2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05206

 

 

 

 

 

 

 

2025  06 09  191/ШШ2025/05206

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, .... дугаар хороо,..... давхарт байрлах, ....ХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,... дүүрэг, ... дүгээр хороо, ... байр, ..... тоотод оршин суух, Т....-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 43,486,888.52 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ....ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6000331634 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 42,510,000 төгрөгийн зээлийг сарын 1,75 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000331634  тоот цахим зээлийн гэрээний үүргийг 95 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 6000331634тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000331634 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 40,878,173.1 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,567,101.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,614.40 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг нийт 43,486,888.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,486,888.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,486.888.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өд, нөгөө талаас хариуцагч Б.А нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ....ХК нь хариуцагч Б.А холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 43,486,888.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,486,888.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,486.888.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ....ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,384.44 төгрөгөөс 187,692.22 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 187,692.22 төгрөг болон хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 187,692.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ....ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 43,486,888.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 18 сарын хугацаанд буюу

2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг,

2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,900,000 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,486.888.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ....ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,384.44 төгрөгөөс 187,692.22 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 187,692.22 төгрөг болон хариуцагч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 187,692.22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ