Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Т.Нансалмаа,

-Хохирогч В.Нина,

-шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

 Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д  холбогдох эрүүгийн 173400000250 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын ..... тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.А /рд:Н...71/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 9 дүгээр гудамжны 17 тоот хашаанд В.Нинаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Үүнд: Шүүгдэгч Ч.А-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “... Найз нарынхаа төрсөн өдрөөр хамт архи уугаад гэртээ орохдоо хаалгаа жоохон чанга нүдсэн юм шиг байсан. Тэгээд хадам ээж хаалга онгойлгоод шаардлага тавихаар нь түлхээд унагасан. Санаатайгаар хавсарч унагасан зүйл байхгүй. Би согтуу байсан учраас сайн мэдэхгүй байгаа юм. Хохиролд 195 000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

 

  Хохирогч Б.Нинагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...2017 оны 12 сарын 05-ны өдөр манай хүргэн Ч.А гэртээ байж байсан юм би гарч явсныг ч мэдээгүй, шөнө 00 цагийн үед хашааны хаалга хүн балбааад балай авгай нараа гараад ир гэж хашиграсан би Ч.Алтаншагайг байна гэж дуугаар нь таниад гарч хашааний хаалга онгойлогосон чинь Ч.А хаалгаар шурт хийж орж ирээд жорлонгийн тийшээ явчихаар нь би гайхаад эхнэртэйгээ зодолдсон юм байх гэж бодоод араас нь очтол намайг танай охин чинь хүнтэй суугаад явчихлаа балай авгай минь ирдэг юм бол ална гэсэн тэгээд намайг түлхэхээр нь гараараа Ч.А-н хувцасны энгэрээс бариад авсан чинь Ч.А хувцасны энгэрээс барьж байгаад хөлөөрөө миний хоёр хөлийг ташаад унагачихаад чи үхэх юм бол үхчихгүй гээд гэрлүүгээ орчисон би гэр лүү ороод цагдаа дуудсан. Тэр өдрөө миний баруун эгэм өвдөөд байсан. Тэгсэн эгэмны доод талын хоёр хавирга хугарсан байсан. Би хохиролд 195 000 төгрөг авсан. Охиныг минь маш их зоддог гомдолтой байна” гэв. /хх-н 7-р хуудас/,

 

Гэрч М.Саранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 12 сарын 08-ны өдрийн орой манай ээжийн дүү н.Эрдэнэчимэг над руу утсаар залгаад ээж чинь яасан бэ өвдсөн юм уу гэж асуусан би мэдээгүй байсан болохоор дүү н.Гантуяа руу залгаад юу болсныг асуусан ээж халтирч унасан гэхээр нь юу гэж халтирч унахав гэхэд дүү Ч.А зодсон уу гэхэд дүү тийм гэсэн. Ээжээс юу болсонг асуухад хөлөөрөө өшиглөөд унгасан гэсэн. Ч.А болохоор нэг удаа өшиглөж унагасан гэсэн. Тэгээд би ээжийгээ хот руу авч явсан. Ч.А эхнэрээ байнга зоддог ” гэх мэдүүлэг  /хх-н 8 дугаар хуудас/,

 

Гэрч М.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед манай ээж надруу утсаар залгаад цагдаагийн утсыг өгөөч гэхээр нь би яасан бэ юу болсон гэж асуусан чинь Алтаншагай ирээд агсан тавиад намайг түлхээд унагачихлаа та хэд ирээд яах бэ цагдаагийн утас л өгчих гэхээр нЬ би ээжийнд очоогүй маргааш өдөр нь би ээжийн гэрт очисон чинь ээж гэртээ байхгүй байхгүй утасруу нь залгасан чинь эмнэлэг дээр явж байна гэсэн тэгээд ээжтэй уулзсан чинь өчигдөр Алтаншагай хоёр хөл хавсарч түлхэж унагаснаас хойш өрөөсөн талын цээж даагдахгүй хүнд оргиод байна аймагт үзүүлсэн техник нь ажиллахгүй байна гэсэн тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ээжийгээ аваад хотруу явсан гэмтлийн эмнэлэг ороод үзүүлсэн зургийг нь авахуулж ЭХО-д харуулсан хавирганы тэнд юм байна гэсэн тэгээд комьпютерт харуулсан эгэмний 1 дүгээр хавирганы мөгөөрс цав гарч хугарсан байна гэсэн мөн элгэндээ доргилт авсан байна гэсэн ээжийн өрөөсөн талын гар нь хөдлөхгүй их зовиуртай байсан. Тэгээд эмчид үзүүлээд эм авч уусан хотоос эгч ирээд ээжийг хотруу авч явж эмнэлэгт хэвтүүлэхгүй бол болохгүй байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Алтаншагай эхнэр хүүхдээ байнга л зоддог би ээжийн гэрээр байнга ирдэг тэр хоёр хэрэлдэж зодолдоод байхаар нь ноднин жил хашаанаасаа явуулж байсан тэгээд айл айлын хашаа дамжаад яваад байхаар нь буцаад хашаандаа буулгасан Алтаншагай манай ээжийг согтуу ирээд хэл амаар доромжилно архи уухаараа агсан тавина эрүүл үедээ хар цагаан дуу гаргадаггүй юм. Архи уугаад ирэхээрээ их догшин зантай. Өөрөө хөдөлмөр эрхэлдэггүй эхнэрээрээ л ажил хөдөлмөр хийлгэдэг тийм хүн.” гэх мэдүүлэг  /хх-н 9 дүгээр хуудас/

 

Гэрч М.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн” “Нөхөр бид хоёр гэрлэж суугаад 18 жил болох гэу байна. Дундаасаа гурван хүүхэдтэй, Алтаншагай бид хоёр зодолдож муудалцдаггүй хоорондоо хааяа маргалдахаар ээж дундуур ордог ээжтэйгээ нэг хашаанд байдаг болохоор ээж цагдаад мэдэгдэнэ өргөдөл өгнө гэдэг Саранчимэг эгчтэй бол 2016 оны 06 дугаар сард шиг санаж байна бид нар хөдөө явж байгаад манай нөхөр жоохон архи уучихсан эгч хүлээгээд нөхөр бид хоёр машинтайгаа удаан явсан чинь уурлаж эгч манай нөхөр хоёр муудалцаж цагдаа дээр шалгагдаж байгаад гомдолгүй болцгоогоод салсан. Алтаншагай ээжийг зодож байсан асуудал урьд өмнө гарч байгаагүй тийм зүйл байхгүй Манай нөхөр зан харилцааны хувьд гайгүй хүн амьтантай зүгээр харьцдаг, архи хааяа ууна архи уухаараа агсан тавиад байдаггүй тэр өдөр намайг байхгүй байсан болохоор хардалт үүссэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг  /хх-н 10-11-р хуудас/,

 

            -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хохирогч В.Нинад хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-н 15-р хуудас/,

 

  • Med-Trauma эмнэлэгийн хохирогч В.Нинад хийсэн томографийн

шинжилгээ /хх-н 16-р хууда/,

 

  • Засаг даргын дэрэгдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12

дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 17-18-р хуудас/,

 

  • Ял шийтгэлийн лавлагаа /хх-н 26-р хуудас/,

 

  • Төлбөр төлсөн баримтууд /хх-н 40-42-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт

авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Алтаншагайгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Аймгийн Прокурорын газраас Ч.А-н үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Ч.Алтаншагайгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч Ч.Алтаншагайд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзаж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, шүүгдэгч Ч.Алтаншагайгийн торгох ялыг 2018 оны 01 сарын 02-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.А нь эн хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмлэгдсэн зүлйгүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Алтаншагайг 451 /дөрвөн зуун тавин нэг / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 451 000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Алтаншагайгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд буюу 2019 оны 01 сарын 02-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг энэ тогтоолын 3-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

  5. Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

  6. Хэрэгт эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмлэгдсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдсугай.

  7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ