2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 31 191/ШШ2025/09351

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* банк /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №MN440030003095039723 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 16,349,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1,410,802 төгрөг, үндсэн хүүнд 739,627 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,681 төгрөг төлсөн.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 3 дугаар сараас хойш төлөөгүй байна. Үндсэн зээл 14,938,198 төгрөг, зээлийн хүү 1,816,347 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,944 төгрөг, нийт 16,783,489 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.******* миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 16,783,489 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 241,867 төгрөгийн тал хувь болох 120,933.5 төгрөгийг хариуцагч Г.*******аас, тал хувь болох 120,933.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,867 төгрөгөөс үлдэх 120,933.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 16,783,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 120,933.5 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 120,933.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,867 төгрөгөөс үлдэх 120,933.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ