| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03448/И |
| Дугаар | 191/ШШ2025/05410 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05410
2025 06 13 191/ШШ2025/05410
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, .... дүгээр хороо, ..... дугаар гудамж, . тоотод орши..н суух, ......-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, . ...дугаар хороо, ..... дугаар байр, .... тоотод оршин суух, ..... холбогдох
Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Уушүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Уунь 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд төрсний гэрчилгээнд эхийн нэрээр бүртгэгдсэн боловч эцэг талаас мэдээлэл бүртгэгдээгүй. Миний биологийн эцэг нь..... гэж би үзэж байна. Учир нь тэр намайг төрснөөс хойш асран халамжилж байсан.
Тиймээс би Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч Э.Уунь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.Ууэцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн биеийн байдал муу нэхэмжлэлд хариу өгөх, шүүхэд ирэх боломжгүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Уунь хариуцагч Ж.Ба холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн биеийн байдал муу нэхэмжлэлд хариу өгөх, шүүхэд ирэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Уу нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ба холбогдох эцэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Уд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ