нэг өндөрдүү ах машинд суусан. Тэгээд Хятадын хил өнгөрөөд Монголын хил дээр ирсэн чинь нэг хүн машины арын багажнаас гараад ирсэн, жолооч нь угаасаа ирчихлээ одоо гар гэх шиг болсон би эхлээд ойлгоогүй хүн байгаа юм уу гээд эргээд харсан чинь нэг залуу байсан. Тэгээд жолооч эхний шалтганаар штампаа даруулсан бид хэд бөөндөө машинаас буугаад штампаа даруулах гээд зорчигчдын зал руу явцгаасан. Тэгсэн тэр өндөрдүү ах архи нормноос хэтрүүлсэн гээд торгуулах шиг болсон. Тэгсэн штампаа даруулчихаад машиндаа суусан чинь нөгөө машины арын багажнаас гарч ирсэн хун алга болчихсон буцаж машинд суугаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/, гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид хэд Хятадын хилээр цэргүүд гараад паспортаа шалгуулаад Монголын хилийн штамп дардаг шалган дээр ирээд зогстол Хүдэрээ хөөе болчихсон гараад ир гэхээр нь би гайхаад юу вэ хүн байгаа юм уу гэсэн чинь аан тийм ээ гээд Н гэдэг залуу хойд багажнаас хойд суудал руу биднийг буусан хойно гарч ирж буугаад алхаад явсан. Би Тэгэхлээр нь Х-д юу вэ пизда хүн нуугдаж байсан юм уу гэсэн чинь аан харин тийм ээ гэхээр нь би уурлаад гай болохгүй биз дээ ямар гайны машинд суучихваа гээд уурласан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,бэхжүүлэгдсэн, шүүхийн шийдвэрийн үндэс бүхий нотлох баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарыг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар болон, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаан гаргаж мэтгэлцээгүй болно.
Улсын яллагч шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд ирүүлэхдээ шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлаж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж заасан тул заавал ерөнхий ангийн зүйл хэсгийг журамлахгүй гэж татгалзсан болно.
Шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 17.000.000 төгрөгний үнэлгээтэй, Hover маркийн авто машин нь Г.Д-н, 13.000.000 төгрөгний үнэлгээтэй Landcongorerfg6510 маркийн авто машин нь иргэний нэхэмжлэгч Т.Г-н эзэмшлийнх мөн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Д, Т.Г нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт нь буцаан олгож, тэдгээрийн үнийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдлуудыг харгалзан нийт 30.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Х-с 10.750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э, Д.А, Ч.Н нараас тус бүр 4.250.000 төгрөгийг, шүүгдэгч А.Н-с 6.500.0000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул 17.000.000 төгрөгний үнэлгээтэй, Hover маркийн тээврийн хэрэгсэл, 13.000.000 төгрөгний үнэлгээтэй Landcongorerfg 6510 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэн нь хэдэн удаагийн үйлдэлтэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн А.Н-н энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сиди, телекамерын бичлэг хуулбарласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г.Х, Т овогт А.Н, Б овогт Б.Э, Б овогт Д.А, Б овогт Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т заасан Монгол Улсын хилийг бүлэглэн хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Х-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарыг тус бүр 5410 /таван мянга дөрвөн зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.410.000 /таван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарын орлого олох боломжийг харгалзан 5.410.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн А.Н-н энгийн гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сиди, телекамерын бичлэг хуулбарласан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч Т.Г, Г.Д нарт буцааж олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох шүүгдэгч Х-с 10.750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Э, Д.А, Ч.Н нараас тус бүр 4.250.000 төгрөгийг, шүүгдэгч А.Н-с 6.500.000 төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х, А.Н, Б.Э, Д.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц