| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03326/И |
| Дугаар | 191/ШШ2025/09188 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09188
2025 10 28 191/ШШ2025/09188
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, "*******" ХХК /рд:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:/ нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид :
Нэхэмжлэгч С.*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие С.******* нь хаус ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 05- ны өдөр №КН2-21012 дугаартай Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, " 2 хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авахаар тохиролцож, төлбөр болох 298,000,000 төгрөгийг бартерын нөхцөлөөр буюу G221-023 -2 хотхоны А ба Б эгнээний гадна дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэснээр тухайн байрны төлбөрийг бүрэн төлсөнд тооцож маргаан бүхий байрыг авахаар тохиролцсоны дагуу " ХХК-аар ХХК-тай " -2 хотхоны А ба В эгнээний гадна дулаан, цэвэр усны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлыг би бүрэн хийж дуусган хүлээлгэж өгсөн.
Төлбөр дээр ямар нэг маргаан байхгүй болно. Бартерын нөхцөлөөр авах Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, " 2 хотхонд амины орон сууцанд 2021 оны 8 дугаар сард үргэлжлүүлэн би өөрөө засвар хийж орсноос хойш одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Гэвч хариуцагч нь одоог хүртэл тухайн амины орон сууцны гэрчилгээг гаргаж өгөлгүй, санхүүгийн хүнд байдалд оруулж, миний эзэмшиж буй хууль ёсоор авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эдлэх өмчлөх эрх зөрчигдөж байна.
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч хариуцагч байгууллагаас болж татгалзсан хариуг авсан. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний "6.1.9 дах хэсэгт Захиалагч тал нь амины сууцны төлбөрийг гагцхүү 100 хувь төлөх эрхийг олж авах эрхтэй" гэж тус заасан. Хариуцагчид гэрчилгээг гаргуулах хүсэлтэй байгаа тухайгаа удаа дараа хэлсэн боловч удахгүй гаргаж өгнө гэсээр өдийг хүрч байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, " 2" хотхонд В308 байршил бүхий нийт 125,92 м.кв амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг " хаус" ХХК-иас гаргуулахаар даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:
Нийслэлийн тоот, 125 м.кв талбай бүхий, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч " хаус" ХХК, Ц.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Тус шүүхэд С.*******гийн нэхэмжлэлтэй "" ХХК, Ц.******* нарт холбогдох хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр А. миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, тоот, 125 м.кв талбай бүхий, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул уг шаардлагын хариу тайлбарыг 14 хоногийн гаргаж өгөх хугацаа авах шаардлагагүй болно.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч "" ХХК, Ц.******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч С.*******гийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай, 125 м.кв талбай бүхий, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК, Ц.******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэгч С.*******гийн, Баянзүрх дүүрэг, тоот, 125 м.кв талбай бүхий, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "" ХХК, Ц.******* нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай, 125 м.кв талбай бүхий, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.******* бүртгэгдсэн, Хаан банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20/1033 дугаар албан бичгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг ЗГ21/30 тоот зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх 76-170/
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч Ц.*******оос 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч ******* ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр А.т тус бүр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна. /хх 73-74/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******гийн, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай, 125 м.кв талбай бүхий, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "" ХХК, Ц.******* нар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч "" ХХК, Ц.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,718,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,718,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч "" ХХК, Ц.******* нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ