2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/09706

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 11 191/ШШ2025/09706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах,******* ХХК /рд: *******/,

 

Хариуцагч:  хаягт байрлах, ******* ХХК /рд:2860902/ нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 281,930,574.81 төгрөг гаргуулах тухай үндсэн,

талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 317,745,381 төгрөг, доголдлын улмаас учирсан хохиролд 15,387,781 төгрөг, нийт 333,133,162 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.******* /Ү№*******/,

Хариуцагч Улз буянт пропертиз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч О. /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга, тайлбар:

******* ХХК нь "Улз буянт пропертиз ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-ний туслан гүйцэтгэгчээр оролцож 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны төслийн Гадна шилний фасадыг ганжуулан хатааж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалт- ын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу шаардлагад нийцүүлэн давхар шилтэй шилэн фасад болон дан шилтэй шилэн фасадын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлыг гүйцэтгэж дуусгасан.

******* ХХК нь "Улз буянт пропертиз ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-ний явцад Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны барилгын төслийн хүрээнд харилцан тохиролцож өөр ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1. "Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлтээр "Шилэн фассадны гүйцэтгэлээрх зөрүү нэмэлт гэрээ-гээр 71,507,600 төгрөг, Галын хаалтын гэрээ нэмэлтээр гэрээ- гээр 5,236,000 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн.

2. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-ний туслан гүйцэтгэгчээр оролцож 4 блокийн Хосолсон дугуй оройн угсралт, суурилуулалт" үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажил 100,000,000 төгрөгөөр, 10 дугаар давхрын "6 ширхэг хуванцар цонх, хаалга" үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажлыг 16,272,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

3. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-ний туслан гүйцэтгэгчээр оролцож орон сууцны барилгын "Ариун цэврийн өрөөний шилэн душ үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажлыг 327,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. гүйцэтгэгчээр оролцож орон сууцны "Угаалгын өрөөний шилэн хаалгыг"

4. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний туслан гүйцэтгэгчээр оролцож орон сууцны Угаалгын өрөөний шилэн хаалгыг үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг 18,400,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байдаг.

Захиалагч******* ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дээрх Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу "Улз буянт пропертиз ХХК-ийн Хаан банкны 5176021648 тоот дугаартай данснаас "******* ХХК-ийн Хаан банкны дугаартай данс руу нийт 15 удаагийн гүйлгээгээр 2,438,481,575 төгрөг, Бетон төлбөрийн авлагын шилжүүлэг 57,046,250 төгрөг, 91 мкв-ийн байр бартераар үнийн дүн 349,448,000 төгрөг, 75 мкв байр бартераар үнийн дүн 180,000,000 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй бөгөөд тус гэрээний үлдэгдэл төлбөр болох 194,972,735 төгрөгийг өнөөдөр болтол төлөөгүй байна.

"Улз буянт пропертиз ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний тусгай нөхцөлийн 13-т заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 223 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нь 86,957,839.81 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээрийн хавсралт гэрээг ******* ХХК,******* ХХК, Лидер буянт холдинг ХХК-ийн хооронд байгуулагдсан байдаг. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 281.930.574,81 төгрөгийн үүргийг хамтран хариуцвал зохих этгээд нь "Лидер буянт холдинг ХХК байна гэж үзсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний захиалагч талд Улз Буянт пропертиз ХХК, ерөнхий гүйцэтгэгч талд Липер Буянт холдинг ХХК, туслан гүйцэтгэгч талд ******* ХХК тус тус оролцсон.

Хуульд зааснаар захиалагчийн өмнө ерөнхий гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчийн өмнө туслан гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэгч байна гэж заасан. Туслан гүйцэтгэгч буюу ******* ХХК нь Лидер Буянт холдинг ХХК-ийн өмнө ажил гүйцэтгэгч, харин ерөнхий гүйцэтгэгч нь бол захиалагчаар бичигдсэн учраас ажил гүйцэтгэх гэрээний хувьд захиалагч нар гэрээний дагуу хариуцах учиртай тул гэрээний талаар байр сууриа илэрхийлэх ёстой. Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд харилцан хамаарал бүхий компаниуд төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэгчээр ******* ХХК-ийг оролцуулсан учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг захиалагч, ерөнхий гүйцэтгэгч хэн хэн нь хариуцах учиртай.

Иймд хариуцагч "Улз буянт пропертиз ХХК болон Лидер буянт холдинг ХХК нараас Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 51,275,307 төгрөг, барьцаа 143,697,428 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 86,957,839.81 төгрөг, нийт 281,930,574.81 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч******* ХХК-ийн татгалзлын агуулга, тайлбар:

Улз буянт пропертиз ХХК-ийн хувьд барилгын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, ажлын гүйцэтгэлийн төлбөр тооцоон дээр асуудал гаргаж байгаагүй.

Талуудын хооронд 2018.07.16-ны өдөр байгуулагдсан 2018/7 тоот гэрээний ерөнхий нөхцлийн 3.1-т Гүйцэтгэгч нь ажлыг энэ гэрээнд заасны дагуу зохих ёсоор, хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч шаардлагатай тоног төхөөрөмж, материал, ажиллах хүч болон түүнийг удирдлага, хяналтаар хангана. Талбай дээр буусан бүх материал, тоног төхөөрөмж нь Ерөнхий гүйцэтгэгчийн өмчлөлд болон хяналтад шилжих бөгөөд түүнийг гүйцэтгэгч хадгалж хамгаалах, Ерөнхий гүйцэтгэгчийн тоног төхөөрөмж, барилгын материалыг ариг гамтай ашиглах үүрэгтэй. Ерөнхий гүйцэтгэгчийн тоног төхөөрөмж, барилгын материалыг үрэгдүүлж гэмтээсэн, алдсан бол Ерөнхий гүйцэтгэгчийн хохирлыг нөхөн төлнө.

4.8-т Гүйцэтгэгч нь хугацаанд нь ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол ажлыг бүрэн гүйцэтгэх болон доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. Хугацаанд нь ажлыг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгчид хохирол учирсан тохиолдолд хохирлыг Гүйцэтгэгч тал хариуцаж арилгана гэж заасан.

Энэхүү үүргээ ******* ХХК нь гүйцэтгээгүй бөгөөд барилга ашиглалтад орсны дараагаас эхлэн чанар хийцийн доголдолтой үр дүнг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн нь 2020 оны 8 сараас оршин суугчдын гомдлоор илэрч эхэлсэн. Хэрэгт ажлын доголдолтой байдлын талаар баримтууд авагдсан, үүнтэй холбоотой доголдлыг арилгахыг шаардлагын дагуу төлбөрийг саатуулан барьж байсан. Түүнээс гадна гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлыг хийж гүйцэтгээгүй. Талууд гэрээгээр 87 хоногийн дотор шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч энэ хугацаандаа гүйцэтгээгүй. Дээрх шалтгааны улмаас ******* ХХК-ийн төлбөрийг өгөхгүй байх нөхцөл манай компанид байсан юм.

1-р хавтаст хэргийн 32-р хуудсанд талуудын ажлын гүйцэтгэлийн тооцоо авагдсан, үүнд барьцаа 5 хувь буюу 143,697,428 төгрөг, үлдэгдэл тооцоо 51,275,300 төгрөг гэж тусгасан. Үүнээс алданги 86,957,839.81 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь барьцаа төлбөрөөс алданги тооцож гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 6.7, тусгай нөхцлийн 10-т заасан баталгаат хугацааны барьцааны төлбөрийг/гэрээний нийт үнийн 5 хувь/ ГТН-д заасан баталгааны хугацаа дууссаны дараа Ерөнхий гүйцэтгэгч талаас гэрээлсэн ажил гүйцэтгэлтэй холбоотой асуудал гарсан эсэхийг шалгаж шаардлагатай бол суутгал хийсний дараа Гүйцэтгэгч талд шилжүүлнэ гэж заасан. Гэрээний тусгай нөхцлийн 10-т баталгаат хугацаа 3 жил гэж заасан.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж заасан. 2-р хавтас 1-р талд авагдсан баримтаар барилга байгууламж 2019.10.01-ний өдөр ашиглалтад орсон. Улз буянт пропертиз ХХК нь ******* ХХК-ийн барьцаа төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барьцаа төлбөрийг саатуулан барих эрхтэй байсан. Гэтэл ******* компани нь тухайн барьцаа төлбөрийг суллаж өгөх хугацаа болоогүй байхад тэр дүнгээс тооцож алдангийг тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа 143,697,428 төгрөг, үлдэгдэл төлбөр 51,275,307 төгрөг, нийт 194,972,735 төгрөгийг зөвшөөрнө, харин алданги 86,957,839.81 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч ХХК-ийн татгалзлын агуулга, тайлбар:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Улз Буянт Пропертиз ХХК, " ХХК-д холбогдох "Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 281,930,574.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2018 оны 07 сарын 16-ний өдрийн №2018/7 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 04 сарын 04-ний өдрийн №АГГ-19/05/28 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн №АГГ-19/11/67 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 12 сарын 13-ны өдрийн №АГГ- 19/11/67-2 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г "*******" ХХК, "Улз Буянт Пропертиз ХХК, " ХХК нар байгуулсан.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээнд " ХХК нь ерөнхий гүйцэтгэгчээр оролцсон.

Эдгээр гэрээний 2-р зүйлд заасны дагуу тухайн гэрээний эрх зүйн харилцаанд "" ХХК нь аливаа санхүү, тайлан тооцоо, гэрээний хөлс төлөхтэй холбоотой үүрэг хүлээгээгүй, гагцхүү туслан гүйцэтгэгч болох ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд хяналт тавих, доголдлыг арилгуулахыг шаардах, барилгын ажилд хэрэглэх чанарын шаардлага хангасан үндсэн болон туслах бараа материалаар туслан гүйцэтгэгчийг хангах зэрэгт хяналт, шалгалт тавих үүргийг хүлээн ажиллаж байсан болно.

Үүнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний дагуу " ХХК нь аливаа хөлс хүлээн аваагүй, дамжуулаагүй, санхүүжилттэй холбоотой үүрэг хүлээгээгүй болно.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан. Талуудын хооронд буюу 3 тал оролцсон гэрээгээр захиалагч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байтал Лидер буянт холдинг ХХК-ийг хамтран хариуцах учиртай гэж тайлбарласан үндэслэлгүй юм. Хуульд заасны дагуу гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэхийг харах учиртай болохоос гэрээ байгуулахад оролцсон бол хариуцах учиртай гэдэг ойлгомжгүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгчийн ерөнхий инженерээр ажиллаж байсан гэх Э.*******бат нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг******* ХХК-иас шилжүүлж байсан гэдгийг мэдүүлсэн байна. Манайх энэхүү гэрээний дагуу ямар нэгэн санхүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байгаагүй, манайхыг төлбөр төлөх талаар ямар ч шаардлага ирж байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлгүй гэж үзэж байна.

Улз Буянт Пропертиз ХХК-ийн хэрэгжүүлсэн VIP Residens орон сууцны барилгын төслийг ХХК нь санаачлан хамтран хэрэгжүүлсэн бөгөөд 2 талын гүйцэтгэх удирдлагууд 50, 50 хувийн оролцоотой байсан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу захиалагч******* ХХК-ийн болон орон сууц захиалагчдын санхүүжилтээр төсөл хэрэгжиж байсан. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр тооцоо, санхүүжилт нь Улз Буянт протертиз ХХК-иас хийгдэж байсан нь тогтоогдож байгаа болно.

Эдгээр баримтаар нэхэмжлэгч нь Улз Буянт протертиз ХХК-тай санхүүгийн талаар харилцдаг, тодруулбал төлбөрийн нэхэмжлэхээ явуулдаг, төлбөрийг шилжүүлдэг зэрэг нь тодорхой харагдана.

Нэхэмжлэгч нь Лидер буянт холдинг ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оруулсан үндэслэл, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас хэдэн хувийг хэрхэн хариуцуулах болсныг тодорхойлоогүй, зөвхөн хамтран хариуцагч байж магадгүй гэсэн үндэслэлээр татан оролцуулсан, төлбөрийг хариуцагч нараас гэж тайлбарлаж байна. Үүнээс хариуцагч нарт 50, 50 хувиар хувь тэнцүүлэн гаргуулах, эсхүл хэдэн хувийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 7-р сарын 19-ний өдөр Лидер Буянт холдинг ХХК-иас 400,000,000 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн тул хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.

Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас гаргуулсан баримтаар гэх данс Улз Буянт пропертиз ХХК-ийн данс болох нь харагдана. Хэрэгт ******* ХХК-ийн данс руу 2018.07.19-ний өдөр 400,000,000 төгрөгийг Улз Буянт пропертиз ХХК-иас шилжүүлсэн гэх тодорхойлолт авагдсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс дансны гүйлгээний утга, дансны дугаарыг харж байгаад хариуцагчаа тодорхойлох боломжтой байсан. Төлбөр шилжүүлсэн талаарх Хаан банк ХК-ийн тодорхойлолтоос үзэхэд уг данс Лидер буянт холдинг ХХК-ийн данс биш, Улз буянт пропортез ХХК-ийн данс гэдгийг харах боломжтой байсан.

Уг төслийг хэрэгжүүлэх явцад Лидер буянт холдинг ХХК нь эхний блок барилга ашиглалтад ороод хувьцаа эзэмшигчдийн хооронд санхүүгийн тайлан тооцоог танилцуулах, аудит томилуулах гэх мэт маргаан үүссэн. Уг маргааны улмаас тус компанийн хувьцаа эзэмшигч н. нь өөрийнхөө хувьцааг шилжүүлээд 2021 онд төслөөс гарсан, үүнээс хойш Лидер буянт холдинг ХХК нь цаашид энэ барилгын ажилд оролцоогүй, харин Улз Буянт пропертиз ХХК нь төслийг хэрэгжүүлсэн.

Иймд " ХХК нь тус гэрээгээр туслан гүйцэтгэгч ******* ХХК-д ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн этгээд биш тул Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 281,930,574.81 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:

1. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоногт алданги тооцсон тухай:

"Улз буянт пропертиз" ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай №2018/7 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Тус гэрээгээр манай компанийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн "Vip residence" орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн 476-479 дугаар нийт А, B, C, D буюу 4 блок барилгын гадна шилэн фасад нийлүүлэх, угсрах, суурилуулах ажлыг гэрээний тусгай нөхцөлд тусгасан ажил дуусах огноо буюу 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд:

Гадна шилэн фасадыг сайн чанарын материал ашиглан өөрийн үйлдвэртээ ганжуулан хатааж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу 2,534,584,000 төгрөгийн үнийн дүнтэй хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

"Улз буянт пропертиз ХХК-ийн зүгээс гэрээний үүргийн дагуу урьдчилгаа болон явц дундын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд үүн дээр талууд маргадаггүй.

Манайх ******* ХХК-ийн ажил гүйцэтгэж эхлэх хугацаанд ямагт уян хатан ханддаг байсан тул ажил эхлэх боломжит хугацааг 2018.08.01-ний өдрөөр тогтоож үүнээс гэрээнд тусгагдсан ажил гүйцэтгэх хоног буюу 87 хоногийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг буюу ажлын үр дүнг хүлээн авч дуусах огноог 2018.10.27-ны өдрөөр тохиролцсон.

Гэтэл "******* ХХК нь 2018/07 тоот гэрээнд зааснаар барилгын гадна фасадын ажлыг 87 хоногийн дотор буюу 2018.10.27-ны өдөр дуусган хүлээлгэн өгөх ёстой байтал дээрх хугацаанд багтаан хийж гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан байдаг.

Тодруулбал 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч " ХХК-ийн чанарын инженер П., ахлах инженер Б., ерөнхий инженер Д., туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн талбайн инженер Э.*******бат нар А, В, С, D блокны нийт ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд 61.95%-тай дүгнэгдэж, энэ тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан нь 1-р хавтасны 142-р талд авагдсан баримтаар нотлогдож байна. "******* ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх хүн хүч, материалыг бүрэн хариуцан гэрээгээр хүлээсэн үндсэн хугацаандаа ажлаа хийж дуусгах ёстой байсан.

******* ХХК-ийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дуусах боломжит хугацаа буюу 2018.10.27-ны өдрөөс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад гүйцэтгэлийн хувь 61.95%-тай байсан нь хариуцагч "******* ХХК нь хугацаа хожимдуулсан гэрээний үүргийн зөрчил гаргасан гэдэг нь тодорхой байх тул хугацаа хэтрүүлсэн хоногт оногдох алдангийг нэхэмжлэх эрхтэй.

Иймд 2019.03.16-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэлийн хувийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны No2018/7 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4.4-р зүйлд зааснаар Гүйцэтгэгч нь ажлын графикаас хоцрох, ажил дуусах өдрийг зөрчсөн бол гэрээний тусгай нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлнө, Гэрээний тусгай нөхцлийн 13 дугаар зүйлд "Хоног тутам гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцно. гэж тус тус заасны дагуу алдангийг дараах байдлаар тооцон шаардлагаа тодорхойлж байна.

1. 2018 оны 10-р сарын 27-ны өдрөөс 2019 оны 3-р сарын 16-ны өдөр хүртэлх 140 хоногийн алданги нь гүйцэтгээгүй ажлын хувь - 38.05%, Гүйцэтгээгүй ажлын дүн - 964,396,275 төгрөг, Алданги 0.2% - 270,030,957 төгрөг /1-р ХХ-ийн 142-р тал/

2. 2019 оны 3-р сарын 16-ний өдрөөс 2019 оны 5-р сарын 03-ны өдөр хүртэлх 58 өдрийн алданги нь гүйцэтгээгүй ажлын хувь - 19.61%, гүйцэтгээгүй ажлын дүн - 497,025,255 төгрөг, алданги 0.2% - 48,803,680 төгрөг /1-р ХХ-ийн 133-р тал/,

Нийт алданги: 317, 745,381 төгрөг болно.

******* ХХК нь ажлыг 2019 оны 10-р сарын 1-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн бөгөөд бидний зүгээс түүнд оногдох алдангийг үл шаардан гагцхүү нотлох баримтад тусгагдсан ажил гүйцэтгэсэн акт буюу бодит нотолгоонд суурилан энэхүү алдангийг нэхэмжилж байгаа болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 495,808927 төгрөг нэхэмжилсэн байсныг 317,745,381 төгрөг болгон багасгаж байна.

 

2. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын доголдолтой үр дүн хүлээлгэж өгсөн тухай:

Орон сууцны 4 блокны хосолмол дугуйн оройн угсралт, суурилуулалт болон 10 дугаар давхрын 6 ширхэг хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж нийлүүлэх, угсрах, суурилуулалтын ажлыг АГГ/19/05/28 тоот, угаалгын өрөөний шилэн хаалга болон шилэн душны материал нийлүүлэх, душ угсрах зэрэг ажлыг АГГ-19/11/67 тоот гэрээний дагуу "Тэрэлтжин ХХК-иар гүйцэтгүүлсэн байдаг.

Мөн түүнчлэн талуудын байгуулсан гэрээний ерөнхий нөхцлийн 3.1-т Гүйцэтгэгч нь ажлыг энэ гэрээнд заасны дагуу зохих ёсоор, хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ гэх мөн гэрээний 4.8-т Гүйцэтгэгч нь хугацаанд нь ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол ажлыг бүрэн гүйцэтгэх болон доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. гэх, мөн гэрээний ажилд тавигдах техникийн шаардлагад зааснаар шилэн фасадын угсралтын ажлыг MNS5802:2007, MNS4753:2011 стандартын дагуу, компанийн үнийн саналд ирүүлсэн брэнд, чанар, хийцлэл бүхий материалаар хийж гүйцэтгэх, ямар нэгэн хэв гажилтанд ороогүй байх, цэвэр нямбай хийгдсэн байх ба өө сэвгүй, холбогдох бэхэлгээ нь найдвартай, хур тунадаст тэсвэртэй, ус нь бусад хийц дээр гоожихгүй байх шаардлагыг тавьсан байдаг.

Гэвч барилга ашиглалтад орсны дараагаас ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанар хийцийн доголдолтой үр дүнг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн нь 2020 оны 08-р сараас эхлэн оршин суугчдын гомдлоор илэрч эхэлсэн.

Тухайлбал 476 дугаар байрны 19, 477 дугаар байрны 5, 478 дугаар байрны 21, 479 дүгээр байрны 7 буюу нийт 52 айлын унтлагын өрөөний болон ариун цэврийн, душны хаалганы резинийг буруу хийсний улмаас унжиж хаагдахгүй болсон, мөн 476 дугаар байрны 1,2,3 дугаар, 477 дугаар байрны 1, 478 дугаар байрны 1,2,3 дугаар орцны гадна шилэн фасадны материалын хоорондох силикондсон хэсгээр зай завсар их гарсан гэх нийт 65 доголдол илэрснээс 61-ийг манай компанийн засварын баг засаж доголдлыг арилгасан байдаг. /1-р хавтаст хэргийн 202-207 тал/

Түүнчлэн "******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн шилэн фасадны материалын хоорондох силикондсон хэсгээр зай завсар их, зарим буланд нь нэвт нүхтэй, салхи сийгэлттэй, дугуй цонхтой айлууд нь өвөлдөө цонхны хүрээгээр салхи сийгэж цантаж мөстдөг, зундаа шилэн фасадаа дагаж цонхоор борооны ус ордог, амалгаа дулаалга сайн хийгдээгүй зэрэг доголдлууд илэрсэн.

Иймд манай компаний зүгээс иргэд оршин суугчдаас ирсэн гомдолд дурдсан дээрх асуудлыг газар дээр нь хяналт шалгалт хийж баталгаажуулсны үндсэн дээр ******* ХХК-д 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гэрээний нөхцлийг хангуулах тухай 21/130 тоот албан бичгээр доголдлоо нэн даруй арилгах, засан сайжруулах тухай мэдэгдсэн.

Дээрх доголдлууд илэрсэн нөхцөл байдлаас үзэхэд, тухайн этгээд нь хийж гүйцэтгэх ёстой ажил, үүргээ гэрээнд заасан чанар, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүйгээс үүдэн гарсан сөрөг үр дагавар гэж үзэхээр байна.

Тодруулж хэлбэл, ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээнд заагдсан ажил үүрэг гүйцэтгэхдээ сайн чанарын материал ашиглаж, өөрийн үйлдвэртээ ганжуулан хатааж нийлүүлэх, түүний усгралт, суурилуулалтын ажлын батлагдсан зураг төсөл, техникийн норм дүрмийн дагуу хийх ёстой байсан боловч тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр барахгүй 2018/07 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 4.8-д "Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол ажлыг бүрэн гүйцэтгэх болон доголдлыг арилгах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчиж үүргийн догодлоо арилгалгүй өнөөдрийг хүрсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан байдаг.

******* ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу доголдлоо арилгах үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж манай компани өөрийн зардлаар дээрх доголдлыг арилгасан ба үүний улмаас манай компанид 15,387,781 төгрөгийн бодит хохирол учирсан. (Доголдол арилгасан зардлын тооцоолол 1-р хавтас хэргийн 182 талд бий)

Иймд ******* ХХК-иас 15,387,781 төгрөгийн хохирол дээр хугацаа хожимдуулсан үүргийн зөрчлөөс үүссэн алданги 495,808,927 төгрөг байсныг 317,745,381 төгрөг болгон багасгаж байх тул нийт 333,133,162 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн татгалзлын агуулга, тайлбар:

"*******" ХХК нь "Улз буянт пропертиз" ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 16- ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний туслан гүйцэтгэгчээр оролцож 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны төслийн "Гадна шилний фасадыг ганжуулан хатааж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалт"-ын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу шаардлагад нийцүүлэн давхар шилтэй шилэн фасад болон дан шилтэй шилэн фасадын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлыг гүйцэтгэж дуусгасан.

Тус ажлын төлбөр нь 2.534.584.000 төгрөг байхаар тохиролцсон.

Гэрээгээр тохиролцсон Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны төслийн ажил нь цаг хугацаа болон угсралтын ажил хоцрогдолтой байсан учраас "Ажил гүйцэтгэх гэрээ"-нд заасан хугацаанд ажил эхлэх боломжгүй болсон. Захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарт энэ талаар мэдэгдсэн боловч шийдвэрлээгүй хугацааг хойшлуулснаас үүдэн, эхлэх хугацааг хойшлуулсан байдаг.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний нэмэлт гэрээг байгуулж, "******* ХХК нь "Улз буянт пропертиз ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний явцад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны барилгын төслийн хүрээнд харилцан тохиролцож өөр ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1. "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний нэмэлтээр "Шилэн фассадны гүйцэтгэлээрх зөрүү нэмэлт гэрээ"-гээр 71,507,600 төгрөг, "Галын хаалтын гэрээ нэмэлтээр гэрээ"-гээр 5,236,000 төгрөгийн ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн.

2. Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт Гэрээний нэмэлт өөрчлөлтийн нэр нь 10-р давхарын цонх 146.348.960 төгрөг,

3. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ"-ний туслан гүйцэтгэгчээр оролцож 4 блокны "Хосолсон дугуй оройн угсралт, суурилуулалт" үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажил 100,000,000 төгрөгөөр, 10 дугаар давхарын "6 ширхэг хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажлыг 16,272,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний туслан гүйцэтгэгчээр оролцож орон сууцны барилгын "Ариун цэврийн өрөөний шилэн душ" үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажлыг 327,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ-ний туслан гүйцэтгэгчээр оролцож орон сууцны "Угаалгын өрөөний Шилэн хаалгыг үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтыг ажлыг 18,400,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байдаг.

Дээрх гэрээнүүдийн дагуу ******* ХХК нь "Улз буянт пропертиз ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа "" орон сууцны төсөлтэй холбогдох бүхий л баримтыг шилжүүлсэн.

"Улз буянт пропертиз ХХК нь өнөөдрийг хүртэл ******* ХХК-д гомдлын шаардлага гаргаж байгаагүй, албан тоотоор шаардсан, мэдэгдсэн зүйл байхгүй.

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулж дуусгаагүй бөгөөд тус гэрээний үлдэгдэл төлбөр болох 194,972,735 төгрөг нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна.

Иргэний хуульд заасан агуулгаас харвал хуульд заасан тодорхой нөхцөл шаардлага үүссэн тохиолдолд алданги шаардаж болох бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг шаардах эрх үүсээгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг шаардмагц алданги шаардаж байгаа нь бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, төлбөр төлөхгүй байх гэсэн башир арга гэж үзэж байна.

Аливаа шаардлага, шаардах эрхийг хуульд заасны дагуу гаргаснаар уг шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж үүсдэг боловч "Улз буянт пропертиз" ХХК нь бусдын гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилсний дараагаар үндэслэлгүй их хэмжээний мөнгөн хөрөнгийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуульд заасан шаардлага гаргах журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, агуулга:

VIP Residence төслийн хувьд хатаасан шилэн матаас бүхий материалаар хийгдсэн анхны төслүүдийн нэг, маш амжилттай хэрэгжсэн. Төслийг хэрэгжүүлэх явцад ******* ХХК-ийн хувьд шилэн фасад гүйцэтгэх ажлын явцад тодорхой хэмжээний доголдол үүсч байсан талаар захирал Б. тайлбарлаж байсан.

Тодорхой жижиг хэмжээний доголдол болох силикон дутуу хийснээс ус алдсан талаар яригдаж байсан. Гэрээний явцад Лидер Буянт холдинг ХХК-иас энэхүү барилгын явцад хяналт тавьж байх үедээ тухайн асуудлаар ажлаа хүлээлцэх явцад ажлыг шалгаад ямар доголдол байна гэдгийг тэмдэглээд засварлаад явсан.

Барилгыг 2019.10.01-ний өдөр улсын комисс хүлээж авсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа шиг их хэмжээний доголдлын асуудал яригдахгүй байх гэж бодож байна. Бага хэмжээний доголдол гарсныг тухайн үед нь шаардлага тавиад засаж сайжруулаад явж байсан.

Санхүүжилтийн тухайд хугацаандаа өгсөн эсэх, хугацаандаа өгөөгүй эсэх, энэ нь барилга угсралтын ажилтай холбоотой хойшилсон эсэх зэрэг асуудал тухайн үедээ үүсч байгаагүй. Талууд аль аль талдаа ойлголцоод ажил урагшилж байсан.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэнээс хойш барилга угсралтын ажил хүндрэлтэй байдалд орсон. Санхүүгийн хувьд ямар хэмжээний борлуулалтын орлого орж ирээд хэдэн хувийг борлуулсан болох, ямар хэмжээний хөрөнгө орж ирсэн болох, үүнээс хаашаа хэдэн төгрөг зарцуулагдсан болох зэрэг нөхцөл байдал нь Лидер буянт холдинг ХХК-д хаалттай байсан.

Барилга угсралтын ажил явагдаж байх үед Улз Буянт пропертиз ХХК-ийн зүгээс Лидер Буянт холдинг ХХК-д ямар ч мэдээлэл өгөхгүй, ирүүлэхгүй болсноос санхүүгийн тайлан тодорхой бус болсон. Ингээд итгэл төрөхгүй байсан болохоор аудит томилуулах, санхүүгийн тайланг гаргах, хэдэн төгрөгийн зардал гаргасан болох, орсон орлого хэд болох, эндээс ашигтай байгаа эсэх, эсхүл ашиггүй байгаа эсэх, хэрэв ашигтай ажилласан бол ашгаа хуваарилах зэрэг асуудлаар шаардаж байсан. Уг нь бид анхнаасаа хувьцаа эзэмшигч байгаад санхүүгийн асуудал болон барилгын явцад хяналт тавихаар амаар ярьж байсан боловч гэрээнд тусгахдаа нөгөө захиалагч маань ерөнхий гүйцэтгэгчийн үүргийг бүрэн хэрэгжүүлнэ, санхүү тооцооны асуудлаа шийднэ гэдэг байдлаар тусгагдсан. Үүнээс болоод санхүүгийн асуудлыг мэдэхгүй байдалд хүргэсэн.

Барилга угсралтын ажил болон шилэн фасад хийгдэх цагаасаа хоцорсон асуудал байсан гэдэг, мөн Улз Буян пропертиз ХХК-ийн зүгээс санхүүжилтээ хугацаандаа өгдөггүй асуудал байсан бөгөөд алданги тооцох эсэх асуудал дээр хэн алинд нь буруутай үйлдэл байсан.

Иймд Лидер Буянт холдинг ХХК-ийн хувьд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учраас манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

7а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн захирал Д.оос 2022.10.05-ны өдрийн 1/001 тоот У.*******д 2 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.07.16-ны өдрийн №2018/7 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний тусгай нөхцөл, хавсралт №03, №01, №02 Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт, 2019.04.04-ний өдрийн №АГГ-19/05/28 дугаартай Ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний хуулбар, хавсралт, 2019.08.26-ны өдрийн №АГГ-19/11/67 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний тусгай нөхцөл, 2019.12.13-ны өдрийн №АГГ-19/11/67-2 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний тусгай нөхцөл, Улз буянт пропертиз ХХК-ийн шилэн фасадны ажлын тооцооны дэлгэрэнгүй 2015/01/01-2022/10/04-ний өдрийн хооронд хугацааны тайлан, ******* ХХК-ийн 2021.12.07-ны өдрийн №195 дугаартай Улз буянт пропертиз ХХК-д гэх Төлбөр барагдуулах тухай албан бичиг, №64 дугаартай нэхэмжлэх, Хаан банк-д гэх ******* ХХК-ийн 2022.09.27-ны өдрийн №136 дугаартай Дансны хуулга баталгаажуулах тухай албан бичиг, ******* ХХК-д гэх Улз буянт пропертиз ХХК-ийн 2022.03.03-ны өдрийн №22/52 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2019.12.11, 2019.11.30, 2019.05.30, 2019.05.17, 2019.04.04-2019.04.05, 2019.03.21, 2019.01.09-2019.01.10, 2018.12.05, 2018.11.21, 2018.09.07, 2018.08.03, 2018.07.19-ний өдрүүдийн тоот дансны хуулга, ******* ХХК-д гэх Ремикон ХК-ийн 2020.02.20-ны өдрийн 1/042 тоот албан бичиг, ******* ХХК-ийн захирал Д.оос 2022.12.31-ний өдрийн 2/203 тоот У.*******д 2 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн захирал Д.оос 2025.03.10-ны өдрийн 28 тоот У.*******д 2 жилийн хугацаанд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, өмгөөлөгч У.*******ийг оролцуулах тухай хүсэлт /1хх 1-51, 2 хх 151, 169, 197-200/,

7б.Хариуцагч Улз буянт пропертиз ХХК-иас ирүүлсэн: 2022.10.19-ний өдрийн Ж.д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, хариу тайлбар, эмнэлгийн магадалгаа, ******* ХХК-д гэх 2021.07.01-ний өдрийн №21/130 дугаартай Гэрээний нөхцөлийг хангуулах тухай Улз буянт пропертиз ХХК-ийн албан бичиг, 018.07.16-ны өдрийн №2018/7 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2018.04.16-ны өдрийн Шилэн фасад угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.05.30-ны өдрийн хотхон гэх төслийн В блок, 1-р, 2-р, 3-р орц, 10-р давхрын Цонх угсралт, суурилуулалтын ажлын шалгах хуудас, 2019.06.27-ны өдрийн В блок, D блок, 10-р давхрын хуванцар цонх хаалга, Ажлын гүйцэтгэл, А,B,C,D-блокийн 2019.05.03-ны өдрийн Ажлын гүйцэтгэл, Материал гүйцэтгэл, 2019.03.16-ны өдрийн А,B,C,D-блокийн Материалын гүйцэтгэл, В блок, C блокийн Ажлын гүйцэтгэл, А,B,C,D-блокийн Нийт ажлын гүйцэтгэл, 476-р, 477-р, 478-р, 479-р байрны айлд гарч байгаа алдаа доголдлыг шалгаж, засварлах гэх /хавсралт 01/, /хавсралт 02/, 2020-12.25-2021.01.25-ны өдрийн 21 хоногийн хугацаанд гүйцэтгэх гэх Үл тохирлын фото зургийн хавсралт, Хувилбар 02 гэх баримт, Шинэ материалын танилцуулга, Дахиж засаж хийсэн ажлын актны фото зургийн хавсралт, ******* ХХК-нд гэх 2020.10.13-ны өдрийн Улз буянт пропертиз ХХК-ийн Үлдэгдэл ажлуудыг дуусган, хүлээлцэх тухайд гэх албан тоот, 2021.10./22-25,27/ гэх Цалингийн тооцоолол 5 өдөр, 2021.10.29-ний өдрийн Ажилтны цалингийн тодорхойлолт, 476-479-р барилгын гадна талын шилэн фасад болон айлд гарч байгаа алдаа доголдлын бүртгэлийн нэгтгэл, тодорхойлолт, ******* ХХК-ийн Гэрээт ажлын гүйцэтгэлийн дүгнэлтийн талаар, Шилэн фасад дагаж цонхоор борооны ус орсоныг шалгасан байдал, фото зургийн үзүүлэлт, хотхон 1-р ээлж Ажил гүйцэтгэгчийн гэрээг дүгнэх гэх баримт, и мэйлээр харьцсан байдал,******* ХХК-ийн 2024.09.06-ны өдрийн №А24/160 дугаартай Итгэмжлэл хүчингүй болгох тухай албан бичиг, Г.Оюунцэнгэлд 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,******* ХХК-ийн захирал Ц.аас 2025.01.24-ний өдрийн А25/15/02 дугаартай М.*******д олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч Ж.г оролцуулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн тодруулж, багасгасан шаардлага /1хх 58, 66, 85, 94, 104-225, 2 хх 138-139, 168, 182-187, 213, 3 хх 59-60/,

7в.Хариуцагч ХХК-иас ирүүлсэн: ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн захирал Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн захирал Б.гаас 2025.07.24-ний өдрийн №25/3 дугаартай Н.д олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл, О.ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, хариу тайлбар, ХХК-ийн захирал Б.гаас 2025.09.11-ний өдрийн №25/05 дугаартай Н.д олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл /3 хх 24, 26, 37-38, 53-/

7г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.03.21-ний өдрийн Илтгэх хуудас, Нийслэлийн архивын газрын 2023.05.30-ны өдрийн 04/616 дугаар албан тоот, Үндэсний төв архивын 2023.09.26-ны өдрийн 02/1028 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоот, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Улз буянт пропертиз ХХК-ийн үйлчилгээтэй, граж, зоорьтой орон сууцны зориулалт бүхий барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссын 2019.08.28-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019.10.01-ний өдрийн №2019/401 дугаартай дүгнэлтийн хуулбар, 2019.08.28-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас, хавсралт 2, Захиалагч******* ХХК, Гүйцэтгэгч ******* ХХК, төсөл гэх баримт, 2018.11.15-ны өдрийн №62, №63, №64, №65, 2018.10.30-ны өдрийн №66, №67, №68, №69 дугаартай Төмөр бүтээцийг угсарч гагнасан актын хуулбар, 2019 оны******* ХХК Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах цогцолбор хотхоны гадны фасадны ажлын зураг боть 1, 2018.11.10-ны өдрийн №65, №66, №67 дугаартай Төмөр бүтээцийг угсарч гагнасан актын хуулбар, 2018.11.17-ны өдрийн №68, №69, №70, №71 дугаартай Шилэн бүтээцийг угсарч, суулгасан актын хуулбар, 2019.04.09-ний өдрийн №66, №67, №68, №69 дугаартай Шилэн бүтээцийг угсарч, суулгасан актын хуулбар, 2018.11.29-ний өдрийн №61, №62, №63 дугаартай Төмөр бүтээцийг угсарч гагнасан актын хуулбар, 2019.03.28-ны өдрийн №64, №65, №66, №67 дугаартай Шилэн бүтээцийг угсарч, суулгасан актын хуулбар, 2018.08.29-ний өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан гэх баримт, Эрчим төсөл ХХК-ийн 2019.09.03-ны өдрийн Барилга, Байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа, 2018.09.01-ний өдрийн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан гэх баримт, 2023.11.17-ны өдрийн Э.*******батаас авсан гэрчийн мэдүүлэг, Үзлэг хийсэн тэмдэглэл, 2024.03.11-ний өдрийн Хаан банк ХК-ийн №29/2729 дугаартай албан тоотын хариу, хавсралт, дансны хуулга, Үндэсний төв архивын 2025.05.19-ний өдрийн №02/546 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоот, 2018.08.16-ны өдрийн №134/0-98 дугаартай Онцгой байдлын ерөнхий газрын Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтийн хуулбар, Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, магадлалын ерөнхий дүгнэлт хавсралтын хамт, Захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд барилга байгууламжийн угсралтын ажлыг шалгаж захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт үйлдэх хуралдааны хурлын тэмдэглэл, Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан актын хуулбар /1 хх 103, 238, 244-250, 2 хх 1-71, 77-82, 91-105, 226-250, 3 хх 1-14/ бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Улз буянт пропертиз ХХК болон Лидер буянт холдинг ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 281,930,574.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч******* ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 51,275,307 төгрөг, барьцаа 143,697,428 төгрөг, нийт 194,972,735 төгрөгийг зөвшөөрч, алданги 86,957,839.81 төгрөгийг эс зөвшөөрч,

Хугацаа хэтрүүлсэн алданги 495,808,927 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас учирсан хохирол 15,387,781 төгрөг, нийт 511,196,708 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангиас 178,063,546 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 333,133,162 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагч Лидер буянт холдинг ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

5. Талуудын хооронд дараах гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

 

5а. Туслан гүйцэтгэгч ******* ХХК, Захиалагч******* ХХК, Ерөнхий гүйцэтгэгч Лидер буянт холдинг ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх №2018/7 тоот гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа VIP Residence орон сууцны барилгын төслийн гадна шилэн фасадыг өөрийн үйлдвэртээ ганжуулан хатааж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлс төлөхөөр тохиролцсон.

 

Гэрээний үнэ 2,534,584,000 төгрөг, ажил эхлэх хугацаа 2018.07.20, дуусах хугацаа 2018.10.15 байхаар тусгасан. /1хх 7-12/

 

Дээрх гэрээний салшгүй хэсэг болгож Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт гэх №01, №02, №03 гэх хавсралт гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээ нь дээрх 2018.07.16-ны өдрийн салшгүй хэсэг байх, ажлын үнийн дүнд нэмэгдэж тооцогдохоор тохиролцжээ.

 

Дээрх гэрээний хавсралт №01 буюу Шилэн фасатны ажлын өөрчлөлтийн тоо хэмжээ гэх гэрээгээр давхар шилтэй шилэн фасад /маталттай/, давхар шилтэй шилэн фасад /маталтгүй/, дан шилтэй шилэн фасад /маталттай/, дан шилтэй фасад /шилгүй/ ажлыг 71,507,600 төгрөг,

Хавсралт №02 буюу 10-р давхрын цонх гэх гэрээгээр маталттай цонх, маталтгүй цонх, дугуй ханын цонх ажлыг 146,348,960 төгрөг,

Хавсралт №03 буюу Галын хаалт гэх гэрээгээр 0,7 мм зузаантай зэвэрдэггүй гөлмөн төмрөн хаалт ажлыг 5,236,000 төгрөг байхаар тусгасан. /1хх 13-15/

 

5б. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №АГГ-19/05/28 тоот гэрээгээр гүйцэтгэгч нь дээрх "VIP Residence" орон сууцны барилгын төслийн 4 блокны "Хосолмол дугуй оройн угсралт, суурилуулалт (үүнд: тогтоох материалууд, хөнгөн цагаан маталттай болон маталтгүй хавтан гэх мэт) үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, дээрх барилгын төслийн 10-р давхарын 6 ширхэг хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон.

 

Гэрээний үнэ хосолмол 4 ширхэг орой угсрах дүн 100,000,000 төгрөг; Хуванцар 6 ширхэг цонх угсрах дүн 16,272,000 төгрөг байхаар тусгасан. /1хх 16-19/

 

5в. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №АГГ-19/11/67 тоот гэрээгээр гүйцэтгэгч дээрх "VIP Residence орон сууцны барилгын ариун цэврийн өрөөний шилэн душ үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон.

Гэрээний үнэ 327,600,000 төгрөг, ажил эхлэх хугацаа 2018.08.26, дуусах хугацаа 2019.11.30 байхаар тусгасан. /1хх 20-25/

 

5г. Мөн 2019.12.13-ны өдрийн №АГГ-19/11/67-2 тоот гэрээгээр дээрх барилгын угаалгын өрөөний шилэн хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх, түүний угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлс төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу ажлын хөлс 18,400, 000 төгрөг, ажил эхлэх хугацаа 2019.12.15, дуусах хугацаа 2019.01.30-ны өдөр байхаар тохиролцжээ. /1хх 26-31/

 

6.******* ХХК нь дээрх гэрээний үүрэгт 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 15 удаагийн гүйлгээгээр 2,438,481,575 төгрөг, бетон төлбөрийн авлагын шилжүүлэг 57,046,250 төгрөг, 91.96 мкв бартерийн байрны үнэ 349,448,000 төгрөг, 75 мкв байр бартерийн байрны үнэ 180,000,000 төгрөг, нийт 3,024,975,825 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /1хх 35-40, 2хх 91-105/

 

6а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ******* ХХК-иас******* ХХК-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай албан бичиг, гэрч Э.*******батын ...ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, захиалагч тал гэж 3 тал байгаа, манайх гүйцэтгэгч компани, ерөнхий гүйцэтгэгч рүүгээ явуулдаг, ерөнхий гүйцэтгэгч нь цаанаасаа санхүүжилт авна,******* нь санхүүжилт хийдэг... гэх мэдүүлэг, харилцагчийн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд дээр дурдсан гэрээнд тусгагдсан ажлыг ******* ХХК хийж гүйцэтгэсэн, ийнхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг******* ХХК-д хүлээлгэн өгсөн, эдгээр ажлыг******* ХХК хүлээн авч хөлс төлсөн үйл баримт тогтоогдож байна. /2 хх 77/

 

6б.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343.2-т:Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.

 

6в.Үүнээс үзэхэд дээрх гэрээнд Лидэр буянт холдинг ХХК ерөнхий гүйцэтгэгч гэж оролцсон байх боловч ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд хэрэгжүүлж байгаа VIP Residence орон сууцны барилгын төслийн гадна шилэн фасад, давхар шилтэй буюу шилгүй, маталттай буюу маталтгүй, дугуй цонх, хуванцар цонх, хаалга, галын хаалт, хосолмол дугуй орой, ариун цэврийн өрөөний шилэн хаалт, зэвэрдэггүй гөлмөн төмрөн хаалт зэргийг үйлдвэрлэн нийлүүлж, угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн Улз буянт пропертиз ХХК-д хүлээлгэн өгсөн,******* ХХК нь ажлыг хүлээн авч хөлс төлсөн зэргээс үзэхэд ******* ХХК болон******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

7. Хариуцагч Улз буянт пропертиз ХХК нь барьцаа 5 хувь 143,697,428 төгрөг, үлдэгдэл тооцоо 51,275,307 төгрөггэдэгтэй маргаагүй бөгөөд харин алданги 86,957,839,81 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан, энэхүү татгалзлынхаа үндэслэлийг барьцаа төлбөрт алданги тооцож байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

8. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/401 тоот дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,******* ХХК-ийн захиалгатай 10 давхар 182 автомашины дулаан зогсоолтой, эд хогшлын агуулах, үйлчилгээтэй, 155 байр сууцны зориулалттай 4 блок 10 давхар барилгыг улсын комисс хүлээн авсан, гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар 2020.08.28-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд зүгшрүүлэх, тохируулах, 14.6-т зааснаар гарсан зөрчлийг 2023.08.28-ны өдрийн дотор арилгах арга хэмжээ авах баталгаа гаргажээ. /2хх 1-71/

8а.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу******* ХХК нь 2018.07.10-ны өдрөөс 2022.02.23-ны өдрийн хооронд ажлын хөлсөнд 3,219,948,560 төгрөг төлөхөөс 3,024,975,825 төгрөг төлсөн, үлдэх ажлын хөлс 51,275,307 төгрөг, барьцаа 5 хувь 143,697,428 төгрөг, нийт 194,972,735 төгрөгийг ******* ХХК-д төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн шилэн фасадны ажлын тооцооны дэлгэрэнгүй буюу өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан, үүнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй. /1хх 32/

 

8б. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

 

8в.Үүнээс үзэхэд талуудын хооронд 2018.07.16-ны өдөр байгуулагдсан №2018/7 тоот, 2019.08.26-ны өдрийн №АГГ-19/11/67 тоот, 2019.12.13-ны өдрийн №АГГ-19/11/67-2 тоот гэрээний тусгай нөхцлийн 10-т баталгаат хугацаа, 11-т барьцаа, 13-т хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөхөөр тохиролцсон байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 51,275,307 төгрөгийн хэмжээнд алданги тооцох үндэслэлтэй, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-т: Баталгаат хугацааны барьцааны төлбөрийг /гэрээний нийт үнийн 5 хувь/ ГТН-д заасан баталгааны хугацаа дууссаны дараа Ерөнхий гүйцэтгэгч талаас гэрээлсэн ажил гүйцэтгэлтэй холбоотой асуудал гарсан эсэхийг шалгаж шаардлагатай бол суутгал хийсний дараа Гүйцэтгэгч талд шилжүүлнэ гэж заасны дагуу барьцаа 143,697,428 төгрөгт алданги тооцох үндэслэлгүй байна.

 

9. Иймд хариуцагч******* ХХК-иас барьцаа 143,697,428 төгрөг, үлдэгдэл төлбөр 51,275,307 төгрөг, алданги 22,868,787 төгрөг, нийт 217,841,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,089,052 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Лидер буянт холдинг ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

/Алданги 2022.02.23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.10.07-ны өдөр хүртэлх 223 хоног буюу 51,275,307төгрөгх0,2%=102,550төгрөгх 223хоног=22,868,786 төгрөг/

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

10.******* ХХК нь ажил хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 495,808,927 төгрөг, гүйцэтгэсэн ажлын доголдлын улмаас учирсан хохиролд 15,387,781 төгрөг, нийт 511,196,708 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг ******* ХХК-д холбогдуулан гаргасан.

 

Энэхүү шаардлагын алданги 178,063,546 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, алданги 317,745,381 төгрөг, хохирол 15,387,781 төгрөг, нийт 333,133,162 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн, ******* ХХК нь эс зөвшөөрч маргасан.

 

11.******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2018.07.16-ны өдөр №2018/7 тоот гэрээ байгуулагдаж, гэрээний хэрэгжилтийн явцад Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт гэх №01, №02, №03 гэх хавсралт гэрээ, 2019.04.04-ний өдрийн №АГГ-19/05/28 тоот, 2019.08.26-ны өдрийн №АГГ-19/11/67 тоот, 2019.12.13-ны өдрийн №АГГ-19/11/67-2 тоот нийт 3,219,948,560 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан. /1хх 7-31/

 

12. Улз буянт холдинг нь ...талууд ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн баримтаар гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдох тул хугацаа хэтрүүлсний алданги төлөх, түүнчлэн доголдолтой ажил хүлээлгэн өгсөн, уг доголдлыг арилгасан тул хохирол шаардах эрхтэй гэж,

******* ХХК нь ....орон сууцны угсралтын ажил хугацаандаа эхлээгүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлэх боломжгүй болсон, үүнийг захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарт мэдэгдсэн боловч шийдвэрлээгүй, барилгын угсралтын ажил эхлээгүй тохиолдолд гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж эхлэх боломжгүй байсан, түүнчлэн ажлын доголдлыг арилгах талаар мэдэгдэж байгаагүй гэж тус тус тайлбарласан.

 

13. Улз буянт холдинг нь хугацаа хэтрүүлсэн алданги тооцох, доголдол арилгасантай холбоотой зардал гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл болгож талуудын хооронд 2019.03.16, 2019.05.03-ны өдрүүдэд ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн гэх баримтыг, ажилтнуудын 5 өдрийн цалингийн тооцоолол, бараа материалын зарлагын баримт, шаардах хуудас зэрэг баримтыг ирүүлсэн. /1хх 133, 142, 194-224/

 

14. Талуудын хооронд 2018.07.16-ны өдөр байгуулагдсан №2018/7 тоот гэрээний тусгай нөхцлийн 3-т ажил эхлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 20, дуусах хугацааг 2018 оны 10 дугаар сарын 15 гэж тусгажээ. /1хх 12/

 

14а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан 2018.07.20-ны өдөр ажил эхлээгүй болох нь тогтоогдож байх ба******* ХХК нь ажил эхлэх хугацааг 2018.08.01-ний өдөр, дуусах хугацааг 2018.10.27-ны өдөр байхаар ******* ХХК-тай тохиролцсон гэх боловч хугацааг ийм байдлаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байхаас гадна талууд ажлыг хэзээ, хэрхэн хүлээлцсэн болох нь тодорхойгүй байна.

 

Түүнээс гадна талууд ажлыг хэзээ эхэлж, хэзээ дуусгах талаар тохиролцсон нь тодорхойгүй байхад тэдний 2019.03.16-ны өдөр нийт ажлын гүйцэтгэлийг 61.95 хувь, 2019.05.03-ны өдөр 80.39 хувь гэх баримтаар ажлыг хүлээлгэн өгч баримт үйлдсэн гэж дүгнэх боломжгүй. /1 хх 133, 142/

 

14б. Талуудын хооронд 2018.07.16-ны өдөр байгуулагдсан №2018/7 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т: Гүйцэтгэгч нь ажлын графикаас хоцрох, ажил дуусах өдрийг зөрчсөн бол ГТН-д заасан хэмжээгээр алданги төлнө, 4.8-т Гүйцэтгэгч нь хугацаанд нь ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол ажлыг бүрэн гүйцэтгэх болон доголдлыг арилгах үүрэг хүлээнэ. Хугацаанд нь ажлыг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгчид хохирол учирсан тохиолдолд гүйцэтгэгч тал хариуцаж арилгана гэж заасан.

 

Үүнээс үзэхэд******* ХХК нь ажлын доголдолтой холбогдуулан доголдлыг арилгах хугацаа тогтоож өгөх, уг ажлыг чанарын шаардлага хангасан байдлаар үнэ төлбөргүй хийж гүйцэтгүүлэх, хэрэв боломжгүй бол доголдолтой ажлын үнийн дүнг гүйцэтгэгчид төлөх ажлын хөлснөөс хасаж тооцох, эсхүл доголдлыг арилгахтай холбогдуулан гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

15.******* ХХК нь ажлын үр дүнгийн доголдлын талаар 2020 оны 8 сараас оршин суугчид гомдол гаргасан, үүний дагуу алдаа доголдлыг шалгаж засварласан, үүний үндсэн дээр зардал гарган, ажлын доголдлын талаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гэрээний нөхцлийг хангуулах тухай 21/130 тоот албан бичгийг ******* ХХК-д хүргүүлсэн, өөрийн зардлаар доголдлыг арилгахад 15,387,781 төгрөгийн зардал гаргасан гэжээ. /1 хх 194-198, 201, 208/

 

15а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,******* ХХК нь ажлын доголдлыг шалгаж засварлах баримтыг гүйцэтгэгчийг оролцуулахгүйгээр дангаар үйлдсэн, энэхүү үйл ажиллагааны явцад илэрсэн доголдлыг мэдэгдсэн гэх албан бичгийг ******* ХХК-д хүргүүлж байсан нь тогтоогдсонгүй гэж үзэв.

 

15б. Харин ажлын явцад гарсан доголдлыг засаж сайжруулж байсан нь хариуцагч Лидер буянт холдинг ХХК-ийн тайлбар, гэрч Э.*******батын 2023.11.17-ны өдөр шүүхэд өгсөн ...2020 оны 10 сарын 17-ны өдөр гэх баримт байна, энэ мэйлийн дагуу бид очиж үзлэг, оношилгоо хийгээд зайлшгүй засварлах шаардлагатай гэснийг нэмэлтээр хийж өгсөн. Тухайн талбайн инженертэй нь хамт яваад гадна фасатыг нь шалгаад, хийх шаардлагатай ажлуудыг хийдэг байсан...эдгээр баримт нь дуусгасан гэсэн баримт, асуудал байхгүй байна, танайд хүлээлгэн өглөө шүү гэх баримт, ...ариун цэврийн өрөө болон нойл, дүшний ажлуудад зарим тохиолдолд шалгах асуудал байдаг, хэрвээ тухайн хэсэгт айл орсон байвал гарын үсэг зуруулж баталгаажуулж, талбайн инженерээр нь гарын үсэг зуруулж баталгаажуулдаг, ... гэрээний хувьд манайх дулаалгатай холбоотой ажлыг хийхгүй, ус гарч байгаа 2020 оны 10 сар, 11 сарын асуудал нь дулаалгатай шууд хамааралтай, дулаалга дутуу байх юм бол конденсаци үүсэж, дотор талдаа дулаахан байх юм бол 2 талаасаа конденсаци үүсдэг. Цанталт үүсэж байгаа нь дулаалга буруу хийсэн, эсхүл дутуу хийсэнтэй холбоотой асуудлаас болж дотор талдаа цанталт үүсэж тэр нь хөлөрсөн байдалтай байгаад шөнө хөлдөөд, өглөө нар гараад эхлэхэд ус болдог асуудлыг ярьж байгаа тухайн үед дулаалгатай холбоотой асуудлыг Тод фасад ХХК хариуцаж байсан ...гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. /2хх 77/

 

15в. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-т заасны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэсэн шилэн фасатны ажлын зарим хэсэг, тодруулбал ямар, ямар доголдлын талаар гүйцэтгэгч талд мэдэгдсний үндсэн дээр эдгээр доголдлыг арилгуулахаар шаардаж байсныг нотолсон баримтгүй, өөрөөр хэлбэл доголдлын талаар гомдол гаргасан эсэхийг******* ХХК нь баримтаар нотолсонгүй.

 

Түүнээс гадна******* ХХК нь шилэн фасатны засварын ямар ямар ажлыг өөрийн ажилтнуудаар гүйцэтгүүлж төлбөр төлсөн талаар баримтгүй байхаас гадна ажлын үр дүнгийн доголдлыг арилгасантай холбоотой зардал гэх цалингийн тооцоолол, цалингийн тодорхойлолт, бараа материалын баримт, шаардах хуудас зэрэг баримтаар ямар үр дүнгийн доголдлыг арилгасан болох нь тодорхой гэж үзэхээргүй байна. /1хх 166-167, 194-198/

 

Тодруулбал,******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги тооцсон гэдгийг, түүнчлэн ажлын ямар үр дүнгийн доголдлыг арилгаж зардал гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

16. Иймд ******* ХХК-д холбогдох, ажил хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алданги 317,745,381 төгрөг, хохирол 15,387,781 төгрөг, нийт 333,133,162 төгрөг гаргуулах тухай******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .

 

17. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,247,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,567,603 төгрөгийг, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,713,934 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч******* ХХК-иас 217,841,522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,089,052 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Лидер буянт холдинг ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас 333,133,162 төгрөг гаргуулах тухай, хариуцагч******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Улз буянт пропертиз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,247,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,567,603 төгрөгийг, хариуцагч******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,713,934 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/29133 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ